Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 311/ШШ2025/00402

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын.....тоотод оршин суух ....рт холбогдох,

албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн .... газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Завхан аймгийн Улиастай сумын .....д оршин суух ....нь өдөр бүр архи уудаг, архинд донтох, мансуурах сэтгэцийн эмгэгтэй учир албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******аагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Завхан аймгийн *******аагийн газраас Д,,,,ыг албадан эмчилгээнд явуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн иргэний биеийн байдал тааруу байгаа тул нэхэмжлэл татаж авах хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ,,,, газар нь хариуцагч Д.*******т холбогдуулан архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Завхан аймгийн ,,, газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,,,,, нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн .... газрын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдуулан архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Завхан аймгийн..... газар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч байгууллага нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ