Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0690

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Г.Урангуа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А*******, У.П нарыг оролцуулан Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн төлөөлөгч Г.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн төлөөлөгч Г.А*******аас Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарлаж Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХУДХААА/******* дугаартай тендерийн багц 4-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явагдсан шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус хуульчлан заасан байна. 3.Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн төлөөлөгч Г.А******* 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-аас Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарлаж Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХУДХААА/******* дугаартай тендерийн багц 4-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явагдсан шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, үнэлгээний хороонд холбогдох Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарлаж Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХУДХААА/******* дугаартай тендерийн багц 4-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явагдсан шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА