Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/494

 

 

 

 

   2024            4             25                                       2024/ДШМ/494

 

П.Ц, Э.А, З.Б, Х.Э,

Д.О, П.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч Б.Баярмаа,

яллагдагч Х.Э-ын өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/567 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Ц, Э.А, З.Б, Х.Э, Д.О, П.Б нарт холбогдох 2309000000018 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..............,

Улаанбаатар хотын Гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 264 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 245 дугаар зүйлийн 1, 157 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 3, 253 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр биеэр эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 325 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ялаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 12 дугаар сарын 14- ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

2. ...................,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

3. .....................,

Дорноговь аймгийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 340 дугаар шүүгчийн захирамжаар биеэр эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 29 хоногийн зарим ял болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, уг ялыг эдэлж байхдаа Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

4. ...........................;

5. ......................;

6. ..........................;

Яллагдагч П.Ц нь:

1. Т.Г, Б.М нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 02-ноос 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох Т аймгийн З сумын 1 дүгээр баг Хөгжил хотхоны ... тоотод оршин суух хохирогч Б.С-ын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч машин механизм ашиглаж 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, хазаар, ташуур /10 цагаантай мөнгөн эмээл/, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хулсан ташуур /хуучны гэх/, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаар /мөнгөн/, 1.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий бурхан /25 см орчим өндөр гэх гуулин манзушир/, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хеннесси” /Неnnеssу/ нэртэй коньяк /1 литр/, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Грээгүүс” /Gгеу Gооsе/ нэртэй архи /1 литр/, 15.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Голд Чингис” /Chinggis Gold/ нэртэй архи /0,5 литр/, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Гэрэгэ” /Gеrеgе/ нэртэй архи /0,75 литрийн/, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Бигэр” нэртэй вино /0,5 литр/, тус бүр нь 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг архины жижиг зэс аяга, 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган шуба /хуучин өмсөж байсан/, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий шаазан аяга /ашиглаж байсан/ зэргийг хулгайлан авч нийт 20.120.000 төгрөгийн,

2. 2016 оны 3 дугаар сарын 17-ноос 2016 оны 3 дугаар сарын 18-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Т аймгийн З сумын Номт 1 дүгээр багт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг "А Е” ХХК-ийн “А” нэртэй ломбардын буюу барьцаалан зээлдүүлэх газрын цонхыг эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж тус барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалан авсан байсан нэр бүхий 54 иргэний /давхардсан тоогоор/ нийт 15.336.450 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг болон бэлэн 698.000 төгрөгийг хулгайлан авч нийт 16.034.540 төгрөгийн,

3. Б.М-тай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 2016 оны 3 дугаар сарын 23-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох .......... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны 1 дүгээр орцны подволд шуудан илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Б-гийн “А х” нэртэй ХХК-ийн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч тус компаниар эрээр ирсэн нэр бүхий 43 иргэний илгээмжийг хулгайлан авч 17.591.578 төгрөгийн,

4. 2022 оны 10 дугаар сарын 26-наас 2022 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр болох ........... дүүргийн ... дүгээр хороо, 22 дугаар байрны 1 давхарт Самсунг ап /Samsung up/ нэртэй гар утасны худалдааны Т-ийн хаалганы цоожийг эвдлэн онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч тус Т дотор гар утас засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айпдэйт зон” ХХК-ийн засварт ирсэн 14 ширхэг Samsung, Huawei загварын гар утас, мөн Т дотор “Техно зон” ХХК-ийн худалдаалж байсан мөн загварын 35 ширхэг гар утас, 2 ширхэг таблет төхөөрөмж зэргийг хулгайлан авч хохирогч Ц.Т-т 24.086.000, хохирогч Г.М-д 43.786.000 төгрөгийн нийт 67.872.000 төгрөгийн,

5. Т.Г-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 09-нөөс 2016 оны 5 дугаар сарын 10-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж” худалдааны Т дотор хохирогч Б.Б-гийн ажиллуулдаг “С х” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын цонхыг хамгаалалтын эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч тус барьцаалан зээлдүүлэх газраас мөнгөн аяга 2 ширхэг /8 болон 12 см хэмжээтэй диаметртэй 925 сорьцтой дунд гарын/, гар утас /LG 3D загварын хэрэглээгүй шинэ/, жин хэмжүүр /2015 оны 8 дугаар сард худалдан авсан, хэрэглэж байсан, алт мөнгөн эдлэлийн/, цэнэглэгч 30 ширхэг /Давхар үйлдлийн системтэй, шинэ зарж байсан/, Мемори карт 45 ширхэг /4GВ багтаамжтай/, бөгж /585 сорьцтой монетан/ зэргийг хулгайлан авч 1.528.000 төгрөгийн,

6. Т.Г-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 14-өөс 2016 оны 05 дугаар сарын 15-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Т аймгийн З сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч З.О-гийн "Жак" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг тусгайлан бэлтгэсэн эд зүйлсээр эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч машин механизм ашиглаж тамхи, чихэр, шоколад, бохь зэргийг хулгайлан авч нийт 5.037.000 төгрөгийн,

7. Т.Г, З.Б нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 13-аас 2016 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Т аймгийн З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.А-ын “Шимт” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг тусгайлан бэлтгэсэн эд зүйлсээр эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, тамхи зэрэг барааг хулгайлан авч 4.103.500 төгрөгийн нийт бусдад 132.286.618 төгрөгийн хохирол учруулсан.

Яллагдагч Э.А нь:

1. Т.Г-тэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 2015 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох ... дүүргийн 3 дугаар хороо, .. дугаар байрны .. давхар .. тоотод талх, нарийн боовны үйлдвэрлэл, кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э Э К” /.../ ХХК-ийн байрны оффисын бүргэд хаалганы цоожийг эвдлэн, хаалгыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч 1.320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Сони вива” /Sonny Viva/ загварын, 1.760.000 төгрөгийн макбүүк (Масbоок) загварын зөөврийн компьютеруудыг хулгайлан авч 3.080.000 төгрөгийн,

2. мөн Т.Г-тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 12 дугаар сарын 28-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох ...дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод барилга угсралт, зураг төсөл, төсөв, материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “.............” ХХК-ийн оффисын тагтны хаалгаар нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тус компанийн цахилгааны хяналтын инженер Г.Г-гийн өмчлөл, эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Дэлл загварын /Dell/ ай 5 /I5/ үзүүлэлттэй зөөврийн компьютер, 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Баганат өргөө” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн Самсунг /Samsung/ загварын ай 3 /I3/ үзүүлэлттэй зөөврийн компьютерыг тус тус хулгайлан авч нийт 1.350.000 төгрөгийн,

3. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .. дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух хохирогч Б.О-ын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий бус /сорьц грамм тодорхойгүй, мөнгөн тоногтой эрэгтэй хүний/, тус бүр 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын цулгуй мөнгөн аяга 3 ширхэг, 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий ёроолдоо оюу шигтгээтэй дундын гарын мөнгөн аяга, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий шинэ цагийн халтар манан хөөрөг, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий алдарт эхийн 2 дугаар одон, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж /саран хэлбэртэй кулонтой, мөнгөн/, 168.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг /Samsung/ загварын зургийн аппарат, 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий даалин /Зүү ороосон хээтэй, гараар оёсон/ 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий чемодан /хэрэглэж байсан хуучин/, гацуур мод дээр байсан бэлэн 5.000 төгрөг 3 ширхэг, 1.000 төгрөг 1 ширхэг, 1.000 вон /БНСУ-ын вон 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.71 төгрөг байв/, 1 доллар /Долларын ханш 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,993.32 байв/ зэргийг хулгайлан авч нийт 912.703 төгрөгийн,

4. 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. давхар .. тоотод оршин суух хохирогч Д.Д-ын гэрийн бүргэд хаалганы цоожийг эвдлэн, хаалгыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч 727.947 төгрөгийн үнэлгээ бүхий гольфийн цохиурын ком /2012 онд Япон улсаас худалдаж авсан 6 ширхэг цохиуртай, цүнхтэй/, тус бүр нь 44.118 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 20 ширхэг гольфийн бөмбөг /2012 онд Япон Улсаас худалдаж авсан/, тус бүр нь 150.000 үнэлгээ бүхий нийт 20 ширхэг чулуу /Орос ногоон хаш/, тус бүрийн үнэ нь 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 3 ширхэг чулуу /Орос цагаан хаш/, 1.440.000 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж /Хөрөө, тасдагч, өрөм, зүлгүүр Bosch брэндийн/, 15.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ардын хувьсгалын 10 жилийн ойн медаль, 4.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий зангианы хув хослол /1920-д оны хийцтэй/, 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хавчаар /Хаан Оросын үеийн хийцтэй, 20 цэнгийн цул алтан/, 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий зангианы хослол /1920-иод оны хийцтэй, цэнхэр шигтгээтэй/, чемодан /1970 онд авсан Самсенит/ /үнэлгээ тогтоогдоогүй/, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий дээл бүс /1974 онд аавынхаа 50 насны ойд зориулж хийлгэсэн, дурсгалтай, хүрэн өнгийн пүүсүү, шар дурдан/, 225.000 төгрөгийн үнэлгээ бүхий бейсболын цохиур /Япон Улсаас худалдаж авсан, мэргэжлийн/, 108.000 төгрөгийн үнэлгээ бүхий бейсболын цохиур /жижиг/, 27.000 төгрөгийн үнэлгээ бүхий хоккейн цохиур /1990 онд худалдаж авсан жижиг/, 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий таяга /Хатан хүний хэрэглэж байсан 3 үе дамжин ирсэн, эрчлээтэй хээтэй модон/, 36.000 төгрөгийн үнэлгээ бүхий хоккейн цохиур /Том/, 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий таяг /хээтэй улаан хүрэн өнгөтэй, эртний/, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий таяг /1990 оны үеийн хар, улаан өнгөтэй Орос/, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий дээл /1987 онд оёсон, хар хөх дээр цэцгэн хээтэй Тд торгон /торго нь олдоц муутай байсан/, 840 ам.доллар /Долларын ханш 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.998.14 байв/ зэргийг хулгайлан авч нийт 50.039.627 төгрөгийн,

5. ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, .... зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Н.Н-гийн зуслангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг загварын /Samsung/ 32 инчийн ЛЕД зурагт, 42 инчийн филипс /Philips/ загварын ЛСД зурагт, даавуун дээрх байшингийн зурагтай хатгамал, 2 литрийн зэс данх, хар өнгийн гэртэй бор өнгийн хуйтай 15 см урттай тонгорог, бор шаргал өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайлж 679.960 төгрөгийн,

6. 2016 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... задгай тоотод байх хохирогч И.Б-тийн зуслангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Эл жи загварын /LG/ 39 инчийн лед зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлж 531.940 төгрөгийн,

7. 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... задгай тоотод байх хохирогч С.Ч-гийн зуслангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 багц нийт 15 ширхэг оймс хулгайлж 60.000 төгрөгийн,

8. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... 24-103-4 тоотод байх хохирогч Ж.Л-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын 1 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бугуйн цаг, хоёр мөрний үүргэвч зэргийг хулгайлж 434.000 төгрөгийн,

9. 2019 оны 5 дугаар сарын эхээр өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, .. тоотод байх хохирогч Л.Б-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 2 ширхэг, жижиг гарын 1 ширхэг нийт 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 330.000 төгрөгийн,

10. 2019 оны 4 дүгээр сарын 18-аас 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Г.А-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 20 ширхэг аяга /Хятад Улсад үйлдвэрлэгдсэн луутай 10 ширхэг, будаатай 10 ширхэг/, бурхан /Цагаан дарь эхийн хэлбэртэй шаазан/, 2 ширхэг уртасгагч, үнэртэй ус /Франц Улсад үйлдвэрлэгдсэн ҮSL брэндийн/, үүргэвч /эмэгтэй хүний/, 20 килограмм үхрийн мах, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 456.280 төгрөгийн,

11. 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Ц.З-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг тасдагч, 2 ширхэг дрилл зэрэг багажуудыг хулгайлж 245.400 төгрөгийн,

12. 2019 оны 3 дугаар сарын 23-наас 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... задгай тоотод байх хохирогч Б.Н-гийн Монгол гэрт тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын 6, дунд гарын 8, бага гарын 12, дунд гарын хуучин цагийн /бүгд хэрэглэж байсан/ нийт 28 ширхэг мөнгөн аягийг хулгайлж 4.300.000 төгрөгийн,

13. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Д.М-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Кен загварын дрилл хулгайлж 42.500 төгрөгийн,

14. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Л.Ж-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 1 ширхэг, бага гарын 3 ширхэг нийт 4 ширхэг мөнгө аяга хулгайлж 420.000 төгрөгийн,

15. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Х.Б-гийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Хайеэр /Наier/ загварын болон загвар нь тодорхойгүй нийт 2 ширхэг 32 инчийн зурагт хулгайлан авч 351.600 төгрөгийн,

16. 2019 оны 4 дүгээр сарын 18-наас 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, .. тоотод байх хохирогч Г.А-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 метрийн урттай барилгын угсардаг төмөр шатыг хулгайлан авч 1.760.000 төгрөгийн,

17. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон баяр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамж .. тоотод байх хохирогч Ж.Б-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, “Кен” маркийн дриллен түрдэг хөрөө зэргийг хулгайлан авч 400.000 төгрөгийн,

18. 2019 оны 4 дүгээр сарын 21-нээс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ...  тоотод байх хохирогч В.А-н байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн бага гарын 3 ширхэг мөнгөн аяга нийт 5 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 450.000 төгрөгийн,

19. 2019 оны 4 дүгээр сард хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Б.Н-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Багшийн алдар одон, дунд гарын зэс аяга /хуучин хэрэглэж байсан/, “Луугийн шивээст охин” гэсэн нэртэй ном, 3 литрийн халуун сав /хуучин хэрэглэж байсан/, түмпэн /хуучин хэрэглэж байсан/, ээмэг, бөгж /Төмөр болон циркон материалтай эмэгтэй хүүхдийн ээмэг, бөгж/, 2 ширхэг хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 497.500 төгрөгийн,

20. 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 2019 оны 5 дугаар сарын 15-ны хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Т.Э-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг /Samsung/ загварын 32 инчийн ЛЕД зурагт, Кен загварын цахилгаан гинжтэй хөрөө, Кен загварын цахилгаан таслагч багаж, Кен загварын гар дрилл, гагнуурын аппарат /Хуучин/ зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 484.400 төгрөгийн,

21. 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 2019 оны 5 дугаар сарын 15-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Т.Т-ийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Кензо загварын /БНХАУ-аас авсан, тааран, шинэ/, 45 ширхэг өмд, Босс загварын БНХАУ-аас авсан шинэ/ 45 ширхэг өмд, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.685.000 төгрөгийн,

22. 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 2019 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, .. тоотод байх хохирогч Ч.Д-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч усны тэрэг /хуучин хэрэглэж байсан/ савхин дээл /эмэгтэй хүний 10 гаран жил хэрэглэсэн, 48 размерын хүрэн өнгийн/ зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 153.000 төгрөгийн,

23. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод байх хохирогч Ю.С-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг, бөгж /хослол/, эмэгтэй хүний цүнх, жижиг гарын манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 715.600 төгрөгийн,

24. 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 2019 оны 4 дүгээр сарын 14-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, .. тоотод байх хохирогч Б.М-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч чемоданыг хулгайлан авч 20.000 төгрөгийн,

25. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дугаар хороо, ... задгай тоотод оршин суух хохирогч Б.Б-ийн Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг /шинэ цагийн цагаан хаш/, мөнгөн ээмэг, гинж /кулон/, цагаан алтан бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 559.500 төгрөгийн,

26. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хохирогч О.Н-ийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Би Эс Би /ВSВ/ загварын 32 инчийн ЛСД зураг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 345.000 төгрөгийн,

27. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .. дүүргийн .. дугаар хороо, ...... тоотод оршин суух хохирогч Д.Ч-гийн Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 350.000 төгрөгийн,

28. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .. дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух хохирогч Э.М-ын Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч сэлбэгийн 20 орчим гар утас, /эвдэрхий/, 2 симтэй Хятад гар утас, сурагч цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 200.000 төгрөгийн,

29. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... дүүргийн .. дүгээр хороо, ..  тоотод оршин суух хохирогч 3.И-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Хайер /Наiеr/ загварын 42 инчийн зурагт, 5 ширхэг хүүхдийн чихмэл тоглоом зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 215.000 төгрөгийн,

30. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .......... тоотод оршин суух хохирогч А.Б-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Скайвоорт /Skyworth/ загварын 42 инчийн зурагт хулгайлан авч 250.000 төгрөгийн,

31. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... тоотод оршин суух хохирогч Т.Б-ийн Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Шарп /Sharp/ загварын 32 инчийн ЛСД зурагт хулгайлан авч 50.000 төгрөгийн,

32. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .......... тоотод оршин суух хохирогч А.Э-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын манан хөөрөг, их гарын 3 ширхэг мөнгөн аяга, дундын гарын 7 ширхэг мөнгөн аяга, Алтангадас одон зэргийг хулгайлан авч 5.650.000 төгрөгийн,

33. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .......... тоотод оршин суух хохирогч Н.А-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 300.000 төгрөгийн,

34. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ........ тоотод оршин суух хохирогч Н.Э-гийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Далин нэртэй цахилгаан дрилл цэнэглэгчийн хамт, Ж Шок брэндийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 300.000 төгрөгийн,

35. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ........... тоотод оршин суух хохирогч Н.Д-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Сони /Sоnу/ загварын 42 инчийн зурагтыг хулгайлан авч 500.000 төгрөгийн,

36. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .......... тоотод оршин суух хохирогч О.Ц-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг /Samsung/ загварын 42 инчийн зурагт, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос зэргийг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн,

37. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ... тоотод оршин суух хохирогч Х.Б-ийн зуслангийн байшингийн цонхны хамгаалалт төмрийг эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч чемодан, аппаратын цүнх, ширээний цаг, модон таваг, мөнгөн бүс, хуучны сампин, модон уур зэргийг хулгайлан авч нийт 4.020.000 төгрөгийн,

38. 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ......... тоотод оршин суух хохирогч Д.Л-гийн зуслангийн байшингийн цонхыг эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөө, цахилгаан дрилл зэргийг хулгайлан авч нийт 300.000 төгрөгийн, мөн цонхны төмөр хаалтыг эвдлэн 50.000 төгрөгийн нийт 350.000 төгрөгийн,

39. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ........... тоотод оршин суух хохирогч Л.Т-ын Монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч цөгц, мөнгөн аяга, бугуйвч, бөгж зэргийг хулгайлан авч нийт 3.825.000 төгрөгийн,

40. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ......... тоотод тоотод оршин суух хохирогч Х.Б-ы зуслангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлахыг завдсан,

41. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ......... тоотод оршин суух хохирогч Б.М-н зуслангийн байшингийн цонхыг эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг загварын 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч нийт 250.000 төгрөгийн,

42. 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ...дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр .... байх хохирогч Н.С-ын зуслангийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зэс данх, дуран, сав /Цэцгийн, мөсний/, кофе чанагч, цүнх, өвдөг тохойны хамгаалалт зэргийг хулгайлан авч нийт 943.000 төгрөгийн,

43. 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох .... байх хохирогч Б.О-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг шаазан эдлэлийг хулгайлан авч нийт 100.000 төгрөгийн,

44. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох ........... тоотод байх хохирогч О.Д-гийн Монгол гэр болон байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, бүс, наклад, гар дрилл, номууд, насос зэрэг эд зүйл хулгайлан авсан нийт 1.532.540 төгрөгийн,

45. 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох ........ тоотод оршин суух хохирогч Ц.Э-н зуслангийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 174.000 төгрөгийн үнэлгээ бүхий молдокийг хулгайлан авч 174.000 төгрөгийн,

46. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох .......... тоотод оршин суух хохирогч Х.О-гийн зуслангийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэхийг завдсан,

47. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох ....... тоотод оршин суух хохирогч А.М-ийн ээмэг, 2 ширхэг мөнгөн аяга, бөгж, гинж зэргийг нууцаар, хууль бусаар нэвтэрч 1.413.500 төгрөгийн,

48. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох ......... тоотод оршин суух хохирогч Ц.Н-гийн байшингийн бүргэд хаалгыг эвдэлж 390.000 төгрөгийн нийт бусдад 91.857.050 төгрөгийн хохирол учруулсан.

Яллагдагч П.Б, Д.О нар нь Б.М-тай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох ......... тоотод оршин суух хохирогч Н.З-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 11.350.736 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлан авч нийт 11.350.736 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Х.Э нь:

1. Б.М-тай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр .... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Н-н 52.500 төгрөгийн үнэлгээ бүхий Эл жи (LG) загварын гар утас, 17.400 төгрөгийн үнэлгээ бүхий түрүүвч, бэлэн 280.000 төгрөгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авч 349.900 төгрөгийн,

2. 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 2020 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө .. дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр гудамжны орчимд хохирогч Ц.Э-д хүч хэрэглэж түүний өмчлөл, эзэмшлийн нийт 75.024.480 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг дээрэмдэн авч 75.024.480 төгрөгийн хохирол учруулсан,

3. Дээрэмдэх гэм хэргийг үйлдэхдээ хохирогч Ц.Э-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун сарвуу эрхий хурууны хумс хугарал, баруун сарвуу эрхий, долоовор хуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

Яллагдагч З.Б нь:

П.Ц, Т.Г нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 13-наас 2016 оны 6 дугаар сарын 14-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Т аймгийн З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.А-ын “Ш” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг тусгайлан бэлтгэсэн эд зүйлсээр эвдлэн нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, тамхи зэрэг барааг хулгайлан авч 4.103.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,

Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Д.О, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,

Х.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд яллагдагч П.Ц, Э.А, З.Б, Х.Э, П.Б, Д.О нарт холбогдох хэргийн яллагдагч Э.А-ын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Яллагдагч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Т.Г, Б.М нартай хамт гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн хамт мэдүүлэг өгч, шалгагдаж байсан. Иймд дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн байгаа. Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсээс прокурорт шилжүүлсэн 13 хулгайн үйлдэл байгаа. Дээрх үйлдлүүд нь энд шалгагдаж буй гэмт хэргээс хойно үйлдэгдсэн...” гэх хүсэлт гаргасан байх бөгөөд яллагдагч Э.А нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэгт шалгагдаж байгаа талаар баримт байгаа гэв.

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа мөн Баянзүрх дүүргийн прокуророос эрүүгийн 230604091 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт Э.А-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.А-ын дээрх үйлдлүүдийг нэгтгэхэд хэргийн зүйлчлэлд нөлөөлж болзошгүй эсхүл үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх эсэх талаар нэг хэргийг нь шийдвэрлэхдээ эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” гэж заасан боловч “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй, харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл бүхий болно.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч П.Ц, Э.А, З.Б, Х.Э, П.Б, Д.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.А, Х.Э нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, П.Ц, З.Б, П.Б, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...П.Ц нарт холбогдох хэргээс яллагдагч Э.А-т холбогдох хэргийг тусгаарлаж прокурорт буцааж эрүүгийн 2309000000018 дугаартай хэргийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр яллагдагч П.Ц, З.Б, Х.Э, П.Б, Д.О нарыг шүүхэд шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/567 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Х.Э-ын өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Б.М-тай хамтран 1 үйлдэл, 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ганцаараа 1 үйлдэл хийсэн. Бусад яллагдагч нартай үйлдэл оролцоо нэгдсэн, хамтран оролцсон үйлдэл байхгүй. Х.Э-тай хамтран гэмт хэрэг үйлдсэн Б.М-ын үйлдлийг энэ хэргээс тусгаарласан тул Х.Э-ын үйлдлийг мөн адил тусгаарлаж, гэм буруугийн хурлыг зарлуулан шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд Э.А-т холбогдох хэргээс Х.Э-ын хэргийг тусгаарлаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, энэ хэрэг 8 холбогдогчтой бөгөөд 2016 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс яллагдагч Т.Г, М нар оргон зайлсан үндэслэлээр хэргийг нь тусгаарласан байсан ч эрэн сурвалжилж олоод цагдан хорьсон байгаа. Тиймээс хэргийг буцаан нэгтгүүлж шийдвэрлүүлэх саналтай байна. Э.А-ын хувьд дангаараа 44, Т.Г-тэй 4, нийт 48 удаагийн үйлдэлтэй. Т.Г нь яллагдагч П.Ц-тэй хамтран үйлдсэн үйлдлүүдтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй. Тухайн хэргийг прокурор хяналтдаа авч, дахин яллах дүгнэлт шилжүүлэхэд бэлэн байгаа учраас нэр бүхий яллагдагч нарын хэргийг тусгаарлах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудлыг нэр бүхий 8 хүнтэй хамт нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх П.Ц, Э.А, З.Б, Х.Э, Д.О, П.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар “...П.Ат холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай...” гэсэн дүгнэлтийг хийж П.Ц, Э.А, З.Б, Х.Э, Д.О, П.Б нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд “...П.А-ын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн 20 хулгайн үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсаныг Сүхбаатар дүүргийн прокурорын газар татан авч, хэрэгт нэгтгэн шалгаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа. ...” талаарх тайлбарыг гаргаж байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан тус ажиллагааг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/567 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч П.Ц, Э.А, З.Б, Х.Э, П.Б, Д.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.А, Х.Э нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, П.Ц, З.Б, П.Б, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/567 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч П.Ц-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч П.Ц, Э.А, З.Б, Х.Э, П.Б, Д.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.А, Х.Э нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, П.Ц, З.Б, П.Б, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

                                           ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР