Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00385

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, Улиастай, ..........тод оршин суух, .........эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 250,608.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Т.*******эд хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ....... дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.*******ийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч: ......... нь хариуцагч Т.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 250,608.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч: .......ХК нь хариуцагч Т.*******этэй 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6000124076 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 260,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай, сарын 26.4 хувийн хүүтэйгээр тохиролцсон байна.

3. Нэхэмжлэгч ..... ХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.*******э нь М банкнаас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 260.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүү нь 26.4 хувьтай, хариуцагчид 2025 оны 04 дүгээр сараас зээлийн хугацаа хэтрэлттэй байнга холбогдож байсан. Сүүлд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн зөрчлөө арилгана гэж хэлээд, түүнээс хойш холбогдож чадаагүй байгаа. ...иймд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 233,608.77 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 250,608.77 төгрөгийг гаргуулах гэжээ.

Хариуцагч Т.*******э хариу тайлбараа өгөөгүй байна.

4. Нэхэмжлэгч ....... ХК, хариуцагч Т.*******э нарын хооронд цахим зээлийн эрх нээх гэрээ бичгээр байгуулагдаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч нь үндсэн болон ашигласан хугацааны хүүг нэхэмжлэгчид төлөхөөр хуульчилсан байна.

Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 233,608.77 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 250,608.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...... ХК-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Гэвч хариуцагч дээрх хугацаанд хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 8,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 759 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 759.1, 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 759 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 759.2 ДАХЬ ХЭСГИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 250,608.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .......ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,168 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 8,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ