| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00219/и |
| Дугаар | 150/шш2025/00231 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2025/00231
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: У****** хот, С***** дүүрэг,** дугаар хороо, ********тоотод байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хариуцагч: С***** аймгийн С****** сум, *******тоотод оршин суух Б****** овогт Б.Ү*********/РД:******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,466,088.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ***** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 8,451,088.28 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, нийт 8,466,088.28 төгрөгийг хариуцагч Б.Ү*********с гаргуулах...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Б.Ү***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,466,088.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Б.Ү***** нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ****** миний бие нь “****** ББСБ” ХХК-иас 8,466,088.28 төгрөг зээл авсан нь үнэн. Энэ зээлээ 2025 оны 08 дугаар сарын 15-наас 6 хувааж төлөх болно. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг,2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ү******** холбогдох /*****-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч тайлбартаа: 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг,2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөг. Нийт 8,466,088.28 төгрөг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлттэй байна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Б.Ү****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,466,088.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,203.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 75,203.5 төгрөгийг хариуцагч Б.Ү******, улсын орлогоос 75,203.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй харицагч Б.Ү****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,466,088.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Ү***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг,2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,015 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,411,014.14 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,203.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 75,203.5 төгрөгийг хариуцагч Б.Ү*******, улсын орлогоос 75,203.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА