| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/04485/И |
| Дугаар | 197/ШШ2025/09022 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/09022
2025 07 04 197/ШШ2025/09022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У холбогдох,
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбожав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч .... газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Анхны албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчиж явагдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Шүүгчийн захирамжид гомдол гаргахаар заасан 10 хоногийг тооцоод 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 2 сарын хугацаанд албадан дуудлага худалдааг зохион байгуулах ёстой байсан... гэжээ.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3867 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш32024/16968 дугаар захирамжаар тухайн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг шүүхээс баталгаат шуудангаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлснийг хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал эндээс яригдах үндэслэлгүй болно гэсэн үг... гэж маргаж байна.
2.5 Хариуцагч анхны албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн эсэх нь зохигчдын маргааны зүйл болж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00194 дугаартай шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, ... ХХК, Б.Өлзийбаяр нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нараас 1,288,426,630.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 67-76-р тал/
3.2 Хариуцагч .... газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /1-р хх-ийн 87-р тал/
3.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдэж, ... ХХК, Б.Өлзийбаяр нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206039357, Ү-2206039354, Ү-2203030260, Ү-2203032609, Ү-2203038596, Г-2203011259, Ү-2203030722 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, битүүмжилж, хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр баталгаажуулжээ. /1-р хх-ийн 88-124-р тал/
3.4 Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй, талуудаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүд, тэмдэглэлүүд, талуудын хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 127-160-р тал/
Нэхэмжлэгч нь битүүмжилсэн, хураасан, үнэлгээтэй холбоотой үйл ажиллагаанд гомдол гаргаагүй болно.
3.5 Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээг хийх шинжээчийг томилж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангууд .... газарт хүргэгдсэн болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 238-р тал/
3.6 Хариуцагч ... ХХК нь .... газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/03867 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /1-р хх-ийн 161-196-р тал/
3.7 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/16968 дугаартай захирамжаар ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 175-р тал/
3.8 Мөн .... газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/31 дугаартай Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулахаар шийдвэрлэж, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэж, анхны албадан дуудлага худалдааг явуулжээ. /1-р хх-ийн 184--р тал/
3.9 Түүнчлэн төлбөр төлөгч ... ХХК нь анхны албадан дуудлага худалдаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хуульд заасан хугацаанд гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09/618 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүйг төлбөр төлөгчид мэдэгдсэнээр төлбөр төлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.
3.10 Мөн нэхэмжлэгч ... ХХК нь .... газарт холбогдуулан дахин хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 4493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн магадлалаар хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэж зохигчид харилцан маргахгүй тайлбарлаж байна.
3.11 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах 10 хоногийн хугацааг тооцоод, үүнээс хойш 2 сарын дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор анхны албадан дуудлага худалдааг явуулах ёстой байсан гэж тайлбарлаж байна.
Хөрөнгийн үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тогтоосон байна.
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/03867 дугаартай захирамжаар төлбөр төлөгч ... ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/16968 дугаартай захирамжаар ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүгчийн туслахтай утсаар ярьсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд нэхэмжлэл буцаасан захирамжид гомдол гаргасан байна гэж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна гэж тус тус хэлсэн талаар дурдагдсан байна. /1-р хх-ийн 177-178-р тал/
Иймд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн, үүнээс хойш нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаж, шүүх нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан талаар шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 цагт албадан дуудлага худалдааг явуулсныг хууль зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, хугацаа тасалдсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн ...хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчиж, албадан борлуулах ажиллагааг явуулсан тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэстэй... гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
3.12 Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчиж, албадан дуудлага худалдааг явуулснаар төлбөр төлөгчид хохиролтой болсон гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй, энэ талаарх нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, .... газарт холбогдох иргэний хэрэгт анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН