| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00342/И |
| Дугаар | 311/ШШ2025/00369 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00369
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... байр, ......... байрлах хаягтай, .....ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын .......оотод оршин суух хаягтай ....
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ..... задгай оршин суух хаягтай Ц....... нарт холох,
Зээлийн гэрээний үүрэгт 69,581,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэх хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******э, М.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......с ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42620 дугаартай Зээлийн гэрээ, 42620- RC01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 42620-FA01 дугаартай Фидуцын гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох нийт 58,333,855.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр нийт 11,166,656.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,009.08 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 42,000 төгрөг, нийт 69,623,521 (Жаран есөн сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун хорин нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Д.*******, Ц.******* нараас гаргуулах, хариуцагч нар сайн дураар зээлийг төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Д.*******, Хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нар нь "........ ББСБ" ХХК-иас үл хөдлөх барьцаалсан зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42620 зээлийн гэрээ, 42620-RC01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаанд Ү-0918004271 гэрчилгээний хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаанд Ү-0918004271 гэрчилгээний дугаартай 52мкв хувийн сууц, Э-0918001128 гэрчилгээний дугаартай 130 мкв газар, 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 42620-FA01 дугаартай Фидуцын гэрээ, Beiben North Benz ND4250-W маркын улаан өнгөтэй, 82-31УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалж, 80,000,000 (наяан сая) төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2027 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Д.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,670,618.92 төгрөгийг, хүүний төлбөрт 34,631,683.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 435.69 төгрөг, нийт 43,561,900.19 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 184 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл- 58,333,855.11 төгрөг, Зээлийн хүү-11,166,656.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү- 81,009.08 төгрөг, нийт 69,581,521 төгрөг төлөхөөр байна. "******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.*******д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч Д.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42620 дугаартай Зээлийн гэрээ, 42620-RC01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 42620-FA01 дугаартай Фидуцын гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох нийт 58,333,855.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр нийт 11,166,656.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,009.08 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 42,000 төгрөг, нийт 69,623,521 (Жаран есөн сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун хорин нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Д.******* түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нараас гаргуулах, зээлдэгч нар зээлийг сайн дураар төлж барагдуулахгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас ******* ******* ББСБ ХХК-г төлөөлж Э.*******э, нөгөө талаас Д.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож байгуулав.
... 1.1. Дээрх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний өр, төлбөрт 69,623,521 төгрөгийг зээлдэгч тал дараах хуваарийн дагуу үндсэн зээлийн гэрээнд заасан Зээлдүүлэгчийн дансанд төлж, барагдуулахаар харилцан тохиролцов.
Үүнд: 1.1.1. 2025.09.30-ны өдөр 13,924,704 төгрөг
1.1.2. 2025.10.30-ны өдөр 13,924,704 төгрөr
1.1.3. 2025.11.30-ны өдөр 13,924,704 төгрөг
1.1.4. 2025.12.30-ны өдөр 13,924,704 төгрөг
1.1.5. 2026.01.30-ны өдөр 13,924,704 төгрөг
1.2. Зээлдүүлэгч тал нь Шүүхийн журмаар эвлэрэх нөхцөлөөр харилцан тохиролцсоны дагуу Зээлдэгчийн барьцааны зүйлийн болох тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрхийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх албан бичиг гаргаж өгөхөөр харилцан тохиролцов.
1.3. Энэхүү гэрээнд талуудын хүсэл зоригыг үндэслэн 3-н хувь үйлдэж баталгаажуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, Ц.******* нарт холуулан зээлийн гэрээний үүрэгт 69,581,521 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,581,521 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлжээ.
Тус гэрээнд ...хариуцагч Д.******* нь 2025 он 09 дүгээр сарын 30-ны өдөр 13,924,704 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13,924,704 төгрөr, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13,924,704 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13,924,704 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13,924,704 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгчийн барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрхийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх албан бичиг гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон байгааг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,337 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, Ц.******* нарт холох, зээлийн гэрээний үүрэгт 69,581,521 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,068 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ