| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00218/и |
| Дугаар | 150/шш2025/00234 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00234
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********дүүрэг, ** дүгээр хороо, ********тауэр, ** давхар, ****тоотод байрлах, “****** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******** аймгийн ****** сум, ** дүгээр баг, ******тоотод оршин суух хаягтай, Н****** овогтой Б***** /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,566,550.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Н.Б********* нь манай компанитай 2023 оны 11 сарын 27-ний өдөр өдөр L36800*** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ********* зээлийн дансны дугаартай, 799,000.00 /долоон зуун ерэн есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***** банкны тоот дансанд;2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 781***** зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 /нэг сая төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд;2024 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ******** зээлийн дансны дугаартай, 511,000.00 /таван зуун арван нэгэн мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ****** дансанд;2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******** зээлийн дансны дугаартай, 3,005,000.00 /гурван сая таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Н.Б**** үндсэн зээлийн төлбөрт 4,045,292.46 /дөрвөн сая дөчин таван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,358,135.74 /нэг сая гурван зуун тавин найман мянга нэг зуун гучин таван төгрөг далан дөрвөн мөнгө төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,401.90 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун нэг төгрөг ерэн мөнгө / төгрөг, шимтгэл 25,220.00 /хорин таван мянга хоёр зуун хорин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,566,550.10 /таван сая таван зуун жаран зургаан мянга таван зуун тавин төгрөг арван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч***** ББСБ” ХХК нь хариуцагч Н.Б***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,566,550.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Н.Б****** нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Н.Б***** би ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэл болох 5,566,550.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талтай утсаар ярьсан. 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн. Дараах графикийн дагуу төлнө. 2025 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг,2026 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг,2026 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 618,510,10 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“***** ББСБ” ХХК нь хариуцагч Н.Б**** холбодуулан 5,566,550.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Б******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******** миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-ийн хариуцагч Н.Б****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,566,550.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “П***** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,007.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 52,007.5 төгрөгийг хариуцагч Н.Б*******, улсын орлогоос 52,007.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй харицагч хариуцагч Н.Б***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,566,550.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг,2026 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 618,505 төгрөг,2026 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 618,510,10 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,007.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 52,007.5 төгрөгийг хариуцагч Н.Б*******, улсын орлогоос 52,007.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА