Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 311/ШШ2025/00401

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... ******* банкны төв байранд оршин суух хаягтай, ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Идэр сум, ..... тоотод оршин суух хаягтай, Э.*******, Э.*******уу нарт холбогдох,

зээл, зээлийн хүүгийн төлбөр 24,862,166.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Э.....нар нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* банктай ЗГ1105549116 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 14,000,000.00 (Арван дөрвөн сая) төгрөгийн зээлийг жилийн 19.8% (Арван ес аравны найм) хувийн хүүтэй, 15 (Арван тав) сарын хугацаатай зээл авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ1105549116-Б тоот зээлийн гэрээн өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 20,280,000.00 (Хорин сая хоёр зуун наян мянган) төгрөгийн зээлийг жилийн 18.6% (Арван найм аравны зургаа) хувийн хүүтэй 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Нийт 34,280,000.00 (Гучин дөрвөн сая хоёр зуун наян мянган) мянган төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч Э........ нь ЗГ1105549116, ЗГ1105549116-Б тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 182 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Нийт 24,862,166.23 (Хорин дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин гурван мөнгө) төгрөг төлөөгүй тул ЗГ1105549116, ЗГ1105549116-Б тоот гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* банкнаас 24,862,166.23 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 30-наас 2026 оны 6 дугаар сарын 30-н хүртэл сар бүрийн 30-нд 2,070,000 төгрөг 2026 оны 7 дугаар сарын 30-нд 2,092,166.23 төгрөг төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банк ХК  нь хариуцагч Э..........нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,862,166.23 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 24,862,166.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,261 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э......141,130 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 141,130 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 282,261 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-нний нэхэмжлэлтэй Э.*******, Э.*******уу нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24,862,166.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,261 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 141,130 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 141,130 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 282,261 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэнний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э....... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ