Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00384

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг Эрдэнэхайрхан сумын..... багт оршин суух хаягтай О.*******аагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******аа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.*******аа нь ******* *******" ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ТА/ОС-1/04 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум, Өлзийт багийн нутаг дэвсгэрт баригдах ...... хаягт байрлах 52.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 200 000 төгрөгөөр тооцон нийт 63 588 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. О.*******аа нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөр 63 588 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд харин .... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэлгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Улмаар хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлд дурьдсан хаяг тус хороонд байдаггүй талаар Хан-уул дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн тул тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/Ш32025/19435 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн О.*******аагийн зүгээс дээрх ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг яаралтай тогтоож орон сууц худалдаж авах зориулалтаар өгсөн мөнгөө буцаан гаргуулах чухал шаардлагатай байх тул энэхүү нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.*******аагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч О.*******аа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

О.*******аа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох ******* ******* ХХК-нийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч О.*******аа нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Ирхийн ******* ХХК-нд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хэрэгт авагдсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Ирхийн ******* ХХК нь уг хаягтаа байхгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох ******* ******* ХХК-нийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу ******* ******* ХХК-ний оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд .....ХХК-нийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд ..... ХХК-нийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч О.*******аад мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ