| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2024/0109/З |
| Дугаар | 128/ШШ2025/0617 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0617
2025 09 10 128/ШШ2025/0617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч А.М-Өлзий, шүүгч Ч.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД:5460484/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.М******* /ШТҮД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б-Э, /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/
Иргэдийн төлөөлөгч: Б.М-Э
Маргааны төрөл: Газрын маргаан
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, гэрч И.С, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.М-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь анх шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.“Н*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах нутаг дэвсгэрт нэгж талбарын 13******* дугаар бүхий 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.
1.2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаар захирамжаар “Н*******” ХХК-д олгосон 10000 м.кв газрын эзэмших эрхийг “...эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.
1.3.Нэхэмжлэгчээс анх 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба тус шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлаж, ******* дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
1.4.“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Гурав.Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотонд дурдсан захирамжийг манай компани гардаж аваагүй, мэдээгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газрын төлбөрөө төлөхөөр e-gazar.gov.mn-д нэвтрэн орж үзтэл газрын мэдээлэл программд байхгүй байсан тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот албан бичгээр хандсан болно.
Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс Захиргааны ерий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2023 оны 07 сард шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэхээр байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захирамжид дурдсан хуулийн заалтыг үзэхэд Газрын тухай хуулийн 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлийг дурдсан байна.
3.2.Манай компани тус газрыг 2019 оны 2,3 дугаар сард эзэмших эрх нээгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд барилга барих төлөвлөгөө гарган санхүү бүрдүүлэхээр ажил эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч 2019 оны 12 сарын эхээр дэлхий даяар тэр дундаа хөрш улс болох БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод коронавируст халдвар (Ковид-19) бүртгэгдэж эхэлснээр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай агаарын болон газрын хилийн боомтыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хаах шийдвэр гаргаж, хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан байдаг. Монголд коронавируст халдвар (Ковид-19) тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны тохиолдолд бүртгэгдэж эхэлснээр халдвар тархсанаар яаралтай горимоор коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар тус хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч, Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж ажил зогссон болно.
Дээрх хуулийн үйлчлэлийн үед тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх гэсэн онцгой дэглэм үйлчилж байсан юм.
Гэвч манай компани нь цар тахлын үеийн дэглэм буюу коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэсний дараа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эзэмшиж байгаа газраа ашиглах санхүүгийн нөөцөө бүрдүүлэхээр “ ” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, тооцоо судалгаа хийх, зураг төсөв боловсруулах ажилдаа орсон байдаг.
3.3. Тийм учраас манай компани нь эзэмшиж байгаа газраа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хямралд орсон, Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улсад онцгой дэглэм үйлчилж байсан бөгөөд “Н*******” ХХК-ийн газар эзэмшиж байгаа 2 газар цар тахлын онцгой дэглэмд хамрагдсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй учраас “Н*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах нь цар тахлын үед тогтоосон онцгой дэглэм, цар тахлын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийн хугацааг үл харгалзан гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
3.4. Иймд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцэхгүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн А/ дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Авто замын газраас нотлох баримт албан бичгээр шаардахад тэр талаар олигтой хариу иргээгүй санагдаж байна. Улмаар Ковид цар тахлын үе эхэлсэн. Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас 2022 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Тус хугацаанд хил хаалттай, гадаад улсаас барилгын материал оруулах байтугай, Улаанбаатар хотдоо гэрээсээ гарч чадахгүй, хөл хориотой байсан нөхцөл бий. Үүнээс хойш 1 жил 7 сарын дараагаар учирсан хүнд нөхцөл нь нэхэмжлэгч компанийн захирал нас барсан. Өөрөөр хэлбэл Н Ш захирал нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Иймээс компани гүйцэтгэх удирдлагагүй болсон. Дараагийн гүйцэтгэх удирдлага тухайн хугацаанаас хойш 2023 он 7 дугаар сард буюу маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш томилогдон, бүртгэл хийгдсэн. Энэ хооронд компанийн хувьцаа эзэмшигч нар солигдсон. Тухайн үйл баримтыг нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулж тодорхой тайлбар хийнэ. Дээрх нөхцөл байдлууд явсаар байгаад өөрсдийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах орц гарц хаагдсан, хөрсний ус гарсан, үүнээс болоод их хэмжээний зардал гарч, барилга барих технологийн арга өөрчлөгдөх нөхцөл үүссэн. Дээрх нөхцөл байдлууд бий болсон. Ер нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл нийт 4 жил 3 сар 9 хоногийн хугацаа байгаа. Энэ хугацааны дунд 2020 оны 11 дүгээр сараас 2022 он хүртэлх хугацаанд гэхээр 1 жил 5 сар нь цар тахлын үе таарч байгаа. Тухайн хугацааны хоёр талд нь цар тахал хүртэлх 1 жил 9 сарын хугацаа, цар тахлаас хойш 1 жил 7 сарын хугацаа болж байгаа. Эдгээр хугацаанаас аль ч хугацаа нь хоёр жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аль хугацааг дараалсан хоёр жилийн хугацаанд тооцож байгаа талаар асуухад нэг бол цар тахлын өмнөх хугацаа гээд, эсхүл дараагийн хугацаа, эсхүл тухайн хугацаануудыг хооронд нь нэмж тайлбарлаж байсан. Хуульд дараалсан хоёр жил гэж заасан ба Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт ч мөн адил тайлбарласан. Тэгэхээр газраа зориулалтын дагуу дараалсан хоёр жил ашигласан байх боломжгүй болж байгаа. Энэ талаар тооцоо гаргах бүрэн боломжтой. Мөн хариуцагчаас мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, сонсох ажиллагаа явуулсан, газрын эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч энэ нь их эргэлзээтэй. Нэгдүгээрт тухайн мэдэгдлийг Захиргааны ерий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэхээр заасан. Маргаан бүхий захиргааны акт нь зөвхөн манайд холбоотой. Тэгэхээр нэхэмжлэгч компанид сонсох ажиллагааны мэдэгдлийг шууд хүргүүлэх ёстой байсан. Нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг яаж хүргүүлсэн нь тодорхой биш. Албан бичиг нь бол байгаа. Шүүхийн зүгээс шуудангаас лавлагаа авахад шуудангаас бичиг мэдэгдлийг хүргүүлсэн шуудангийн ажиллагаа мөн эсэх нь эргэлзээтэй. Огнооны тухайд эргэлзээтэй, агуулга нь бол бүр тодорхойгүй. Хэдэн сарын хэдний өдрийн, ийм агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн тухай зүйл байхгүй. Хоёрдугаарт мэдэгдэл хүргүүлж буй газар нь манай компанийн албан ёсны улсын бүртгэл бүртгэлтэй хаяг биш. Хан-Уул дүүргийн гэх хаягт угтах ажилтан, харуул, бичиг хэрэг гэх хүмүүст хүргүүлсэн байдаг. “Н*******” ХХК нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй байдаг. Компанийн хаяг солигдоогүй явж байгаа. Түүнчлэн “Н*******” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан, угтагч, бичиг хэргийн ажилтан гэх ажилтнууд байгаагүй.
Зөвхөн гүйцэтгэх захирал л байсан. Хамгийн гол нь тухайн албан бичгүүд, мэдэгдлүүд хүргэгдэх үед 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нас барсан үйл баримт байгаа. Энэ талаар баримт Улсын бүртгэлийн ерий газраас ирсэн. Гэтэл Монгол шуудан ХК-ийн бичгүүд нь 2022 оны 9 дүгээр сард очсон гэдэг. Энэ үед тухайн бичгийг эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх захирал авах боломжгүй. Тиймээс сонсох ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй. Мэдэгдэл хүргүүлсэн, мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Хэрвээ хүргүүлсэн байсан бол энэ талаарх нөхцөл байдлаа бүрэн тайлбарлах боломжтой байсан. Магадгүй маргаан бүхий захиргааны акт гарахгүй байх боломжтой байсан. Нөхцөл байдлыг тогтоох, хүргүүлэх үүргээ хангалттай сайн биелүүлж чадсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой байсан гэж үзэж байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас харахад маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдөж, хохирч байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрын зүгээр аваагүй, сая төгрөгийн дуудлага худалдааны үнэ төлж авсан байдаг. Түүнчлэн жил болгоны газрын төлбөрийг төлөөд явж байсан. энэ талаар ямар ч маргаан байхгүй. Тодорхой хэмжээний зардал гаргаад судалгаа, бичиг цаасны ажиллагааг хийгээд явж байгаа. Гэтэл хариуцагчийн зүгээс ижил үндэслэлээр нэхэмжлэгчийн хоёр газрын цуцалчхаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нөгөө газартай нь маргаагүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Тиймээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах газрыг олгосон. Тухайн газар нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглагдаагүй байгаа. Газарт ямар нээн барилга байгууламж баригдсан зүйлгүй. Сонсох ажиллагааны хүрээнд тухайн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сонсох ажиллагааны мэдэгдэл, захирамжуудыг нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлсэн байдаг. Шуудангийн хаягт “ ” ХХК-д илгээсэн. Тухайн компанитай “Н*******” ХХК нь хамтран ажилладаг байсан тухайн хаягийг хамтран ажилладаг буюу “Н*******” ХХК-ийн байдаг хаяг гэж явуулсан. Өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан. Тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэж байсан. Манай зүгээс ч шуудангаар хүргүүлсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг. Энэ тухай Захиргааны ерий хуулийн 43 дугаар зүйлд заасан. Захиргааны ерий хуулийн 43.2-т гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно, тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар мэдэгдсэний дараа ажлын 10 өдөр өнгөрсний дараа албан ёсоор сэдэгдсэнд тооцно гэж заасан. Хэвшсэн журмаар гэдэг нь албан ёсны мэдээллийн сайт болон орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгодог. Тухайн үед Өдрийн сонинд нийтлэлд нийтлүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн гэж тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт газрыг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь хуанлийн хоёр жил ашиглаагүй байхыг ойлгодог. Тухайн газартаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Тухайн шаардлагыг “Н*******” ХХК хангаж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй. Тэгэхээр 2018 оноос хойш хоёр жил ашиглаагүй гэх үндэслэл хангагдаж байгаа гэж үзэж байгаа. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал нь зөв субъект мөн эсэх талаар эргэлзээ төрж байна. Хамгийн анх захиалга өгсөн үйлчилгээний барилгын захиалагч нь “ ” ХХК юм шиг байна. Тэгэхээр “Н*******” ХХК нь нэхэмжлэл гаргах этгээд мөн эсэх, “Н*******” ХХК нь ажлуудыг нь гүйцэтгэдэг юм шиг байна. Тэгэхээр энэ талаар тодруулах шаардлагатай болов уу гэж бодож байна. Түүнээс хэргийг яаж шийдвэрлэх талаар тодорхой байр суурь байхгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/, А/ дугаартай захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргажээ.
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн захиргааны хэргийг тусгаарлаж ******* дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх үлдэх А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэв.
1.2.Нэхэмжлэгч талаас гэрчээр И.С, И.Ч нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд И.Ч нь гэрчээр ирж оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн, шүүх хуралдаан эхлэхэд гэрч И.Сгаас мэдүүлэг авч нөхцөл байдлыг тодруулсны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг хэргийн оролцогчдоос тодруулахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлэг өгөх боломжтой бол заавал гэрч И.Чыг асуух шаардлагагүйгээ илэрхийлсэн тул хэрэг маргааныг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дараах байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар, 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, 13******* нэгж талбарын дугаарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
3.1.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо (хуучнаар 10 дугаар хороо)-ны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 10000 мкв газрыг буюу өөрийн эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
4.Нэхэмжлэгч талаас “...газар эзэмших тухай гэрээг 2019 онд байгуулж, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаар Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж байсан..., ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоод, ...газар дээрээ холбогдох судалгаа шинжилгээ хийлгэхээр, ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. ...холбогдох судалгаа, хөрсний шинжилгээг хийгээд, тухайн газраас хөрсний ус гүнээс нь илэрдэг, газрын гадаргуу усанд автах эрсдэлтэй гэдэг зүйл дүгнэлтэд тусаж гарсан байдаг тул газар дээр агуулахын барилгыг шууд эхлүүлэх боломж, нөхцөл байдал бүрдээгүй..., тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй..., сонсох ажиллагаа явуулсан гэх боловч нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй...” зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргана.
4.1.Харин хариуцагчаас “Тухайн газар нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглагдаагүй байгаа. Газарт ямар нэгэн барилга байгууламж баригдсан зүйлгүй. Сонсох ажиллагааны хүрээнд тухайн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сонсох ажиллагааны мэдэгдэл, захирамжуудыг нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлсэн байдаг. Шуудангийн хаягт “ ” ХХК-д илгээсэн. Тухайн компанитай “Н*******” ХХК нь хамтран ажилладаг байсан тухайн хаягийг хамтран ажилладаг буюу “Н*******” ХХК-ийн байдаг хаяг гэж явуулсан. Өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан. Тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэж байсан. Манай зүгээс ч шуудангаар хүргүүлсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг. Энэ тухай Захиргааны ерий хуулийн 43 дугаар зүйлд заасан. Захиргааны ерий хуулийн 43.2-т гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно, тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар мэдэгдсэний дараа ажлын 10 өдөр өнгөрсний дараа албан ёсоор сэдэгдсэнд тооцно гэж заасан. Хэвшсэн журмаар гэдэг нь албан ёсны мэдээллийн сайт болон орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгодог. Тухайн үед Өдрийн сонинд нийтлэлд нийтлүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн гэж тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт газрыг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь хуанлийн хоёр жил ашиглаагүй байхыг ойлгодог. Тухайн газартаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Тухайн шаардлагыг “Н*******” ХХК хангаж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй. Тэгэхээр 2018 оноос хойш хоёр жил ашиглаагүй гэх үндэслэл хангагдаж байгаа гэж үзэж байгаа ...” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрнө.
5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилжээ.
5.1.Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг “ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгоход ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” ба “гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил” гэх нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөлүүд хангагдаагүй учир зөрчил гаргасан гэж үзэхгүй.
5.2.Учир нь нэхэмжлэгч “Н*******” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулснаас хойш дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсан, үүнтэй холбоотойгоор УИХ-аас Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан болон уг хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тусгайлан тогтоосон бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь үл шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаан мөн байна.
5.3.Мөн нэхэмжлэгч талаас газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор “Лэнд ” ХХК-аар хөрсний шинжилгээ буюу геологийн дүгнэлт гаргуулсан, дүгнэлтээр судалгааны талбай нь инжежер-геологийн дунд зэргийн төвөгтэй нөхцөлд оршдог, 1 төрлийн ул хөрс тархсан, хөрсний ус 0,5 метрийн гүнээс илэрсэнтэй холбогдуулан шууд барилга, байгууламжийн ажил эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуулийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газар ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл энэхүү маргааны тухайд үүсээгүй байх ба урьдчилан төсөвлөсөн дүнгээс илүү зардал гарахаар болсон тул эдгээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа барилга, байгууламж барих ажлыг эхлүүлэх боломжтой болно гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
5.4.Нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, мэдээлэл, талуудын тайлбараас үзвэл “ ” ХХК нь 2021-2023 онуудад “Н*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, түүнчлэн “ ” ХХК болон “Лэнд ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зүйл нь ““Н*******” ХХК-ийн эзэмшил болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ агуулах худалдааны” барилгын талбайд Хөрсний шинжилгээ буюу геологийн дүгнэлт хийх” ажил байх тул маргаан бүхий актад дурдагдсан нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу огт ашиглаагүй нь тогтоогдсонгүй.
5.5.Газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар газрыг ашиглах арга, хэлбэрийг эхний ээлжинд тодорхойлж, эрх бүхий байгууллагаас дулаан, цахилгаан, цэвэр усны холбогдох зөвшөөрөл авах, урьдчилан зураг төсөл боловсруулах, түүнийг захиргааны байгууллагаар зөвшөөрүүлэх зэрэг олон үе шаттай хийгдэх цогц ажиллагаа бөгөөд агуулахын барилга бариулах суурь судалгааны ажлыг захиалан хийлгэснийг газрыг ашигласан үйлдэлд тооцно.
5.6.Иймд нэхэмжлэгчийн газраа эзэмшиж байсан цаг хугацаанд корона вируст халдварт цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтож, онцгой нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу дуусгавар болгосон нь буруу байна.
6.Маргаан бүхий актыг мэдэгдээгүй гэх үндэслэлийн тухайд, Захиргааны ерий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу хэрхэн яаж ашигласан талаар тодруулаагүй, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй, зөвхөн “хээрийн газрын үзлэг хийхэд газар дээр хоосон байсан”, сонсох ажиллагааны мэдэгдлийг “ Юнайтед”-ын хаягаар хүргүүлсэн гэж бусад баримтыг цуглуулахгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
6.1.Хариуцагчаас “...Захиргааны ерий хуулийн 43.2-т гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно, тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар мэдэгдсэний дараа ажлын 10 өдөр өнгөрсний дараа албан ёсоор сэдэгдсэнд тооцно гэж заасан. Хэвшсэн журмаар гэдэг нь албан ёсны мэдээллийн сайт болон орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгодог. Тухайн үед Өдрийн сонинд нийтлэлд нийтлүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хийсэн гэж тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны ерий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” зохицуулалтын агуулга, зорилгыг тайлбарлах замаар түүнийг зөв хэрэгжүүлэх талаар дараах байдлаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоожээ.
6.2.Тухайлбал, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт, “... захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй” гэж дүгнэсэн байна.
6.3.Энэ хэргийн тухайд, маргаан бүхий А/ дугаар тушаал нь зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэж гарсан байхаас гадна бусад иргэн, хуулийн этгээдээс газрыг ашигласан байдал, үйл баримт нэхэмжлэгчийн газар ашиглаж байсан үйл баримтаас өөр буюу хуулийн “газрыг зориулалтын дагуу ашигласан” эсэх үйл баримт нь аж ахуйн нэгж болгонд өөр өөр тохиолдлоор үүсч, ялгаатай байх тул хариуцагч захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг тус тусад нь явуулах, холбогдох баримтыг гаргаж өгөх хугацаа олгож, уг баримтыг шинжлэн судалсны эцэст шийдвэр гаргах байжээ.
6.4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан ёсны хаягаар мэдэгдлийг хүргүүлээгүй, Өдрийн сонинд нийтлэн зарласан зэргийг Захиргааны ерий хуульд заасан журмын дагуу хариуцагч мэдэгдэх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
7.Харин нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нас барсан үйл баримт нь хүндэтгэн үзэх шалтгаанд шууд тооцогдохгүй, учир нь тухайн компани нь гүйцэтгэх захирлаа сонгох, томилох эрхээ хэрэгжүүлэх боломжтой хувьцаа эзэмшигчтэй байна. Харин нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байх тохиолдолд өв нээх, өв залгамжлах гэх мэт асуудал үүсэх бөгөөд энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг хэрхэн шийдвэрлэх нь ялгаатай тул нэхэмжлэгч талын хүндэтгэн үзэх нэг шалтгаанаар дурдаж, гүйцэтгэх захирлын нас барсан лавлагааг нотлох баримтаар хэрэгт цуглуулсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүйг дурдах нь зүйтэй.
8.Хэдий тийм ч энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т дүгнэсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1 жил 2 сар 14 хоног, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7 сар 5 хоногийн хугацаа нийтдээ 1 жил 9 сар 19 хоног бөгөөд 2 жил хүрэхгүй, нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил дараалан” гэх гипотезыг хангахгүй буюу дараалсан хуанлийн хугацаа биш, мөн 2021 онд газар дээрээ барилга, байгууламж барих зорилгоор инженер, геологийн дүгнэлт гаргуулсан гэх мэт үйл баримтаас үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.
9.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
10.Иргэдийн төлөөлөгчөөс “хэргийг яаж шийдвэрлэх талаар тодорхой байр суурь байхгүй байна” гэж дурьдсан бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгасугай
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ