| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00684/И |
| Дугаар | 103/ШШ2025/00599 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00599
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/00599 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,072,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М.*******, Ж.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,856,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг тусгаарлах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагч М.******* холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,072,410 төгрөг гаргуулах хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банкнаас М.******* нь 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ЗГ-R000******* тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан. Мөн хариуцагч нь ЗГ-R0006****** тоот зээлийн гэрээгээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 260,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 130,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 120,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлт оруулж зээлсэн. Гэрээний хугацаа 2027 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч 1,308,004 төгрөгийг 104 хоногийн хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. ЗГ-R000622507 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 855,005 төгрөг, хүү 514,485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,920 төгрөг нийт 9,072,410 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж М.*******оос ЗГ-R00********** тоот зээлийн гэрээний үүрэгт 9,072,410 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч М.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,072,410 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 822,410 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, хариуцагч М.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,072,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нь 9,072,410 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 750,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 822,410 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 80,054 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.Бямбацогтоос улсын тэмдэгтийн хураамж 80,054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ