Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00579

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00579

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, ******* *******, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,366,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Н.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЗГ202403141**** тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээнүүдийг байгуулан Samsung A25 5G маркийн 1,158,000 төгрөгийн гар утсыг зээлээр худалдан авсан. Хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Н.******* үндсэн зээл 1,003,463 төгрөг, зээлийн хүү 314,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,207 төгрөг нийт 1,366,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,366,750 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,366,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,409 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамж 18,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ