| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00628/И |
| Дугаар | 103/ШШ2025/00585 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00585
| 2025 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00585 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн 1 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,425,036 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр И.******* нь ******* ББСБ-тай 16404033**** дугаар Зээлийн гэрээ, "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ"-г тус тус байгуулж 12,00,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг байгуулж, барьцааны гэрээгээр Тоёота приус 41 маркийн **** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, бүртгүүлэн хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээний дагуу барьцаа тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд И.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тээврийн хэрэгслээр хангуулах зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү. нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэж байна. Зээлдэгч нь үүргээ хэрэгжүүлэхгүй 300 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 10,386,083 төгрөг, хүү 1,690,795 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,159 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариаын зардалд 10,000 төгрөг нийт хариуцагчаас 12,425,036 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч И.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,425,036 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,425,036 төгрөгийг тус тус төлөхөөр, эвлэрэлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгээгүй тохилдолд барьцаа хөрөнгө болох Тоёота приус 41 маркийн **** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч И.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,425,036 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Тоёота приус 41 маркийн 00-11 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И.******* нь 12,425,036 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүрийн 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,425,036 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, эвлэрэлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгээгүй тохилдолд барьцаа хөрөнгө болох Тоёота приус 41 маркийн **** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч И.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 141,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ