| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00350/И |
| Дугаар | 311/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 311/ШШ2025/00404
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ......-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, .......д оршин суух хаягтай, *******гийн *******т холбогдох,
Зээл, зээлийн гэрээний үүрэгт 6,139,707.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь манай компанитай 2024 оны 3 сарын 14-ний өдөр өдөр 1100010547 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 7100004705 зээлийн дансны дугаартай, 4,260,000.00 /дөрвөн сая хоёр зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор ул маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2024 оны 3 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 4,087.242.20, Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү: 1,924,174.99, Нэмэгдүүлсэн хүү: 120,789.97, Нийт: 6,132,207.16 Иймд зээлдэгч Н.*******-с үндсэн зээлийн төлбөрт 4,087,242.20, үндсэн хүүгийн төлбөрт 1,924,174.99, нэмэгдүүлсэн жүү 120,789.97, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 6,139,707.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.******* би ******* ББСБ-ны нэхэмжилсэн 6,139,707 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,139,707.16 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ..... ХХК-ний нэхэмжилсэн 6,139,707.16 төгрөгийг хариуцагч Н.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,185 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,592 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 56,592 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 113,185 төгрөгийг нэхэмжлэгч ......ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ний нэхэмжлэлтэй Н.*******т холбогдох, 6,139,707.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,185 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,592 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 56,592 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 113,185 төгрөгийг нэхэмжлэгч ..... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н..... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ