Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00382

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ......н гудамжид байрлах хаягтай, ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .. Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч . нь *******тай 2018 оны 08-р сарын 09-ны өдөр ТБ/ГЦЗ/149/2018 дугаартай Цалингийн зээлийн"-ийн гэрээг байгуулан 11,300,000(Арван нэгэн сая гурван зуун мянган) төгрөгийн Цалингийн зээлийг сарын 20.4% хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчсөн зээлээ төлөхгүй байгаа. Зээл авах үедээ зээлдэгч ..... нь Завхан аймгийн . багт оршин суудаг байсан боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй *******ыг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа. Иймд зээлдэгч .... эрэн сурвалжилж хаяг тогтоогдсон тохиолдолд албадан ирүүлэх захирамж гаргаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* *******ны Завхан салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* *******ны Завхан салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

******* *******ны Завхан салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О..ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу О.*******ын оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .....ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоож, албадан ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч ......ы Завхан салбарт мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ