Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 311/ШШ2025/00403

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... байрлах хаягтай, ******* Банк ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум,.... тоотод оршин суух хаягтай ...... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,396,465.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч .... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-27-нд 6000310412 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000310412 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 121 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000310412 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-03-27-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000310412 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 21,590,095.1 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,745,423.19 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37,947.53 төгрөr, нотариатын төлбөрт 23,000, Нийт 23,396,465.84 төгрөгийг Зээлдэгч ........-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******иний бие нь 2024 оны 09-22 өдөр .....с цахим зээл авсан. 23,396,465 төгрөгийн зээлийг 15 сарын хугацаанд зээлээ хувааж төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ....... ХК нь хариуцагч Т.........холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,396,465.84 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ....... ХК-ний нэхэмжилсэн 23,396,465.84 төгрөгийг хариуцагч Т......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,932 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,466 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 137,466 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 274,932 төгрөгийг нэхэмжлэгч.......... ХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРА*******ЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ний нэхэмжлэлтэй Т...........д холбогдох, 23,396,465.84 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,932 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,466 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 137,466 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 274,932 төгрөгийг нэхэмжлэгч .........ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.........нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯ*******