Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00580

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00580

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,118,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь С.*******эй ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн С.******* ******* эрчим хүчний төлбөр 3,544,897 төгрөг, алданги 1,573,940 төгрөг нийт 5,118,837 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжилсэн 5,118,837 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,118,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,425 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.******* улсын тэмдэгтийн хураамж 48,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ