Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00596

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00596

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэг, 62 тоотод байрлах, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Бойжигч ******* ******* нь ******* ******* ******* ******* *******-ийн 206 тоот 50 м.кв өрөөг оёдлын чиглэлээр түрээслэдэг байсан бөгөөд 2024 оны түрээсийн нийт төлбөр болох 4,200,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Н.*******ээс түрээсийн төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 27,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ