Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00605

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00605

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ******* плаза, ** давхар, *** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,993,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.******* нь ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,849,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан боловч хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож одоогийн зээлийн үлдэгдэл буюу 5,993,999 төгрөгийг төлөхгүй байна. Иймд Т.*******гаас үндсэн зээл 2,849,900 төгрөг, зээлийн хүү 2,940,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,439 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 5,993,999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., нэхэмжлэлийн шаардлагаа 198,439 төгрөгөөр багасгаж, 5,795,560 төгрөгийг Т.*******гаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,795,560 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,993,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 198,439 төгрөгөөр багасгаж, 5,795,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,795,560 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107,679 төгрөгийн тавин хувь 53,839 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******гаас 53,839 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ