Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/030

 

 

 

*******, *******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******, *******

Иргэний нэхэмжлэгч Д.Сарангарав

Шүүгдэгч *******ын  өмгөөлөгч  *******, *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, /цахим/

Шүүгдэгч *******, *******  тэдгээрийн  өмгөөлөгч /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор *******, ******* нарын бичсэн эсэргүүцлээр тус тус *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2114000050150 дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  овогт ийн , / Регистрийн дугаар: /,

2.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суудаг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонтой, урьд ял шийтгэлгүй,  овогт ийн , / Регистрийн дугаар /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............. оршин суудаг,  гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  овогт гийн , / Регистрийн дугаар /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............. тоотод оршин суудаг,  гавьяа шагналгүй,  Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 1-т  зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 123.750 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт ын , / Регистрийн дугаар /,

Шүүгдэгч ******* нь ......................... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

 Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчиж, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлт гаргасан, хүсэлтийг *******, *******, ******* нар урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн өөрийн Төрийн банкны дансанд 39,297.51 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж авч, өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь ................. сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

- Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ............... сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, нягтлан бодогч *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэснийг,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглаж,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ................. сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг. даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу төрийн сангийн гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь ................ сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан болох тус сумын Засаг даргын тамгын газрын дарга *******, санхүүгийн албаны дарга *******, сумын засаг дарга ******* нартай бүлэглэн, ажлын байран дээрээ:

Нийтийн албан тушаалтан нарын албан үүрэг болох:

- Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна' гэснийг,

- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 -д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэснийг,

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэснийг,

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 20 дугаар зүйлийн 20.2-ийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалтуудыг зөрчин, албан үүргээ урвуулан ашиглахад хамтран оролцож,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг *******, ******* нартай урьдчилан хэлэлцэж, тамгын газрын дарга *******гийн цохолтод дурдсан хууль бус үүрэг даалгаврын дагуу,

Уг хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломж байсаар байхад хууль бус үүргийг хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянах үүргээ хууль журмын дагуу биелүүлэлгүйгээр, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж,

Шүүгдэгч овогт ийн , овогт гийн нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч   овогт ийн ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ийн , овогт гийн , овогт ийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс гарч  явахгүй байх үүргийг тус тус хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол бол зорчих эрхийг хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус хоёр / 02 / жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Дараах үндэслэлүүдээр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

1. ******* нь 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарах аймгийн Засаг даргын шийдвэр гарч түүнээс хойш тэтгэмжээ аваагүй байсан.

2. Аймгийн ИТХ болон сумын ИТХ нь *******ын тэтгэмжийн асуудлыг хуралдаанаараа шийдвэрлэж тогтоол баталсан бөгөөд тогтоолд заасан мөнгийг аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс хянаж, сумын ЗДТГ-ын төсөвт суулгасан байсан. Тухайн  үед *******аас өөр тэтгэмж авах хүн байгаагүй тул нэгэнт төсөвт суугдсан тэтгэмжийн  үнийн дүнг хасах эрх байхгүй бөгөөд миний албан тушаалын тодорхойлолтод дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх тайлагнах үүргийг хүлээлгэсэн байдаг.

3. Хэрэв *******т олгосон тэтгэмжийн үнийн дүнг зөрүүтэй буруу байна гэж үзвэл санхүүгийн асуудлаар арга зүйн зөвлөгөө өгдөг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс нь хянаж багасгах бүрэн боломжтой байсан.

Миний хувьд бусдад давуу байдал олгох ямар ч зорилго санаа байхгүй бөгөөд нэгэнт урьд өмнө шийдвэр гарч байсан учир төсвийн хуваарилалтыг зориулалтын дагуу зарцуулах үүргийн хүрээнд үүргээ гүйцэтгэсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ зөрчил биелүүлсний төлөө гэмт хэрэгтэн болсондоо туйлын их харамсалтай байгаа бөгөөд энэхүү санхүүгийн зөрчлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Иймд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 18/16 тоот тогтоолоор *******т 39,297.5 сая төгрөг олгохоор тэтгэмжийг тооцон тогтоож, Эрдэнэцогт сумын төсөв дээр нэмж 844 507.0 мянган төгрөг баталсан.

Тус хэлтэс 2019 оны 12 сарын 03-ны өдөр 5/1502 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичигт хянаж баталсан төсвийнхөө задаргаа тооцоог гарган хавсралт 2- т Эрдэнэцогт сумын ЗДТГ-н 2020 оны төсөв 354,589,4 сая төгрөг гээд үүнийгээ дэлгэрэнгүй задалж 39,297.5 сая төгрөг нь тэтгэвэр гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж гэж эдийн засгийн ангиллаар нэр зааж

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29- ний өдрийн 18/16 тоот тогтоолын хамт Эрдэнэцогт суманд хүргүүлж, олгохоор баталсан тэтгэмжээ 2020 оны 02 сарын 13 нд Эрдэнэцогт сумын дансанд бүтнээр нь 39 797 500 төгрөгийг шилжүүлж, тэтгэмжийн төсвийг зарцуулах эрхийг Сангийн сайдын 2012 оны 244 -р тушаалын 1-р хавсралтаар баталсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 8, 11-р зүйлд заасны дагуу төсөв зарцуулах эрхийг төрийн сангийн гүйлгээ хийдэг программд нээж өгсөн.

Энэ нь төрийн сангийн гүйлгээ хийх үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл би санаатайгаар төрийн сангийн гүйлгээ огт хийгээгүй Засгийн газрын 2015 оны 24 -р тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.1 заасан ажил үүргийн дагуу гүйлгээ хийсэн.

Анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03 -ны өдрийн 5/1502 дугаартай албан бичиг Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээргүй байна гэж үзсэн нь үнэн.

******* миний албан тушаалын зорилго “төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах буюу Төсвийн тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 18/16 тоот тогтоол, дээд шатны төсвийн чиглэл, Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.1- д заасныг хэрэгжүүлж ажиллах.

Өөр өөр хэлбэл дээд шатны төсвийг хянах, бусдын тэтгэмжийг тогтоох, батлах, хэмжээг нь нэмж, хасаж өөрчлөн шилжүүлэх, хэнд хэдэн төгрөг тооцон олгох эрх мэдэлгүй би буруутгагдаад байгаа хууль, журмын заалтуудыг баримтлан банкны гүйлгээ хийх эрх үүрэг хүлээхгүй.

 Дээд шатны төсөв захирагч нарын дээрх шийдвэрүүд төсвийн тухай хуульд нийцээд

21. дүгээр зүйл.Төсвийн шатлал

21.3. Аймаг, нийслэлийн төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүргийн төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэлийн төсөв байна.

22. дугаар зүйл.Төсвийн ангилал

22.1. Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана.

41 дүгээр зүйл.Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

41.1.Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.

41.2.Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ: 41.2.2.6атлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;

41.2.4.төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах; хуулийн дагуу сумын ИТХ-н 11/05 тоот тогтоол, төсвийн хуваарь холбогдох баримтууд гарсан. Сумын батлагдсан төсөв, төсвийн хуваарийг дээд шатны төсөв захирагч нар хянаж байж төсөв зарцуулах эрхийг нээж санхүүжилт олгодог. Үүний дагуу санхүүжилт орж ирсэн.

Гүйлгээ хийх талаар үүрэг өгсөн гэж ******* өөрийгөө хамгаалж нотлох баримтгүй худал мэдүүлж байна. Би сумын мөнгөнөөс бусадтай бүлэглэж хулгай хийсэн зүйл огт байхгүй, тогтоогдоогүй зөвхөн ажил үүргийн дагуу төсвийн тухай хуулийн

16 дугаар зүйл.Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх

16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;

дээрх заалтыг хангасан төлбөрийн хүсэлтийг хүлээн авахгүй байх эрх байхгүй учир төрийн сан банкны гүйлгээ хийсэн.

Гэтэл Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар нь 2019 оны 10 сарын 28 өдөр гаргасан 5/1318 тоот албан бичигтээ зориулж, Баянхонгор аймаг дах хараат бус Төрийн аудитын газраар хуурамч дүгнэлт гаргуулж, хуулийн байгууллагад өгсөн.

Үүний гол зорилго нь өөрсдийн гаргасан аймгийн ИТХ-н тогтоол, чиглэл, бүтнээр нь санхүүжүүлсэн байдал, төсөв зарцуулах эрх олгосон зэрэг үйлдлээ нуух, гэрч, хохирогч болж хуулийн хамгаалалтад орж, өөрсдийнх нь шийдвэрийг үндэслэн гаргасан Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 сарын 18 өдрийн 11/05 тоот тогтоол, төсвийн хуваарь холбогдох баримтыг ашиглан, шүүхэд төсөв хянадаггүй, мөнгө батлаагүй, шилжүүлээгүй мэт худал мэдүүлж, ******* намайг аргагүй байдалд оруулж, гэмт хэрэгтэн болгох.

Анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Төрийн хараат бус аудитын дүгнэлтүүдийг Аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2 -г зөрчсөн гэж нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн атлаа Аймгийн прокуророос Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29-ны өдрийн 18/16 тоот тогтоол, санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нь 2019 оны 12 сарын 03 өдөр 5/1502 тоот чиглэл, Эрдэнэцогт сумын дансанд тэтгэмжийг бүтнээр нь 39 797 500 төгрөгийг шилжүүлж, төсөв зарцуулах эрхийг нээсэн үйлдлүүдийг шалгаж, хяналгүйгээр аймаг дах хараат бус Төрийн аудитын газрын хуурамч дүгнэлтийг үндэслэн гаргасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 25 -ны өдрийн 07, 08 тоот тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гэж гарсан байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

Дээд шатны төсвийн эрх бүхий албан тушаалтан нар төсөв баталдаг, хянадаг, санхүүжилт олгодог, төсөв зарцуулах эрх олгодог эрх мэдлээ хэрэгжүүлэн тэтгэмжийг 39,2 сая гэж тооцон, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 сарын 29- ний өдрийн 18/16 тоот тогтоолд батлан, 2019 оны 12 сарын 03 өдөр 5/1502 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг гарган, тэтгэмжийн зардлыг 2020 оны 02 сарын 13ний өдөр Эрдэнэцогт сумын дансанд бүтнээр нь буюу 39 797 500 төгрөгийг шилжүүлж, тэтгэмжийн төсвийг зарцуулах эрхийг Сангийн сайдын 2012 оны 244 -р тушаалын 1-р хавсралтаар баталсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 8, 11-р зүйлд заасны дагуу төрийн сангийн гүйлгээ хийдэг программд нээж өгсөн үйл баримтууд заавал хуулийн дагуу шалгаж, хянагдах ёстой, салган авч үзэх үндэслэлгүй нэг асуудал. Үүнээс өөр нөхцөлд албан тушаалаа ашиглан төрийн сангийн гүйлгээ хийсэн мэт дүгнэж ******* намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

Төрийн сангийн гүйлгээ хийсэн үйлдлийн зорилгод миний хувийн ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, надад болон миний хамаарал бүхий этгээдүүдэд ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон, ийнхүү шийдвэр гаргахад түүнд нөлөөлсөн өөр бусад ямар нэг ашиг сонирхол байхгүй.

Иймд: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 08 -ны өдрийн дугаар 2024/ШЦТ/12 шийтгэх тогтоолын намайг гэм буруутай гэж үзэж, ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч ******* миний бие нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2024/ШЦТ/12 шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь миний бие нь улсад 36 жил ажиллаж хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарахдаа урьдчилгаа олгож өгөөч гэдэг хүсэлтээ гаргасан бөгөөд тус тусламжийг 36 сараар тооцон авах эрхтэй гэж үзэж байна.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг зөрчөөгүй гэж ойлгож байгаа бөгөөд дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно: 3.1.1- Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг тооцно гэж заасан.

Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд гэдэгт “11.1.9,-д бүх шатны Засаг дарга болон аймаг, сум , нийслэл, дүүргийн засаг даргын орлогч , намын дарга нар орно гэж тус тус заасан байна.

Эндээс үзвэл яагаад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцно гэж байгаа гэхээр төрийн улс төрийн албан тушаалыг хашаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог буцалтгүй тусламж нь Төрийн албаны тухай болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуульд зааснаас доогуур байгаа буюу хүний эрхийг ноцтой зөрчиж Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө Арван дөрөвдүгээр зүйл.

1 .Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа учраас дээрх байдлаар зохицуулсан.

Мөн Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 9 дүгээр тогтоолын хавсралт болох Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журамд зааснаар миний бие нь 36 сарын буцалтгүй тусламжийг авах эрхтэй гэж үзэж байна.

Тус журмын 4 дүгээр зүйлд: улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох хугацааг заасан ба 4.1 Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасан төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд дараах ангилалд доор дурдсанаар дүйцүүлэн тооцно гээд: 3 дугаарт Төрийн албаны тухай хуулийн 11.1.9, 11.1.11-д заасан улс төрийн зарим албан тушаал: сум дүүргийн засаг дарга гэж заажээ.

Тийм болохоор миний хувьд хууль зөрчиж 36 сарын буцалтгүй тусламжийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ миний биеийг төрийн албанд 36 жил 06 сар ажилласан юм чинь хууль тогтоомжийн илт тодорхой заалтыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий бүдүүлэг бөгөөд хүнийг хийж байсан ажил хөдөлмөртэй нь хамааруулж яллаж байгаад гомдолтой байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг үнэхээр зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх биш энэ журмын 5.5-д “ төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу тогтоож олгосон албан тушаалтанд төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг шүүх анхаараагүй болно.

Миний зүгээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгохоор тэдгээрийг гэмт хэрэг үйлдүүлэхээр сүрдүүлсэн дарамталсан зүйл хэрэгт авагдаагүй тэдэнтэй үйлдлээрээ нэгдсэн ч зүйл байхгүй юм.

Мөн анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь миний хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан бөгөөд миний хувьд одоо 69 настай, зүрхний өвчний улмаас байнгын эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг улсын 2 дугаар эмнэлгийн хяналтад байдаг тухай баримтууд хэрэгт авагдсан байдаг.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2024/ШЦТ/12 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 Прокурор *******, ******* нар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******, ******* бид, тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Тус прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох, эрүүгийн 2114000050150 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолд:

“...Шүүгдэгч ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу нягтлан бодогч тул нийтийн албан тушаалтан биш бөгөөд удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь үйл баримт болох үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ТҮ-8 шатлалаар цалинжиж байсан байна.

Шүүгдэгч ******* нь сумын тамгын газрын нягтлан бодогчийн хувьд төсвийн захиран зарцуулах 2 дугаар гарын үсгийг зурсан бөгөөд уг үйлдлийг түүний дээд шатны дарга болох Санхүүгийн албаны албаны дарга, шүүгдэгч *******ын үүрэг даалгавраар хийсэн болох нь нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 4.1.2-д заасан албан тушаалтанд хамаарахгүй байна...” гэж дүгнэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэн үзэхэд, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлоход гэмт хэргийн гүйцэтгэгч нь нийтийн албан тушаалтан этгээд байх бөгөөд гүйцэтгэгчээс бусад хамтран оролцогчид нь нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй тул *******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж түүний бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт “Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан” байх бөгөөд 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтаас дүгнэн үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан буюу тусгай субъект байхаар хуульчилсан байх боловч тухайн гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүдийг заавал тусгай субъект байхыг шаардахгүй байхаар хуульчлагдсан байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрлэдхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч”-ийг тусгасан байхаар хуульчилсан байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч *******, иргэний нэхэмжлэгч Д.Сарангарав, Ц.Самбууням нарыг тусгаагүй орхигдуулжээ.

Энэ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлалд “...шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, шинжээч нарыг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана...” гэх ба дээрх гаргасан зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчсөн байна гэж үзэв.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Прокурор шүүх хуралдаанд оролцох болно гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:

МХХ-ны гишүүн, өмгөөлөгч миний бие овогт гийн ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан, өмгөөлөл явуулж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 тоот шийтгэх тогтоолоор *******ыг нийтийн албан тушаалтан, албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг /02/ жилийн хугацаагаар хасаж, нэг /01/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч Ц. т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 , Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 , Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1 дэх хэсгийг зөрчиж, тэтгэмжийг бүтнээр нь олгож бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж , шийдвэр гаргасан.

Шүүгдэгч ******* нь тухайн үед Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд сумын төрийн сангийн мэргэжилтэн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан байна.

Санхүүгийн албаны даргын ажил үүргийг хувьд Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу, сумын төсвийг батлуулах, төсөвт байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт байгууллагын орлого зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих.төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж,гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцдаг албан хаагч бөгөөд Сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд огт оролцохгүй, хамраалгүй чиг үүрэгтэй юм.

Шүүгдэгч ******* нь зөвхөн сумын төрийн сангийн мэргэжилтэн албан тушаалын дагуу уг тэтгэмж олгох асуудалд холбогдсон байдаг.

Иймээс Сумын засаг даргын тамгын газрын дарга, нягтлан нарын гаргасан тэтгэмж олгох талаар гаргасан төлбөрийн хүсэлт, холбогдох баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна гэж журамласан учир , шүүгдэгч Ц. т тэтгэмж олгох эрх зүйн акт гараагүй байхад төрийн сангаас баталгаажуулах ёсгүй буюу хийх ёсгүй үйлдлийг санаатай хийсэн байна гэж анхан шатны шүүхээс *******ыг буруутгаж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 , Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1 дэх хэсгийг зөрчиж давуу байдал олгосон гэж буруутгах үндэслэлгүй байна ,учир нь ажил үүргийг хувьд хамааралгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь хавсран гүйцэтгэж байсан төрийн сангийн мэргэжилтний хувьд сумын Засаг даргын тамгын газрын даргын / төсвийн ерөнхийлөн захирагч /болон нягтлан бодогчийн нэг, хоёрдугаар гарын үсэгтэй төлбөрийн хүсэлтийг хүлээн авч ,төрийн санд гүйлгээ хийсэн нь баримтаар тогтоогдож байна.

Засгийн газрын 2015 оны 24 дугаар тогтоолын хавсралт буюу Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1 дэх хэсэг “ Төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 37,38 дугаар зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу бүртгэж төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ “ мөн 8.2 дэх хэсэг “ Төрийн сан нь төрийн сангийн төлбөр тооцооны системд бүртгэгдсэн зарлагын гүйлгээг төсвийн байгууллагын төлбөрийн бэлэн бэлэн мөнгөний хүсэлт, хяналтын хуудсыг үндэслэн баталгаажуулж, ажлын 3 хоногт багтаан эцсийн төлбөр гүйцэтгэх үүргийг хүлээнэ “ гэсэн заалтыг баримтлан 39.257.500 төгрөгийг батлагдсан төсвийн дагуу, төлбөрийн хүсэлт, түүнтэй хамт ирүүлсэн бэлэн мөнгө олгохыг зөвшөөрсөн цохолт, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******т тэтгэвэр тогтоолгосон баримтыг үндэслэж төлбөр тооцооны гүйлгээг хийсэн байдаг.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.8 дэх зүйлд “ Тухайн байгууллага журмын 7.5- д заасан төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг үндэслэх баримтын эх хувь, хяналтын хуудасны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” , мөн журмын 7.1 дэх хэсэг “Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна гэх журмыг зөрчөөгүй төлбөрийн хүсэлт, хяналтын хуудсыг баримтлан гүйлгээг ******* хийсэн байдаг.

Нөгөө талаар аймгийн ИТХ-ын 2019 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн 18/16 тоот тогтоол, Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/1502 тоот чиглэл хүргүүлэх албан бичиг, аймгийн ИТХ-ын 2019 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн 18/16 тоот тогтоол, Эрдэнэцогт сумын ИХТ-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11/05 тоот тогтоол зэргээр баталгаажиж, 2020 оны 02 дугаар сарын 13-нд Эрдэнэцогт сумын дансанд 39,797,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг, төрийн сангийн гүйлгээ хийдэг программд шилжүүлэх хийх эрх нээж өгсөн байдаг.

Батлагдсан төсвийн дагуу, төсвөөс өөр зориулалтаар биш ,журмын гүйлгээ хийсэн байдаг. Иймээс энэ гүйлгээг дээд шатны байгууллага баталгаажуулсан байдаг.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдохгүй байна гэж байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000050150 дугаартай эрүүгийн 9 гэмт хэргийг үйлдсэн *******, *******, *******, ******* нарт холбогдох давж заалдах шатны шүүхэд дараах дүгнэлтийг гаргаж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 Уг 36 сарын тэтгэмж нь 2021 оны 06 дугаар сард прокурорын хяналтад хэрэг байх үед төрийн сангийн дансанд тушаагдсан. Анхан шатны шүүхээс удиртгал хэсэг дээр шүүхийн шийдвэрийн залруулга ирсэн. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр гарсан техникийн шинжтэй алдааг яаж засаж залруулах талаар тодорхой хэлэх хэрэгтэй байсан гэж бодож байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос *******т холбогдох зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Энэ хэргийн хувьд харахад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний үйлчлүүлэгч нар болон бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор *******, ******* нарын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч *******, *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  эсэргүүцэл  болон гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар, шүүгдэгч ******* нь  тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар, шүүгдэгч ******* нь санхүүгийн албаны даргаар, шүүгдэгч ******* нь  нягтлан бодогчоор  тус тус ажиллаж байхдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэж заасны дагуу  урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох байтал  2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр засаг даргаар ажиллаж байсан *******т Төрийн банкаар дамжуулан 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж болох 39,297,500  төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх үйл баримтыг Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан  шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд    Р. , Ц. нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон,

 *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  үндэслэлгүй буюу  гэмт хэргийн шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж,

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж ,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэж заасныг тус тус  зөрчсөн, ингэхдээ:

1.Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргаар ажиллаж байхдаа Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст “******* миний бие улс нийгэм төр засагт 36 жил 6 сар ажиллаж 2020 онд тэтгэвэрт гарах болсон учир Засгийн газрын 2020 оны 07 дугаар тогтоол ёсоор нэг удаагийн буцалтгүй тусламжийг  36 сараар бодож олгох эрх үүссэн учир 2020 оны төсөвт суулгаж олгохыг хүсье” гэсэн өргөдлийг  гаргасан /сар өдөргүй/, /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал/

2.Тус сумын засаг даргын тамгын газрын дарга ******* нь “Сумын засаг дарга ******* нь 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөх тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу 1 удаагийн буцалтгүй тусламжийг 36 сараар тооцон 2020 оны төсөвт тусгаж өгнө үү” гэх 02/131 дугаар    албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст  явуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар тал/

3.“...танай сумаас ирүүлсэн хүсэлт нь хугацаанаас хожимдсон тул 2020 оны төсөвт суулгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. Цаашид төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллана уу” гэх 5/1318 дугаар  албан бичгийг Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн   дарга 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр тус сумын Тамгын газарт хүргүүлсэн./ 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар тал/

4.Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 дугаар хуралдааны тогтоолоор Аймгийн 2020 оны төсвийг батлахдаа  аймгийн төсвөөс Эрдэнэцогт сумын төсөвт олгох дэмжлэгийг 844 сая 507 мянган төгрөгөөр  батлахдаа  *******т олгох 39,297,500   төгрөгийг  баталсан./4 дүгээр хавтаст хэргийн 92-100 дугаар тал/

5.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11/05 дугаар  тогтоолоор Эрдэнэцогт сумын 2020 оны төсвийг батлахдаа  Тамгын газрын зардал дээр тавьж баталсан./ 1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дүгээр тал/

6.Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/95 дугаар захирамжаар төсөвт байгууллагуудын 2020 оны төсвийн хуваарийг баталж шилэн дансны зарчмыг баримтлан ажиллахыг Санхүүгийн албаны дарга *******т даалгасан байна./1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дугаар тал/

7.Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газарт “Миний дүү Ганзориг ослын улмаас ....гэмтэж гадаадад шөрмөс суулгах болсон,...дүүд зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарлаа.Иймд надад олгогдох буцалтгүй тусламж урьдчилгаа болгож мөнгөн тусламж үзүүлэхийг хүсье” гэсэн өргөдөл гаргасан./1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал/

8.Дээрх өргөдлийн доор Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын дарга Ц. нь “Санхүүгийн албан дарга *******, нягтлан бодогч ******* нарт засаг дарга *******т 1 удаагийн буцалтгүй тусламж /2020 оны төсөвт тусгагдсан / 39.297.000 төгрөгийг урьдчилан олгож тооцохыг зөвшөөрөв” гэж цохолт хийжээ./ 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал/

9. 2020 оны 02 сард зарцуулах эрх нь орж ирснээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 95 дугаар төлбөрийн хүсэлтээр 37.297.500 төгрөгийг, мөн өдөр 96 дугаар төлбөрийн хүсэлтээр 2.000.000 төгрөгийг нийт 39.297.500 төгрөгийг Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын 100030355001 данснаас *******ын Төрийн банкны 231900002620 дугаарын харилцах данс руу нэг удаагийн тэтгэмж гэж бичиж  уг төлбөрийн 1 дүгээр гарын үсгийг *******, 2 дугаар гарын үсгийг ******* нар зурж шилжүүлсэн./1 дүгээр хавтаст хэргийн 145-149 дүгээр тал/

Дээрх үйл баримтад Прокуророос *******, ******* ******* нарыг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, *******т 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох байтал  36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгож, түүнд давуу байдал, ******* нь өөртөө давуу байдлыг тус тус бий болгон улсын төсөвт 37.297.500 төгрөгийг төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байхад анхан шатны шүүх тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримталдаг бөгөөд  дээрх үйл баримтаас үзэхэд нэр бүхий шүүгдэгч  нарын гэмт санааг зөв тогтоож, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох нь  чухал ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүх  нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг тогтоож,  *******т урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох байтал  36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж болох 39,297,500   төгрөгийг олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэхүйн харьцаа, хандлагыг анхаараагүй буюу  нийтийн албан тушаалтнууд нь бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө ямар нэгэн хууль бус хангамж эдлээгүй, өөртөө давуу байдал бий болгоогүй  байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын  19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Гэтэл ............. сумын засаг даргын тамгын газрын дарга *******, “Санхүүгийн албан дарга *******, нягтлан бодогч *******  нар нь  Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан  Эрдэнэцогт сумын төсөвт олгох дэмжлэгт  *******т олгох 39,297,500 төгрөгийг  баталсан улмаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 11/05 дугаар  тогтоолоор Эрдэнэцогт сумын 2020 оны төсвийг батлахдаа Тамгын газрын зардал болон   Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/95 дугаар захирамжаар төсөвт байгууллагуудын 2020 оны төсвийн хуваарийг батлахдаа *******т олгох 36 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг баталж шилэн дансны зарчмыг баримтлан ажиллахыг Санхүүгийн албаны дарга *******т даалгасан байхад  дээрх албан тушаалтнуудыг  гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах  нь хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал; Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/16 дугаар хуралдааны тогтоолоор Аймгийн 2020 оны төсвийг батлахдаа аймгийн төсвөөс Эрдэнэцогт сумын төсөвт олгох дэмжлэгийг 844 сая 507 мянган төгрөгт  *******т олгох 39,297,500   төгрөгийг  багтааж баталсан нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэмж гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1, Төрийн албаны тухай хуулийн 60.1-д, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тус тус заасныг зөрчсөн байхад  Эрдэнэцогт сумын засаг даргын тамгын газрын дарга *******, “Санхүүгийн албан дарга *******, нягтлан бодогч *******   нарыг буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн  1.3 дугаар зүйлд заасан  шударга ёсны зарчимтай нийцэхгүй юм.

Нөгөө талаар Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 07 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д заасан “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж  заасан бол мөн  журмын тав дахь хэсгийн 5.5-т төрийн албан хаагийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу тогтоож олгосныг эрүүгийн гэмт хэрэг бус  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шинжтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  нар тэдгээрийн өмгөөлөгч  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон  тэднийг цагаатгаж, шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Прокуророос *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 8 хоног цагдан хоригдсон болохыг нь дурдсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                           ШҮҮГЧИД                             Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                         Т.ГАНЧИМЭГ