| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00676/И/Т |
| Дугаар | 103/ШШ2025/00600 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00600
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/00600 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 100 тоотод оршин суух, ******* овогт ******* *******, овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,784,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.*******, Ж.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,784,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* банк нь М.*******той 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ2905241895 тоот зээлийн гэрээгээр төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн ба Ж.******* нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан болно. Уг гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч 3,389,918 төгрөгийг 80 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байгаа бөгөөд ЗГ2905***** тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 23,794,815 төгрөг, хүү 977,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,691 төгрөг байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж М.*******, Ж.******* нараас ЗГ2905******* тоот зээлийн гэрээний үүрэгт 24,784,197 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч М.*******, Ж.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,784,197 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2,065,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,069,197 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, хариуцагч М.*******, Ж.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М.*******, Ж.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,856,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг тусгаарлах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагч М.*******, Ж.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 24,784,197 төгрөг гаргуулах хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,784,197 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.*******, Ж.******* нар нь 24,784,197 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 2,065,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,069,197 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 83,562 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 83,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ