Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 311/ШШ2025/00400

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... давхарт үйл ажиллагаа явуулж буй, ...... ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ...... айл орон сууц гудамж ... байр ... тоотод оршин суух хаягтай Г.*******т холбогдох,

Гар утас зээлээр авсан төлбөр 4,629,343,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

.... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч *******ийн ******* нь .... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-04-09-ны өдөр ЗГ2024040914642 тоот гэрээний дагуу IPhone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024-08-09-ны өдөр 2158775 тоот . кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ..... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2158775 тоот ..... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 527,425.0 төгрөг, үндсэн хүүнд 191,321.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,681.89 төгрөг, шимтгэлд 8,200.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 4,629,343.97 төгрөгийг хариуцагч ..... гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь ..... нэхэмжилсэн 4,629,343.97 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .. ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,629,343.97 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ....ХХК-ний нэхэмжилсэн 4,629,343.97 төгрөгийг хариуцагч Г.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,020 төгрөгөөс 44,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,510 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 44,510 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 89,020 төгрөгийг нэхэмжлэгч ...... ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ний нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох, 4,629,343.97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,020 төгрөгөөс 44,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,510 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 44,510 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 89,020 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ