Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/032

 

 

 

*******, *******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч  *******, 

Шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, шүүгдэгч Ж.н өмгөөлөгч *******, шүүдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000590042 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ................... тоотод түр оршин суух,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39- р зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорин мянган төгрөгөөр торгох ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс 200,000 төгрөг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- дээрх шийтгэх тогтоолд 2019 оны 11 дүгээр 29-ны өдрийн 2019/ДШМ/83 дугаартай магадлалаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар  болгож хөнгөрүүлсэн,

-2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ХШШЗ/147 дугаар шүүгчийн захирамжаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолоор холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, овогт ын , / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............ оршин суух хаягтай,

- Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2018/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар /хавтаст хэргийн 205-213 дугаар хуудас/ тус тус шийтгүүлсэн, овогт ы , / РД: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...............тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, овогт ы / РД: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............  тоотод түр оршин суугч хаягтай,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэн хянан харгалзаж байсан  овогт ы / РД: /,

1. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын I 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан,

2. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

3. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

4. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч овогт ын ,  овогт ы , жанчив овогт ы , овогт ы нарыг нарыг  бусдын  олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж,   хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ын ийг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар,

Шүүгдэгч  овогт ы , жанчив овогт ы нарыг хоёр жил хоёр сарын / 02 жил 02 сар / хугацаагаар,

Шүүгдэгч овогт ы ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хоёр жил хоёр сарын / 02 жил 02 сар / хугацаагаар,шүүгдэгч *******д оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын таван тооны үхрийг хулгайлж шууд бус олсон орлого төрийн сан банкны 100030006350 дансанд байршсан 2.142.700 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар *******, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машин буюу түүний үнэ 1.500.000 төгрөг, “мустанг” мотоцикл буюу үнэ 50.000 төгрөг нийт 1.550.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож зохих үнийг улсын төсөвт шилжүүлсний дараа уг авто машиныг эзэмшигчид нь хэрэгцээний дагуу буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д. тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... Миний бие ямар нэгэн гэмт хэрэгт оролцоогүй болно. Би 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз эр  хөдөө гэртээ хүргүүлэхээр мотоциклоор Баян-Овоо сумын  антены  тэнд явж байхад Ж.н  утас дуугарч аваад зогсож ярьж байгаад салгаад надад хэлэхдээ // манай найз яриад хаана байгаа юм гэхлээр нь хөдөө явж байна гэж хэлсэн чинь  наанаа байж бай явж очоод уулзъя гэж байна гээд ирэхийг хүлээгээд Баян-Овоо сумын урд талын овоотой өвөрт зогсож байхад 30-40 минут орчим болоод цэнхэр өнгийн давхар кабинтай машинтай танихгүй хүний хамтаар хүрч ирсэн. тэй уулзаад ярилцахдаа мотоциклоор явах хэрэг байна. Хойшоо яваад идэш янзлаад ирье гэхэд ы бие өвдөөд байна. Гэрт нь буулгаж өгчхөөд явъя гэхэд нь чи юун сүртэй юм бэ, би чамд хэрэг болох үедээ хэрэг болж чиний адуу малыг харж өгч байсан, чи ямар маягтай гээд байсан. Тэгсэн за тэгье дээ гэж хэлээд мотоциклийг нь машин дээр ачин, цаашаа явж байтал харанхуй болсон. Тэгээд нэг газар очиж зогсоод би уулнаас үхрээ дараад хүрээд ирье гээд тэр гурав машинаас буугаад ачсан мотоциклийг  буулгаад явсан. Тэгээд жолооч  нь ор машинд суугаад, буугаад үхэр мал ирлээ гээд байсан. Тэгээд би машин дотор сууж үлдэхэд жолооч машинаас буугаад явсан. Тэгээд би бие засахаар буухад тэр гурав үхэр хашааны дотор хашсан машин дотор бие өвдөөд хойд талын суудал дээр хэвж байсан нэлээд удсаны дараа тэр 3 машинд суугаад явъя гэхээр нь би мотоциклоор явж чадахгүй юм байна гэсэн чинь мотоциклийг ачъя гээд тэр 3 аччихаад  хөдлөөд яваад харанхуй байсан учраас хаана явж байгааг мэдээгүй.

Тухайн үед миний бие өвдөөд толгой дээгүүрээ тэрлэгээ нөмрөөд хэвтэж байсан чинь аймагт ирчихсэн буугаарай гэхээр нь машинаас буусан чинь аймгийн 10 мянгатад байдаг зээгийн шил гэх газар байсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би маргааш нь шинжилгээ өгсөн чинь ковид-19 туссан байсан. Тэгээд тусгаарлагдаж 7 хоног эмчилгээ хийлгэж байгаад бие гайгүй болоод хөдөө явсан. Би гэх хүний үхэр гэж ойлгосон байсан хулгайнх гэж мэдээгүй үхрээс янзлалцсан  зүйл огт байхгүй.

Би машин хэвтсээр байгаад аймагт ирсэн. Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлгүүдээ өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болсон асуудлыг бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би дээр хулгайн хэрэгт ямар ч оролцоо, мэдсэн зүйл богт байхгүй. Тиймээс энэ хэргийн үнэн зөвөөр шийдэж, анхан шатны шүүхийн тогтоолыг  хүчингүй болгож, надад холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2 жилийн хорих ялыг цагаатгаж өгнө үү.

ын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг худлаа, тийм мэдүүлэг өгөөгүй гэдгээ өөрөө мэдүүлсэн, гэмгүй байж байгаад хэрэгт орж 2 жилийн хорих ял авсан явдалд машин гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгч Д.ы өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-ийг баримтлан хэрэг гарахад үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэж эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд ******* нь эрүүгийн хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байдаг.

Хэргийн үйл баримтаар ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******тэй хамт түүний эзэмшлийн мотоциклоор хөдөө гэртээ хүргүүлэхээр аймгийн төвөөс гарч ,10 гаран сум зайтай Баян-Овоо сумын нутаг Антены хөтөл гэх газар явж байхад Ж.н гар утас дуугарч, хүнтэй ярьж наанаа байж бай гэж байна гэснээр тэд зогссон байдаг.

Удалгүй ******* үл таних жолоочтой ирж, нь *******тэй хоол хүнсээ авах гэсэн мотоциклийн хэрэгцээтэй талаар ярилцаж, ******* хөдөө яаралтай ажилтай, мотоциклоо өгөх боломжгүй гэсэн боловч ******* нь Ж.н адууг маллаж онд оруулсан, хүний тусыг боддоггүй, хариу байхгүй,арчаагүй гэж ******* хэлснээс ******* нь өмнөх малаа маллуулж байсан байдлаас болж мотоциклоор туслах болсон байдаг.

Энэ үед *******тай ******* нь огт ярилцаагүй бөгөөд , дайгдаж байсан мотоциклийг машинд ачсанаар ,хээр ганцаар үйлдэх боломжгүй, ковид цар тахлын үед учир унаа, техник ховор явж байсан, мөн биеийн эрүүл мэнд өвдөж байсан, аймгаас гарах гол шалтгаан нь бие өвдсөн, нялх хүүхэдтэй тул өөрийгөө тусгаарлахаар хөдөө гэр лүүгээ явж байсан зорилготой тул, тухайн хүмүүсийн давхар кабинтай машины арын суудалд хэвтсэн байдаг.

*******ы бие халуурч.яс янгинаж, босож явах боломжгүй байсан тул машины арын суудалд хэвтээд машинаас буугаагүй бөгөөд үхэр тууж ирсэн, хэдэн үхэр нядалсан,хэчнээнийг ачсан эсэхийг мэдээгүй бөгөөд үйл ажиллагаанд огт оролцоогүй байдаг.

Харин бие өвдөөд байна явъя гэж гэж машинаасаа хэлж байсныг хамт байсан хүмүүс гэрчилсэн байдаг, биеийн эрүүл мэнд муу байсан аймаг орохгүй бол болохгүй гэж хэлснээр мотоциклоо ачиж аймгийн хойд талд буулгаад *******эр гэртээ хүргүүлсэн байдаг.

Аймгийн хойд талд ******* үл таних жолоочийн хамт аймгийн хойд зам дээр үлдсэн, дараа нь энэ хоёр хаашаа явсан талаар огт мэдээгүй байдаг.

******* нь гэртээ хоноод өглөө нь буюу 2022 оны 01 сарын 17-ны өглөө шинжилгээ өгөхөд Ковид өвчнөөр өвчилсөн тогтоогдож 7 хоног тусгаарлагдсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Энэ байдлыг хамт байсан хүмүүс гэрчилсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд *******д мал төхөөрөх, хулгай хийх, ашиг орлого олох талаар ******* болон ******* нараас хэн ч санал тавиагүй , энэ талаар харилцан ярилцаагүй бөгөөд , хулгайн гэмт гэмт үйлдэлд биечлэн оролцоогүй,дэмжлэг үзүүлээгүй.хамжаагүй байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, т яллагдагч,шүүгдэгч,ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Д.ы эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний үйлчлүүлэгчийн зүгээс мал хулгайлах гэмт санаагаа бусдаас нуун бусдыг ашиглан гүйцэлдүүлсэн гэдгээ хүлээдэг ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хорыг өөрөө төлж барагдуулан, бусад хүний амьдрал үрсэндээ харамсан өөрийн байр сууриа мөрдөн байцаалт болон, шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай илэрхийлсэн.

Шийтгэх тогтоолын үндэслэл болоод байгаа *******ын гэрчээр өгсөн тухайн мэдүүлэгт дурдагдаад байгаа нөхцөл байдлыг баталсан, нотолсон, нөхцөл шалгасан ажиллагаа хийгдээгүй ба нотолсон баримт хэрэгт байхгүй.

Сэжигтэн этгээдийн “Гэрч” гэх тодотголтойгоор өгсөн “хэрэг хамтран үйлдсэн талаарх мэдүүлэг нь” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа” гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нь хууль зүйн хувьд эргэлзээтэй.

Тухайн мэдүүлэг нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн. Учир нь сэжигтэн этгээдийг гэрч гэх нэрийн дор мэдүүлэг авч байгаа нь гэм бурууг нь өөрөөр нь нотлуулах зорилготой албадлагын нэг хэлбэр байна.

2. *******ын хувьд өөрөө тухайн мэдүүлгээ үгүйсгэсэн, бусад оролцогчоос ч мөн үгүйсгэж байгаа нь гэрчээр өгсөн тухайн мэдүүлэг нь маргашгүй үнэний эх сурвалж гэж үзэхэд эргэлзээтэй. Нөгөө талаар тухайн гэрчийн мэдүүлгийн нэг үг өгүүлбэр, хэсэг нь үнэн байх магадлалтай гэж үзэх хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй.  

Ийм учир *******ын гэрчээр өгсөн тухайн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шийтгэх тогтоолын үндэслэл болохоор эргэлзээгүй нотлох баримт биш байх бөгөөд *******, *******, ******* нарыг тухайн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй байна. Иймээс Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж оролцогчдын оролцоо гэм бурууд дахин дүгнэлт хийж өгнө үү.

Мөн ******* нь тухайн гэмт үйлдлийг зохион байгуулан, гүйцэтгэсэн ба бусад этгээдийн хүн чанарыг ашиглан шунахайн сэдэлтэй гэмт үйлдлээ нууж эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн.

Хэдий гэмт хэрэг үйлдсэн ч гэм буруугаа хүлээсэн байдал, бусдад учруулсан  хохирлыг 100 хувь төлж барагдуулсан байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар *******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж.н өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “ 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зах дээр явж байгаад тай таарсан бөгөөд коронодчих шиг боллоо хөдөө гэрт хүргээд өг гэсэн тул за гээд салсан тэгээд 15 цагийн үед ыг 10 мянгатад байдаг гэрээс очиж аваад хойшоо Баян-овоо сумын антены наад өвөрт явж байхад утас дуугарсан утсаа авахад буюу “" байсан надаас чи хаана байна гэхэд би хөдөө явж байна гэхэд чи наана байж бай би очоод уулзъя гэхээр нь би яараад байна гэхэд байж бай гэсэн.

Тэгээд г ирэхийг хүлээгээд 20-30 минут болсон бөгөөд цэнхэр өнгийн ачааны машинтай ирсэн миний мотоциклийг гуйж би хойшоо идшиндээ яваад мал борлуулах гэсэн юм нэг удаа тус бол би чиний малыг онд оруулж өгч байсан ямар тусгүй юм бэ гэсэн тул би түүнд туслахаар явсан хулгайн мал гэдгийг мэдээгүй” талаар мэдүүлгийг тогтвортой өгдөг.

Мөн шүүгдэгч “” нь тухайн хэрэгт *******, *******, ******* нарыг ямар ч хамааралгүй талаар бүх шатанд илэрхийлсээр ирсэн.

Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлсэн бөгөөд мөрдөгч түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад О. ын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж байсан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч ******* удаа дараа илэрхийлж байсан.

Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № 550 дугаартай тогтоолоор “ ..гэмт хэрэгт сэрдэгдэж буй *******аас өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг сайтар тайлбарлаж өгөхгүй байх, ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, улмаар шүүх тухайн нотлох баримтыг шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгохыг зөвшөөрч болохгүй гэж” тайлбарласан.

Мөн шүүгдэгч ээс гэрчээр мэдүүлэг авах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг танилцуулан хууль сануулан мэдүүлэг авахад мөн тухайн хэрэгт Ж. , *******, ******* нарыг ямар ч хамааралгүй харин би өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байна гэдгээр мэдүүлэг өгдөг.

Өмгөөлөгчийн зүгээс прокурорт 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай албан тоотоор “болсон зүйлийн талаар гэрчээр *******, ******* нар гуйвуулж худал мэдүүлэг өгсөн байх тул нүүрэлдүүлэн мэдүүлэг авч өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд прокурорын зүгээс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаар албан тоотоор “нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй, нотолгооны шинжгүй байх тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй, Ж.н гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх үндэслэлтэй” гэх хариуг өгсөн.

Шүүхээс *******, *******, ******* нар нь хулгайн үхэр гэдгийг мэдээгүй шүүгдэгч нь бие өвдөөд машинаас гараагүй гэж байгаа боловч тэдний үйлдлийн шинжээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа, үйлдэгдэж байгааг мэдсэн байх боломжтой, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдэж, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг гэж шүүхээс үзсэн.

Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлээ заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан тул гэрчээр ийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх заагаагүй тул миний үйлчлүүлэгч *******д ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн “2022 оны 1 дүгээр сарын 16-наас 2022 оны 1 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7 500 000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны З дугаар сарын 05-ны өдрийн 2024\ШЦТ\56 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05 -ны өдрийн 2024ШТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 19 ний өдөр хүлээн авч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд ******* нарыг олон тооны мал бүлэглэж , машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1012 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.2,2.4-т зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж , уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх Эрүүгийн ху/лийн 7.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч нарын төрийн сангийн 100030006350 тоот дансанд байршсан 2 142 700 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- даалгаж, гэмт хэрэг үйгдэхдээ ашигласан 63-14 БНХ улсын дугаартай Бонго авто машин түүний үнэ 1 500 000 төгрөг, мустанг мотоцикл үнэ 50 000 төгрөг нийт 1 550 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах, 3 ширхэг хутгыг устгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорихоор шийдвэрлэсэн.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар . гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт , санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай нотлох баримтаар нотолж , тогтоож чадаагүй. Болсон хэргийн тухайд. 2022 оны 01 сарын 16-ны өдөр хочтой нь *******ыг би идшиндээ явах гэсэн чинь унаа олдохгүй байна чи яваад өгөөч тээврийн хөлсийг чинь өгнө гэж 3 удаа хэлж, Хонгор жаст шатахуун түгээх станцаас өөрийнхөө картыг уншуулж 130 000 төгрөгөөр шатахуун, тос хийж өгөөд авч явсан. Тэр замдаа манай мал Галуут суманд байдаг малаасаа идэш авах гэсэн юм, манай дүүгийнх тэнд байдаг гэж ярьж явсан. Үхэр хулгайлсан гэх газар очоод нэг хаваржаа зааж энэ манай манай хаваржаа байгаа юм та нар энд хүлээж бай би үхрээ туугаад ирье гэж хэлээд тэр үхрүүдийг тууж ирсэн талаар удаа дараа мэдүүлсэн. ******* үхэр нядлах гэхэд нь орой болчихлоо, дүүгийнх чинь байдаг юм бол айлын гадаа очиж янзалъя гэхэд айлууд хол байгаа учир эндээ төхөөрнө гэсэн. Үхэр төхөөрч байхад нь энэ чинь хулгайн үхэр биш биз гэхэд нь битгий дэмий юм яриад бай өөрийнхөө үхрээс төхөөрч байна гэж хэлсэн. хамт явсан хүмүүстээ очсон газраа манай хаваржаа энэ байна, манай үхэр ойрхон байгаа би үхрээ туугаад ирье гэж тэдэнд өөрийнхөө идшийг авах гэж байгаа талаараа тэдэнд итгэл төрүүлсэн.

******* хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан бол өөрийнхөө машинд ээр шатахуун хийлгэж, орой болчихлоо айлын гадаа очиж үхрээ төхөөрье гэж хэлж байгаа нь ийн хулгай хийх гэж байгааг мэдээгүйтэй холбоотой.

Шүүх шийтгэх тогтоолдоо ... *******, *******, ******* нар хулгайн үхэр гэдгийг мэдээгүй , шүүгдэгч ******* бие өвдөөд машинаас гараагүй гэж байгаа боловч тэдний үйлдгийн шинжээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа, үйлдэгдэж байгааг мэдсэн байх боломжтой, өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдэж хор уршигт хүргэсэн санаатай гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн байна.

Хулгайн гэмт хэрэг бол гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлддэг. ******* бол ийн идшиндээ явна гэсэнд найдаж өөрийн тээврийн хэрэгслээр үйлчилж тохирсон хөлс авах ийм л зорилготой байсан учир хулгайн гэмт хэрэг үйлдэх гэсэн зорилго огт тогтоогдоогүй.

2. Шийтгэх тогтоолд ... Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар, зөвхөн хулгайлах гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийн хооронд явагддаг тул хуульд заасан журмаар авагдсан мэдүүлгүүдийг үндэслэн шийдвэрлэх онцлогтой гэмт хэрэг гэдгийг дурдах нь зүйтэй гэж бичжээ.

Шийтгэх тогтоолын энэ агуулгаас үзвэл шүүх шүүгдэгч нарын гэрчээр өгсөн эргэлзээтэй мэдүүлгийг гол нотолгоо гэж үзэж гэм буруутай тооцож байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 -д зааснаар сэжигтэн, яллагдагч , шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч мэдүүлэг дангаараа түүнийг гэм буруутайд тооцох , ял оногдуулах , яллах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 16.9-д Шүүх хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******аас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлаж өгөөгүй, мэдүүлгийг уншиж өгөөгүй шууд гарын үсэг зуруулсан, битүүлэг байдлаар байцаалт авсан, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхөөр очиход нь компьютероос урьдчилан бэлдсэн мэдүүлгийг шууд гаргаж гарын үсэг зуруулах гэж байсныг болиулж дахин мэдүүлгийг авхуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд хэрэг прокурорын шатанд шилжсэний дараа хэргийн материалтай танилцахад түүний өгсөн .. бид хулгай хийхээр явахдаа... гэсэн үгийг хэлээгүй байхад нь хэлснээр гуйвуулж бичсэнийг прокурорт хүсэлт гаргаж байсан Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцсаны дараа хэргийг өөр мөрдөгчөөр шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан баримт хэрэгт авагдсан.

Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд ялагдагчаар болон шүүхэд өгсөн мэдүүлгүүдээс зөрсөн, мэдүүлгүүдийн эргэлзээтэй байдал бий болсон, шүүгдэгч би ганцаараа хулгай хийсэн, *******, *******, ******* нар миний хулгай хийж байгааг мэдээгүй, би өөрийнхөө идшээ авч байгаа юм гэдгээ тэдэнд хэлсэн гэж мэдүүлсэн байхад гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг өөр хооронд нь буюу бусад нотлох баримтуудтай харьцуулахгүйгээр үнэлж гэм буруутайд тоочсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. *******ыг гэрчээр байцаагдах үед хулгайн гэмт хэрэг гарсан нь илт түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл бий болсон байхад байцаалтыг зогсоолгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүний эрх зүйн байдлыг буруу тогтоож хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 14 дэх хэсгийн ....эрхээ зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль зүйн туслалцаа авах нотлох баримтыг шалгуулах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах , мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын заалтыг анхаараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт Дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн байхад шүүх яллагдагч , шүүгдэгч нарын мэдүүлгийг гэмт хэрэг үйлдээгүй талаар өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгааг тогтоолд зааж өгөөгүй нь хуулийн заалтыг хангаж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх. тогтоолыг хүчингүй болгож *******д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* нь гэрчээр өгсөн мэдүүлгээ өөрөө үгүйсгэсэн. Энэ мэдүүлэг нь эргэлзээтэй болсон тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхэл нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч *******ы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* нь хулгай хийх талаар хэн нэгэнтэй харилцан зүйл байхгүй, хулгайн гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.н өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоос *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, шүүгдэгч Ж.н өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Шүүгдэгч ******* нь санаачилж,  шүүгдэгч *******, *******, *******  нар нь гүйцэтгэн  2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын  өмчлөлийн 2 тооны, иргэн ын  өмчлөлийн 3 тооны, нийт 5 тооны бод мал буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж,  бусдад 7.500.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр талд авагдсан “...нөхрийн хамтаар 2 дугаар багийн “хаваржаа” гэх газарт очиход хорооны урд талд 5 тооны үхрийг нядалж гаргаад гэдэс дотор арьс, толгой, хээлийг нь гаргачхаад махыг нь аваад явсан байхаар нь сумынхаа цагдаад дуудлага өгсөн. ... манай цул бор зүсмийн үнээ, сар бор, хойд талын нэг хөл нь шийр цагаан үнээ, хар зүсмийн үнээ... Энхжаргалын хар цагаан хар үнээ, алаг буюу тарлан үнээг нядалж гаргаад махыг нь аваад явсан байсан. Манай үнээнүүд хээлтэй бүдүүн үхэр байсан. Би нэг үнээгээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн болон

1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр талд авагдсан “...2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр ...Манай хүүхэд ... утсаар залгаж ... манайхны 5 тооны үхрийг хаваржааны урд нядалж гаргаад махыг нь аваад явсан байна гээд бор зүсмийн, цул бор зүсмийн, хар зүсмийн, хар тарлан зүсмийн, хамар цагаан хар тарлан зүсмийн 5 тооны үнээ байсан. Би нэг үнээгээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн тус тус мэдүүлгүүд нь;

1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан “...2022 оны 01 дүгээр сарын 17-ний өглөө ...амбаарын урд талд том юм бүтээгээд тавсан байсан. ... мах байсан...” гэх гэрч Х.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 47-49 дугаар талд авагдсан “...хураагдсан гэх махыг Цагдаагийн газрын баруун талын хуучин грашид очиж үзэхэд харлаж хатсан ... махнууд...5 ширхэг сарлагийн үхрийн шир байсан тус ширнүүд нь мөн адил хатсан байдалтай байсан. ...тус мах, арьс ширийг худалдан борлуулах ажлын хэсэг зарж борлуулж шүүгчийн захирамжид заасан холбогдох дансанд байршуулсан... 489 килограмм мах байсан...” гэх гэрч Д.-Эрдэнэ, нарын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “Цул бор зүсмийн бүдүүн үнээ, хээлтэй 5 настай, 1.500.000 төгрөг, сартай бор, хойд талын хөл нь шийр цагаан бүдүүн үнээ хээлтэй 4 настай, 1.500.000 төгрөг, хар зүсмийн бүдүүн үнээ 1.500.000 төгрөг, нийт ... 4.500.000 /Дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх “ ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн TXY-921/2846 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан,

 3 дугаар хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан “...Мустанг 5 маркийн мотоцикл 50.000 төгрөг, үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар 50.000 /Тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар дүгнэлт,

3 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан “Вонго маркийн тээврийн хэрэгсэл 1.500.000 төгрөг, ... нийт үнэ 2023 оны 11 дүгээр сарын 19-ны байдлаар 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 340 дугаар дүгнэлт  болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-19 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон

1 дүгээр хавтаст хэргийн 85-86, 87 дугаар талд тус тус авагдсан “...Би ...2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр гадуур явж байгаад тай зах дээр таараад ...17 цагийн үед тай утсаар яриад антены тэнд уулзъя гээд салгасан. ганцаараа машинаар миний байсан газарт хүрч ирсэн тэгээд би машинд мотоциклийг ачаад ...мотоциклоор 5 тооны үхрийг тастаж тууж яваад ...5 тооны үхрийг тэнд гаргачхаад арьс ширийг нь орхичхоод махыг нь ачаад аймаг 07 цагийн үед ирсэн. ...дунд зах дээр очоод нэг хүнтэй уулзаад махаа 90 гаран килограмм болохоор нэг килограммыг 7000 төгрөгөөр бодож өгөөд 662000 төгрөг авсан. Тэгээд би тэр мөнгөөр нь хувьдаа ашигласан. ...эзэнгүй үхэр байсан хэний үхэр байсныг мэдээгүй...” гэх

“...Би ыг машинд түлшийг хийж хөлсөлж авч явсан.. Баян-Овоо сумын Антен уулын өвөрт очиход , /памбага/ хоёртой уулзаад ....мотоциклийг нь ачаад цаашаа явсан. Галуут сумын 2 дугаар багийн Жаргалантын голын амбаартай, чулуун хороо бүхий хаваржаа нь дээр очсон. ...уулын бэлд байсан үхрүүдээс 5 тооны үхэр тууж ирээд , хоёрыг надад туслаад гараад өг гээд тэр хоёрын хамтаар 5 тооны үхрийг гаргасан...”гэх өмгөөлөгч Г.Дуламсүрэнг байлцуулан  шүүгдэгч  *******ээс гэрчээр  мэдүүлэг авсан тэмдэглэл,

2 дугаар хавтаст хэргийн 95-97 дугаар талд авагдсан “... бид хоёр Онцгой байдлын хажуу талын Хонгор Жаст ШТС-аас гэх хүн нь виза картаа уншуулж 130.000 төгрөгөөр түлш хийж өгсөн. ...ах нЬ чамд хөлс өгнө гэсэн. ...Баян-Овоо сумын над талд мотоциклтой 2 хүнтэй  Алтангэрэл ах ...уулзаж ...мотоцикл ачаад ...нэрийг нь мэдэхгүй газар очсон. Тэгээд тухайн газар очоод Алтангэрэл гэх хүн нь машины араас мотоцикл буулгаад ...5 тооны үхэр туугаад ирсэн. Тэгээд хаваржааны хороо руу 5 тооны үхрийг хашиж оруулаад хороон дотор нь 5 тооны үхрээ янзалсан... Би нөгөө танихгүй өндөр хүнтэй хорооны хаалган дээр үхэр гаргахгүй гээд хашиж хааж байсан. ...би Алтангэрэлд тусалсан. ...мотоциклтой хоёр хүн нь мотоцикл буулгаад яваад өгсөн. ...би машин дээр байсан 4 үхрийн махыг нь ээжийнхээ хашаа болох Баянхонгор сумын чулуут 5 дугаар багийн 5-6-770 тоотод амбаарын өмнө буулгаад нэг үхрийн махыг нь машинаас буулгалгүй хойшоо Зоригоо гэх найзынхаа гэрт очоод байж байсан чинь Алтангэрэл араас ирээд ачаатай явсан нэг үхрийн махыг жижиг машинтай ирээд аваад явсан....” гэх өмгөөлөгч *******ыг байлцуулан  шүүгдэгч  *******аас яллагдагчаар  мэдүүлэг авсан тэмдэглэл,

1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан “...5 тооны үхрийг ах болон танихгүй нэг залуугийн хамтаар 3 уулаа гаргасан. ...Тухайн үед 4 үүлээ явсан болохоор 4 үүлээ гаргасан гэж хэлсэн...гэх өмгөөлөгч *******ыг байлцуулан шүүгдэгч  *******аас  гэрчээр  мэдүүлэг авсан тэмдэглэл

2 дугаар хавтаст хэргийн 114-115, 3 дугаар хавтаст хэргийн 53 дугаар талд тус тус авагдсан “... 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр ...15 цагийн үед ыг 10 мянгат байдаг гэрээс нь очиж аваад хойшоо Баян-овоо сумын антены наад өврөөс явж байхад утас дуугарахаар нь авахад ...чи наанаа байж бай  гээд хүлээгээд...20-30 минут болоод цэнхэр өнгийн ачааны машинаар хүрч ирээд уулзсан.

...цуг явахаар болоод мотоциклийг ачаад Баян-овоо сумын дээд талаар гараад ...машинаас бууж харахад чулуу хороотой, хажуу даа модон байшинтай газар ... энэ манай хаваржаа байгаа юм гэж хэлээд мотоциклоор ганцаараа үхрээ туугаад ирье гээд явсан. ... мотоциклоор 5 тооны үхэр туугаад ирээд ...бүх үхрийг гаргасан. Би жолоочийн хамтаар үхэр гаргаж өгөхөд нь тусалсан. ....5 таван үхрийг янзалчихаад арьс шир, гэдэс дотрыг нь тэндээ орхичихоод үхрийн махыг нь машинд ачсан. ...шөнө харанхуй болсон байхад ирээд 10 мянгатын хойхон байдаг Зээгийн шил гэх газар буугаад мотоциклоо буулгаад ыг араар суулгаад хөдөлж яваад ыг гудмынхан үзүүрт нь буулгачхаад гэртээ ирсэн. ... гэх хүнийг гэдэг юм....” гэх өмгөөлөгч *******г байлцуулан  шүүгдэгч *******эс яллагдагчаар  мэдүүлэг авсан тэмдэглэл

“...Би тухайн хэрэг гардаг өдөр Баянхонгор сумаас Бөмбөгөр сумын Босго гэх газарт гэх хүнийг хүргэж өгөх зорилгоор өөрийн мустанг 5 маркийн хар ногоо өнгийн мотоциклтой явж байтал... миний утас дугарахаар нь утсаа аваад ярьсан чинь гэх Галуут сумын танил залуу надтай ярьсан ....цэнхэр өнгийн портер маркийн машинтай нэг танихгүй залуутай хамт ирээд надтай уулзаад хамт Галуут сум руу явчихаад ирье банкинд мөнгө төлөх хэрэг байна гээд байхаар нь зөвшөөрөөд би мотоциклтойгоо явж өгөхөөр болоод мотоциклоо машин дээр нь ачаад Галуут сумын нутагт байдаг эзэнгүй өвөлжөөн дээр ирсэн ...миний мотоциклийг буулгаж асааж унаад ганцаараа урд зүг рүү яваад өгсөн. Харин болон машины жолооч бид 3 машин дээр үлдээд хүлээсэн тухайн үед шөнө болсон байсан. Удалгүй Алтангэрэл 5 тооны сарлагийн үхэр тууж ирээд миний өөрийн үхэр байгаа юм гэж хэлээд тус үхрүүдийг портер маркийн жолоочтой нийлж гаргаж янзалсан....” гэх  өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч *******эс яллагдагчаар мэдүүлэг авсан  тэмдэглэл,

1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 103 дугаар талд тус тус авагдсан “...ыг 10 мянгат байдаг гэрээс нь очиж аваад хойшоо Баян- овоо сумын антены наад өврөөс явж байхад утас дуугарахаар нь авахад ...уулзъя гэхээр нь ...хүлээгээд 20-30 минут болоод цэнхэр өнгийн ачааны машинаа хүрч ирээд уулзсан. ...цуг явахаар болоод мотоциклийг ачаад Баян-овоо сумын дээд талаар гараад ... зогсоод бид нар машинаас бууж харахад чулуу хороотой. хажуу даа модон байшинтай газар байсныг ... мотоциклоор 5 тооны үхэр туугаад ирээд ... бүх үхрийг гаргасан. Би жолоочийн хамтаар үхэр гаргаж өгөхөд нь тусалсан. ....5 таван үхрийг янзалчхаад арьс шир, гэдэс дотрыг нь тэндээ орхичхоод үхрийн махыг нь машинд ачсан.

“... хоёр үхэр нядалж гаргаж байгаад ах надад хэлэхдээ энэ миний үхэр байгаа юм, туслаад өгөөч гэхээр нь нэг үхрийнхэн хөлнөөс нь барьж өгсөн. үхрийн махыг ах, нар өөрөөсөө машинд ачсан. Мотоциклийг ах, бид3 нийл байгаад ачсан. ...Зээгийн шил дээрээс мотоциклоо буулгаад, ы хамтаар цуг яваад, ыг гудмынхан үзүүрт буулгачхаад, би гэртээ ирсэн...” гэх өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч  *******эс гэрчээр  мэдүүлэг авсан тэмдэглэл

2 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар талд авагдсан “...Мөнх-эрдэнэ /Памбага/ утсаар залгаад ...Мөнх-Эрдэнэ манайд хүрч ирээд ...Мөнх- Эрдэнийн хар өнгийн мотоциклоор 10 мянгатын гол өгсөөд аймгаас гараад явж байхад Мөнх-Эрдэнийн гар утас дуугарахад ...Алтангэрэл яриад ...30-40 минут болоод Цэнхэр өнгийн давхар кабинтай машинаар танихгүй жолоочийн хамтаар хүрч ирсэн ....мотоциклийг машин дээр ачаад яваад, цаашаа явж байхад харанхуй болсон. ...ачсан мотоциклийг буулгаад явсан. ...үхэр хаваржааны хашаан дотор хашсан харагдсан. ...мотоциклийг ...аччихаад хөдөлж яваад миний бие өвдөөд аймаг руу ирчихлээ буугаараа гэхээр машинаас буусан...” гэх өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч  *******аас яллагдагчаар  мэдүүлэг авсан тэмдэглэл

1 дүгээр хавтаст хэргийн 101-102, 104 дүгээр талд авагдсан “...Мөнх-эрдэнэ /Памбага/ утсаар залгаад ... манайд хүрч ирээд ...н хар өнгийн мотоциклоор 10 мянгатын гол өгсөөд аймгаас гараад явж байхад н гар утас дуугарахад ...очоод уулзъя гэж... 30-40 минут болоод цэнхэр өнгийн давхар кабинтай машинаар танихгүй жолоочийн хамтаар хүрч ирсэн. ...мотоциклийг машин дээр ачаад яваад, ...жолооч машинаас буучхаад нөгөө хоёр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би машин дотор сууж байгаад биед засахаар буухад тэр гурав нийлээд үхэр янзалж байсан.... сарын дараахан утсаар залгаж яриад ...2,300,000 төгрөг өгсөн. Зээлсэн мөнгөө надад буцааж 5 сард өгсөн....” гэх

“...Машинд ачсан мотоциклийг бид 4 нийлж буулгахад нөгөө хоёр хүн мотоциклийг унаад явсан... Миний бие халуураад машины арын суудал дээр нь хэвтэж байсан. машинд ачсан байсан мотоциклийг тэр гурав нийлж байгаад буулгасан. Тэр гурав машины гадаа байгаад байсан жолооч нь машинд орж гараад байсан...” гэх өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч  *******аас  гэрчээр  мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн дээрх холбогдогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасны дагуу өмгөөлөгч Г.Дуламсүрэнг байлцуулан  шүүгдэгч  *******ээс гэрчээр, өмгөөлөгч *******ыг байлцуулан  шүүгдэгч  *******аас яллагдагчаар   болон гэрчээр,  өмгөөлөгч *******г байлцуулан  шүүгдэгч *******эс яллагдагчаар 2 удаа, өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч  *******эс гэрчээр, өмгөөлөгч *******г байлцуулан шүүгдэгч  *******аас яллагдагчаар болон гэрчээр  тус тус оролцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг анхан шатны шүүх  нотлох баримтад авч үнэлснийг хууль зөрчсөн   гэж үзэхгүй.

Харин анхан шатны шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 77-80, 105 дугаар талд тус тус авагдсан шүүгдэгч *******ыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлийг үнэлснийг буруутгаж байгаа болно.

Анхан шатны шүүх  “...шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэсэн, шүүгдэгч *******, Ж.Мөнх-эрдэнэ нар нь авто машин болон мотоциклоор дэмжлэг үзүүлж үхрийг төхөөрөхөд оролцсон, шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн байна...” гэх дүгнэлт хийж  шүүгдэгч  Д. ,   О. ,  Ж. , Б. нарыг нарыг  бусдын  олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж,   хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдүүдийн хооронд нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч *******ээс бусад шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлахад зохион байгуулж гүйцэтгэсэн,  шүүгдэгч *******, Х. нар нь өөрсдийн авто машин, мотоцикл ашиглаж бүлэглэж оролцсон, шүүгдэгч ******* мөн гэмт санаа, үйлдлээрээ  нэгдсэн   зэрэг нь  тэднийг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд  тооцсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д  “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь  гэмт санаагаараа нэгдэж,  шөнийн цагаар  хэргийн газарт  очиж бусдын олон тооны мал түүнд 2 тооны хээлтэй мал байхад  төхөөрч гэдэс дотрыг нь хаясан ёс жудаггүй үйлдэл, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр   шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, шүүгдэгч Ж.н өмгөөлөгч *******, шүүдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын “ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах...” агуулгаар бичсэн  давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, шүүгдэгч Ж.н өмгөөлөгч *******, шүүдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь  тус тус оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                          ШҮҮГЧИД                             Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                         Т.ГАНЧИМЭГ