Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/07423

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 197/ШШ2025/07423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,800,914 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэсболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.     Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.     Нэхэмжлэгч ЛББСБ ХК нь хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүрэгт 10,800,914 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 8,700,000 төгрөг, зээлийн хүү 2,100,914 төгрөг, нийт 10,800,914 төгрөгийг гаргуулна... гэжээ.

2.2  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Уг зээлийг хэзээ авсан, ямар дансаар хэдэн төгрөг авсан, зээлсэн гэдгийг би огт мэдэхгүй. Гэрээн дээрх гарын үсэг ч минийх биш... гэх агуулгаар маргасан.

2.3  Зээлийг хариуцагч авсан эсэх дээр маргаж байгаа нь зохигчдын маргааны зүйл болж байна.

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1  Нэхэмжлэгч ЛББСБ ХК, хариуцагч Ж.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 496582 дугаартай, Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Флекси бизнес /flexi business/ зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 37-40-р тал/

Дээрх гэрээнүүдээр нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагчид зээл олгож, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна.

Харин зээлийн гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хувь хэмжээг тусгаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй байх ба тухайн гэрээ нь зээлийн эрх нээх ерөнхий агуулгатай байна.

3.2  Харин хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулснаас хойших хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4,759,322 төгрөг, мөн өдөр 2,940,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 550,000 төгрөг, нийт 8,249,322 төгрөгийн зээлийг хариуцагчид олгож, хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,692,815 төгрөгийг төлөөгүй байна. /хх-ийн 52-р тал/

3.3  Хариуцагч нь дээрх 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Флекси бизнес /flexi business/ зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээ-нд би гарын үсгээ зураагүй, миний гарын үсэг биш гэж татгалзах боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасны нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймд тухайн гэрээг талууд байгуулсан гэж шүүх дүгнэв.

3.4  Түүнчлэн хариуцагч нь дээрх цахим зээлийг би аваагүй, миний дансанд ороогүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан цахим хэтэвчний хуулгаас үзэхэд цахимаар буюу зээлийн аппликейшнаас авч буй зээлийн мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн регистрийн дугаараар үүссэн 1666353944 дугаартай хэтэвчний дансанд шилжин орсон болох нь тогтоогдож байна. Мөн энэхүү 1666353944 дугаартай хэтэвчний данснаас 5059056437 дугаартай Бямбажав гэх банкны дансруу шилжүүлэн авч байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан цахим хэтэвчний хуулгаас харагдаж байна./хх-ийн 51, 53-57-р тал/

Иймд авсан зээлийн мөнгөн хөрөнгө нь зээлдэгчийн өөрийн регистрийн дугаараар үүссэн цахим дансанд орсноос хойш, зээлдэгч мөнгийг хэнд шилжүүлсэн, хэрхэн захиран зарцуулснаас үл хамааран зээлийн гэрээний үүргийг өөрөө хариуцах учиртай.

3.5  Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дах хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж зааснаар талуудын хооронд цахим зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 7,692,815 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

Харин зээлийн гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй. /хх-ийн 37-40-р тал/

3.6  Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7,692,815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,108,099 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.7  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ж.Бы охин Б.Бямбажав нь аавынхаа мэдээллийг ашиглан зээл авсан байж магадгүй, гэхдээ энэ охин нь нас барсан учраас мэдэхгүй байна... гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

3.8  Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...цахим зээлийн хүү нь тухайн зээлийг авах бүрт аппликейшнд өөр, өөр хувь хэмжээгээр зээлдэгчид харагдах бөгөөд зээлдэгч энэхүү хэмжээг зөвшөөрсөн тохиолдолд зээл олгогдоно...тиймээс хүү авах эрхтэй... гэж тайлбарласан ч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 187,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 138,035.04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЛББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бд холбогдох, 10,800,914 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас 7,692,815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЛББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,108,099 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 187,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138,035.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН