Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0687

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Н.Э*******гийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхээс ирүүлсэн Н.Э*******гийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* нь Н.Э*******гээс гаргасан Эрүүл мэндийн сайд Т.М*******ы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Н.Э*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосноо илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зуржээ.

2.Н.Э*******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эрүүл мэндийн сайд хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Н.Э*******гийн Эрүүл мэндийн сайд Т.М*******ы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Н.Э*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э*******гийн Эрүүл мэндийн сайд Т.М*******ы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Н.Э*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамж албажсанаар хариуцагч Эрүүл мэндийн сайдын тушаал шууд хүчингүй болох үр дагавартай, харин хариуцагчаас нэхэмжлэгч Н.Э*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих ёсоор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснээр шүүхийн шийдвэр бүрэн биелсэнд тооцохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

  

 

 

ШҮҮГЧ                             Г.УРАНГУА