| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00424/И |
| Дугаар | 311/ШШ2025/00405 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 311/ШШ2025/00405
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ........тоотод,оршин суух хаягтай ......лийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум,...... оршин суух хаягтай, ........ холбогдох,
Зээлийн гэрээний төлбөр 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н....... миний бие 2024 оны 11 сард О.*******т 2 удаагийн шилжүүлгээр 10,500,000 төгрөгийг зээлсэн. Гэвч О......... нь өнөөдрийг хүртэл тус мөнгийг төлөөгүй бөгөөд миний бие энэхүү хугацаанд банкны хүү төлж хохирч байна. Иймээс О......... үндсэн төлбөр 10,500,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг нийт 11,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Н.******* нь ниссан скайла авто машиныг тухайн үед Улаанбаатар хотын Бага нуур дүүргээс худалдан авахаар тохиролцож миний бие машины эзэнтэй холбогдуулж зуучилж өгсөн юм.
худалдан авахаар тохиролцсон ******* нь 2 удаагийн шилжүүлгээр 10,500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би орж ирсэн мөнгөнөөс 9,000,000 төгрөгийг тухайн үед нь машины эзэнд мөнгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг машинд тос, масло, Завхан аймагт ирэх бинзен шатахуун зарцуулсан болно. Завхан аймагт авчирсаны дараа иргэн Н.******* нь сар гаруй хуагцаанд өөрөө үзэж та хашаандаа байлгаж байгаарай гэж хэлсэн.
Тухайн үед Н.*******ийн өөрийн сонголтоор худалдсан хүнтэй нь утсаар яриулж байж наймаа хийсэн. Гэтэл Завханд авчраад 2 сар гаран болж байгаад Н.*******ийн аав, ээж нь авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь уг машиныг зарахаар Улаанбаатар хот руу явуулаад 8 сард болж байна. Миний бие уг машиныг зарах худалдан авах үед Н.*******ийн шилжүүлсэн мөнгө, зардлын мөнгөтэй холбоотой нэг ч төгрөг аваагүй гэдгээ илэрхийлж байна. Цаашид энэ асуудалта холбогдолгүй гэдгээ тайлбарлаж байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие *******аас анх 11,500,000 төгрөг нэхэмжилсэн. Анх найз *******аар машин судлуулж авхуулсан нь үнэн. Тэгээд *******аар 10,500,000 төгрөгөөр машин авахуулсан. Тэрнээс машин авсан үнэ 9,000,000 төгрөгөөр машин авч ирсэн, зардал 1,500,000 төгрөг болсон. Зардал 1,500,000 төгрөгийг бид хоёр хувааж хариуцах бөгөөд нийт мөнгөний үлдсэн 1,000,000 төгрөгийг ******* өөрөө хариуцна. Машин авсан 9,000,000 төгрөгийг *******, ******* нар авсан машинаа зарж байгаад мөнгөө гаргаж өгнө. Нийт 9,750,000 төгрөгийг өгч авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч 9,750,000 төгрөгийг өгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй О.*******т холбогдох, 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 9,750,000 төгрөгийг өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгөөс 99,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 99,475 төгрөгийг, төрийн сангийн ....... тоот данснаас 99,475 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 99,475 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ