Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 311/ШШ2025/00407

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...... тоотод үйл ажиллагаа явуулж буй, ........ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, Дөрвөлжин, 2-р баг, ......т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,554,299.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ......ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110232079 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,543,299.76 төгрөг, нотариатын төлбөрт 11,000,00 төгрөг, нийт 4,554,299.76 төгрөгийг хариуцагч *******ын *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...миний бие нь 2025 оны 1 сараас ажилгүй, эрүүл мэндийн шалтгаантай зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн сая 2025 оны 7 сарын 18-нд хүндрэлтэй төрөөд эрүүл мэндийн асуудалтай байгаа тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж зээл төлөх нөхцөл дээр уян хатан хандаж өгнө үү. Миний хувьд зээлийг 2025 оны 9 болон 10 сард 2 хуваан төлж барагдуулахаа мэдэгдэж байна. бүх төлбөр тооцоог 2025 оны 10 сарын 31-нд төлж барагдуулж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ....ББСБ ХХК нь хариуцагч Н.Ц.....холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,554,299.76 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 4,554,299 төгрөгийг хариуцагч Н........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,819 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.......ос 43,819 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 43,819 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 87,819 төгрөгийг нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй Н....... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,554,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н....бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,819 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н......оос 43,819 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 43,819 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 87,819 төгрөгийг нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ