| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00484/И |
| Дугаар | 311/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2025/00390
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, .... тоотод оршин суух ........т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,338,,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
......ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ....ХХК нь А.*******тай 2024 оны 07 сарын 02-н өдөр 2022-70297 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 10 сарын 13-ны өдөр 676,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй, z000616486 тоот зээлийг ,,,,, тоот дансанд зээлдэгч А,,,,,, нь шилжүүлэн авсан.
2024 оны 10 сарын 23-ны өдөр 202,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй, z000638822 тоот зээлийн ,,,,, тоот дансанд зээлдэгч А.,,,,, нь шилжүүлэн авсан.
2024 оны 10 сарын 25-ны өдөр 75,000 төгөргийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй, z000638822 тоот зээлийн,,,,,,, тоот дансанд зээлдэгч А.******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч А.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-05-19-ний өдрийн байдлаар ...дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 1,338,059 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
,,,,,, ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: .........хариуцагч ******* овогтой *******-с зээлийн гэрээний үүрэгт 1,338,059 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,338,059 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул А.*******д холбогдон гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
........ ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,338,059 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ....... ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан болох тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.......йн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,338,059 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ........ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,358.94 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ