Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00593

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00593

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох 15,591,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2022 оны өвөл хөдөөнөөс орж ирээд бранкаа эргэхэд Т.******* нь гэр бүлийн хамт хаалга эвдэж орсон байсан. Тэгээд юу болж байна гэтэл амьдрах газар байхгүй тул түрээсээ төлөөд амьдарч байя гээд тохиролцоод явсан. Түрээслэж байх хугацаандаа мөнгөө нэг ч удаа өгөөгүй бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр танай бранк шатсан байна гэсэн дуудлагын дагуу ирсэн. Байшин шатсан шалтгаан нь гал алдсанаас болсон байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хохирлоо тодорхойлуулсан боловч Т.******* нь одоог хүртэл хохирлыг маань барагдуулаагүй сураггүй алга болсон тул эрэн сурвалжлуулж хаягийг нь олж авсан. Одоо хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй бөгөөд хохирол 12,761,750 төгрөг, хогоо цэвэрлүүлж ачуулах, 600,000 төгрөг, одоог хүртэл түрээсэлж байсан бол олох байсан орлого 2,160,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 15,591,950 төгрөгийг Т.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., нэхэмжлэлийн шаардлагаа 5,591,950 төгрөгөөр багасгаж, 10,000,000 төгрөгийг Т.*******өөс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь В.******* нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох 15,591,950 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,591,950 төгрөгөөр багасгаж, 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн тавин хувь 87,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******өөс 87,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ