2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06195

 

 

 

 

 

2025 08 08 192/ШШ2025/06195

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: М**

 

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 19,945,726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч *** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 3-р сарын 29-ны өдөр 600160943 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 600,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 2024 оны 3-р сарын 29-ны өдөр 6000160940 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 21,980,000 төгрөгийн зээлийн сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгчтэй байгуулсан 6000160943 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 115 хоног, 6000160940 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 130 хоног хэтрүүлсэн байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж 6000160943 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 486,053.6 төгрөг, хүүгийн төлбөрт 43,159.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,165.42 төгрөг, 6000160940 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 17,806,031.4 төгрөг, хүүгийн төлбөрт 1,539,002.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,314.56 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 19,945,726 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 19,945,726 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,108,096 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М**нь ***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,945,726 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 19,945,726 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,108,096 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***ХК-ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,945,726 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 19,945,726 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,108,096 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,678.63 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128,839.315 төгрөгийг хариуцагчаас, 128,839.315 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ