Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, овогт ын /РД: /-д хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүрэгт 27.016.834,77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. /цахимаар/

Хариуцагч: О.

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь 2018 оны 05 сарын 03-ны өдөр ******* *******тай ЗГ1205136045 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 11.580.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8% хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 11 сарын 16-ны өдөр ЗГ1205136045-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2.770.000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр ЗГ1205136045-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж овогтой ыг хамтран зээлдэгчээр нэмж 5.000.000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авч нийт 19.350.000 төгрөгийн зээлийг тус тус авсан.

Мөн 2019 оны 03 сарын 22-ны өдөр Дугаар 1205136045-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн төлөх өдрийг өөрчилсөн. Цар тахлын үед харилцагч нар онлайнаар зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ 2020 оны 12 сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 3 сараар сунгуулж, үндсэн төлөлт 3 сараар, хүүгийн төлбөр 3 сараар тус тус хойшлуулж зээлийн гэрээний хавсралт №1-т нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч Ж. нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан нь улсын бүртгэлийн 11000058 тоот гэрчилгээгээр тогтоогдож байгаа болно.

Зээлдэгч Ж., О. нар нь ******* ******* ХК-тай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1451 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

үндсэн зээлийн төлбөр - 12.887.374,14 төгрөг,

үндсэн хүүний төлбөрт - 12.595.339,49 төгрөг,

нэмэгдүүлсэн хүүний төлбөрт - 1.534.121,14 төгрөг, нийт 27016834, 77 төгрөг төлөөгүй байна.

Зээлдэгч О.аас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж тусгасны дагуу ******* *******тай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 27.016.834,77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие өөрийн нөхөр Ж.ын хамтаар 2020 оны 09 сарын 01-ний өдөр ******* *******наас 5.000.000 төгрөгийн зээл авсан. Урьд өмнө нь манай нөхөр энэ *******наас зээл авч байсныг миний бие мэдэхгүй байна. Би өөрийн хамтран зээлдэгчээр оролцсон 2020 оны 09 сарын 01-ний өдрийн ЗГ1205136045 дугаартай гэрээний хүрээнд миний үүрэг үүснэ гэж үзэж байна. Өөрөөр өмнөх зээлүүдийг би мэдэхгүй, зээлийн мөнгөнүүдээс авч хэрэглэж байгаагүй. 2020 оны 09 сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг зээлж Ж.ын эмчилгээнд зарцуулж байсан. Одоо миний бие 1-9 насны 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. Ийм их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ы нь 2018 оны 05 сарын 03-ны өдөр ******* *******тай ЗГ1205136045 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 11.580.000 төгрөгийн зээлийг жилийн 22.8-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг авснаас 6 сарын дараа зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж 2.770.000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авсан. Улмаар 2020 оны 09 сарын 01-ний өдөр ЗГ1205136045 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж хариуцагч ын ыг хамтран зээлдэгчээр нэмж 5 сая төгрөгийн зээлийг тухайн үеийн ЗГ1205136045 тоот гэрээний үндсэн зээлийн нийт дүн нь 13.989.444,08 төгрөг байхад нь 30 сарын хугацаатай, сарын 1.9%-ийн хүүтэй, жилийн 22.9%-ийн хүүтэй зээлийн гэрээг байгуулж авсан. ******* *******наас нийт 19.350.000 төгрөгийн зээлийг авч талийгаач , хариуцагч нар нь хувийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. 2019 оны 03 сарын 22-ны өдөр тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж цар тахалтай холбогдуулан хуульд өөрчлөлт орж сунгаж байсан. Ийм зээлийн гэрээний өөрчлөлтүүд байгаа. Зээлдэгч нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан нь улсын бүртгэлийн газрын тоот болон гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Зээлдэгч , нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтөө удаа дараа зөрчсөн. Тухайн үед удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй. 2025 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар 1451 хоногийн хугацаа хэтрэлттэй. Үндсэн зээлийн төлбөр 12.887.374,14 төгрөг, хүүний төлбөрт 12.595.339,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 153.4121,14 төгрөг, нийтдээ 27.016.834,77 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчаас 27.016.834,77 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь Ж.тай 2014 оны 01 сард гэр бүл болсон нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэр бүл болсноос хойш 2 хүүхэд гаргасан байсан. Мөн зээлийг авсантай холбоотойгоор О. нь зуслангийн байшингаа янзлах гэж байгаа гэж манайд өргөдөл бичсэн байсан. Өмнөх зээлийг хамт амьдарч байж мэдэхгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч нь өөрийн хүсэлтээр гарын үсэг зурсан. Өмнөх зээлүүдийг мэдэхгүй гэдэг нь үндэслэлгүй асуудал байна. Тиймээс өөрөө мэдэж байж хийсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийнхөө хийж байгаа үйлдэлд үүрэг хүлээх чадвартай, хууль ёсны эхнэр нь байсан учир хамтран зээлдэгчээр оруулсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

4. Хариуцагч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөртэйгөө 2020 оны 09 сарын 01-ний 5.0000.000 төгрөгийн зээл авахад хамтран зээлдэгчээр орж байсан. Өмнөх зээлүүдийг нь мэдэхгүй. Өмнөх зээлүүд дээр би хамтран зээлдэгчээр ороогүй. Тийм мөнгө авсныг нь ч мэдэхгүй. Би гэртээ байдаг байсан. 2020 онд 5.000.000 төгрөг дээр хамт ороод өг гэсэн, би түүнд хамт орсон. 2020 онд зээлсэн 5.000.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж авч байсан. Тухайн үед би нялх биетэй байсан болохоор цаасан дээр гарын үсэг зураад гарч ирсэн. Одоо би 1-ээс 9 насны 3 хүүхэдтэй, 27.000.000 төгрөгийг төлөх боломж байхгүй гэв.

5. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Итгэмжлэл, ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 078 дугаар Эрх олгох тухай тушаалын хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн ЗГ1205136045 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 сарын 16-ны өдрийн ЗГ1205136045-1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 1205136045-А Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн ЗГ1205136045-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцоолсон хүснэгт / хэргийн 17- 18-р талд/, зээлийн дансны хуулганууд, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, Ж.ын нас барсны гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.10-ны өдрийн 12646 дугаар шүүгчийн захирамж, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 938 дугаар шийдвэр, тус шүүхийн 2024.05.31-ний өдрийн 10126 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

6. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт

Ж.ын иргэний улсын бүртгэлийн холбогдох лавлагаанууд, үүнд: гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,төрсний бүртгэлийн лавлагаанууд, нас барсны лавлагаа, эцэг, эхийнх нь нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.29-ний өдрийн 5/7464 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Монголын нотариатчидын танхимын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 508 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХК нь О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.016.834,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ ... Зээлдэгч Ж. нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан. Зээлдэгч Ж., О. нартай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй 1451 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөр-12.887.374,14 төгрөг, үндсэн хүүний төлбөрт-12.595.339,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт-1.534.121,14 төгрөг, нийт 27016834, 77 төгрөг төлөөгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу ******* ******* ХК-тай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 27.016.834,77 төгрөгийг зээлдэгч О.аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлав.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлдэгч Ж. нь анх ******* ******* ХК-тай 2018 оны 05 сарын 03-ны өдөр зээл болон барьцааны ЗГ1205136045 дугаартай гэрээ байгуулж 11.580.000 төгрөгийг зээлсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 09 сарын 01-ний өдөр ЗГ1205136045-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж О.ыг хамтран зээлдэгчээр нэмж 5.000.000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авч, нийт 13.989.344.08 төгрөгийн зээлийг, 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авсан байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваариар үндсэн зээл 13.989.344,08 төгрөг, хүүгийн төлбөр 43.679.19,45 төгрөг, нийт 18.357.263,53 төгрөгийг 2023 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. Энэхүү 2020 оны 09 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1205136045-1 тоот гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарьтай О. нь танилцаж гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 09 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 11.019.69,94 төгрөг, зээлийн хүүд 1.153.703,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,21 төгрөгийн төлөлтийг хийжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар *******наас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 сарын 01-нд ******* ******* ХК-иас зээлсэн 5.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусад зээлийн хувьд би мэдэхгүй, аваагүй гэж маргажээ. Гэвч 2020 оны 09 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1205136045-1 тоот гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарьтай О. нь танилцаж гарын үсэг зурсан, энэхүү гэрээний 2.1-т Энэхүү гэрээний өөрчлөлтийн гэрээгээр талуудын хооронд ЗГ1205136045 Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, *******наас зээлдэгчид олгосон цалингийн зээлийг 13.989.344,08 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов гэснээр үндсэн зээлийн үлдэгдэл 13.989.344,08 төгрөг болсныг хариуцагч О. мэдээгүй гэх үндэслэлгүй, гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аар үндсэн зээл 13.989.344,08 төгрөг, зээлийн хүү 4.367.919,45 төгрөг, нийт 18.357.263,53 төгрөгийн зээлийг 2020.09.05-наас 2023.02.20-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр зээлдэгч Ж., О. нар нь зөвшөөрч, гарын үсэг зурсан, энэхүү гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь дээрх зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгох ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ.

Хариуцагч О. нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хариуцагч О.аас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан ЗГ1205136045, ЗГ1205136045-1 тоот гэрээний 2.8, 2.9, 2.2-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон.

Иймээс зээлдэгч нар нь хамгийн сүүлд төлбөр хийсэн 2020 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 12887374,14 төгрөг, үүнээс хойших зээлийн гэрээний хугацаа дууссан 2023.02.20-ны өдрийг хүртэлх 27 сарын хүү 6.611.222,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318.483,07 төгрөг, нийт 19.817.079,8 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл зээлдэгч Ж. 2021 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан, зээлдэгч О.ын зээлийн гэрээний үүрэг 2023 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба, нэхэмжлэгч зээлийг төлүүлэх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, ******* үндсэн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчөөд эхэлсэн байхад болон нас барсны дараа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүйгээс зээлийн хүү өссөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар О.ыг эрэн сурвалжлуулахаар шүүхээр шийдвэр, захирамж гаргуулж байсан нь зээл төлүүлэх мэдэгдэл гэж үзэх боломжгүй байдлыг харгалзан үзэж зээлдэгч нар нь хамгийн сүүлд төлбөр хийсэн 2020 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаарх төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл, үүнээс хойших зээлийн гэрээний хугацаа дуусах 2023 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 7.199.754,96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан хууль зүйн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир 2020 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ1205136045-1 тоот гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваариар зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2025 оны 04 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагч О.аас шаардлага гаргах хөөн хэлэлцэх /3 жил/ хугацаа дуусаагүй байна.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.036 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 257.035 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.аас шүүх хуралдаанд дангаар оролцох талаар хүсэлт гаргасан тул Т.ы эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч ын /РД: /-аас 19.817.079,8 /арван есөн сая найман зуун арван долоон мянга далан есөн төгрөг, найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс 7.199.754,96 /долоон сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.036 /хоёр зуун ерэн гурван мянга гучин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 257.035 /хоёр зуун тавин долоон мянга гучин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ