| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0406/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0717 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б******* п” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э /ШТБЭД:/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газар,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж, Ж.Б,
Маргааны төрөл: Нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаарх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны авцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль болохыг тогтоон, хүчингүй болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Дээрх дүгнэлт гарсны дараагаар Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Н/ дүгээр тушаалаар манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг хүлээн авч бүртгэсэн болно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт тус тус баталгаажсан болно.
Бид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу дээрх хайгуулын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авахаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан бөгөөд үүнээс хойш Нийслэлийн Засаг даргаас тухай өргөдлийг хуульд зааснаар шийдвэрлэнэ хэмээн итгэж хүлээж байсан. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/******* тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн ба манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 18 дугаар зүйлийн 18.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна, 19 дүгээр зүйлийн 19.3-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу манай компаниас гаргасан өргөдлийг гагцхүү Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна. Гэтэл манай компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Байгаль орчны газрын албан бичгийн үндэслэлдээ зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гарсан санал-ыг үндэслэсэн мэтээр мэдэгдэж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “Б******* п” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр 2021 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хуульд заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг Нийслэлийн Засаг даргад гаргасан.
Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/******* тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн ба үндэслэлээ “...нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлээд бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй зөрчилтэй...” гэж дурдсан байдаг.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2- т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг гагцхүү Нийслэлийн Засаг даргад олгосон байдаг боловч энэ хуульд заасан эрх хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлэн манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн нь илт хууль бус” гэж үзэж энэхүү шаардлагыг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан нь аливаа нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг дур зоргоороо бус, зөвхөн хуульд заасан тохиолдолд бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг.
Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2023.04.04-ний өдрийн А/******* дугаартай захирамжийн хавсралтаар “Нийслэлийн байгаль орчны газрын дүрэм”- ийг баталсан бөгөөд уг дүрэмд заасан Нийслэлийн Засаг даргын өмнөөс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл татгалзахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээг олгоогүй болно.
Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. гэж заасан бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газар нь Нийслэлийн Засаг даргын өмнөөс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл татгалзахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээг олгоогүй байхад хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/******* тоот шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Мөн Нийслэлийн Засаг даргаас манай компанийн өргөдлийг шийдвэрлэх хуульд заасан хугацааг 2 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн атлаа өргөдлийг шийдвэрлэхдээ манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй тул манай компанийн өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож өгнө үү.
Нийслэлийн Засаг дарга “Б******* п” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах тухай 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөлд үүсээд байгаа талаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдлыг гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05-02/******* тоот албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй талаар хариуг ирүүлсэн тул эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 02/******* дугаартай Хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын “Б******* п” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэг. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн туруун нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/ дугаартай тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаатай олгосон байна.
Тус компаниас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл ирүүлснийг хуульд заасны дагуу хянан үзэж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэл хийсэн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.” гэж мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах” гэж тус тус заасны дагуу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх зорилгоор хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 5 жил байхаар хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг, хариуцлага хүлээлгэсэн байна.
Мөн дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд 18.1.1-18.1.6-д заасан баримт бичгүүдийг хавсаргахаар заасан. Тус компани нь дээрх хуулийн заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг /хуульд заасан өргөдөл, холбогдох хавсралт баримтуудын хамт ирүүлээгүй өөрөөр хэлбэл тус компаниас зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн маягтыг гаргасан байдаг/ нийслэлийн Засаг даргад гаргаагүй байна.
Тус компани нь өргөдөл, хавсралт баримтуудыг хуулийн хугацаанд гаргаагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна.” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг нийслэлийн Засаг даргаас хянан шалгах ажиллагааг явуулах, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Нөгөө талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн холбогдох хавсралт баримтуудын нэг болох дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасан “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;” шаардлага нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:”, 34.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.”, 34.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ Хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заасан ордын нөөц, геологи хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй байна.
Дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба 35.1.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасан бөгөөд дуусгавар болгон бүртгэсэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1879 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмших байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх болно.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй байсан. Олгож
Хоёр. Нийслэлийн Байгаль орчны газарт 2020, 2021, 2022 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлсэн 17 аж ахуйн нэгжийн асуудлыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/1401 дугаар захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн хуралд 2023 оны 11 дүгээр сард танилцуулахад, зөвлөлийн олонхын саналаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасан хайгуулын тусгай зүйн боломжгүй талаар мэдэгдэхийг тус газарт даалгасан. Захиргааны ерөнхий зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш нөхөн бүрдүүлсэн тул шийдвэрлэх хууль хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэхээр заасан байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар “Э******* п*******” ХХК-ийн эзэмшиж байсан 16/ дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болохоор байсан ба “Э******* п*******” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08/29 дүгээр албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг мөн сарын 04-ний өдрийн 16 цаг 25 минутад 1 хуудас өргөдөл хүлээн авсныг бүртгэсэн байна.
1.2. Тус өргөдлийг хүлээн авсан “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-ны шийдвэрлэсэн тухай мэдээлэлд “материал бүрдүүлж ирэхийг зөвлөв” гэж тэмдэглэсэн болон 1 хуудас хүсэлт бүртгэж авсан зэргээс үзвэл “Э******* п*******” ХХК Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан журмын дагуу батлагдсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг хавсаргаж өргөдөл гаргаагүй болох нь тогтоогдож байна.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр шилжүүлэн авсан байх бөгөөд 2022 оны 07 сарын 04-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргах зохицуулалтад нийцээгүй байна.
2.2. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, дуусгавар болсноор нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийн 4.1.”Газар дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: … 4.1.4.газар, газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр: … 4.1.4.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах дүгнэлт гаргах, талбайн хасалт хийх, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, сунгах, тэдгээртэй холбоотой өөрчлөлт, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангах, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх, холбогдох байгууллагуудад тайлагнах;” гэж заасан чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/******* дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон талаар дурдаж өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгснийг илт хууль бус гэж үзэх боломжгүй.
3.1. Хэдийгээр нэхэмжлэгч компаниас гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан хугацааны дотор шийдвэрийг гаргаагүй боловч нэхэмжлэгч компани дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл олгох эрхгүй этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхгүй байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН