| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00220 |
| Дугаар | 150/шш2025/00235 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00235
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ***** аймгийн ******** сум, **********ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймаг, ****** сум, *****тоотод оршин суух Э.Д*****д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,097,231.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Д***** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ЗГ/15******* тоот зээлийн гэрээг байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,786,999.16 /хоёр сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун ерэн есөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,032,397.85 /хоёр сая гучин хоёр мянга зурван зуун ерэн долоон төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 277,834.33 /хоёр зуун далан долоон мянга найман зуун гучин дөрвөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, нийт 5,097,231.34 /таван сая ерэн долоон мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 201,206 /хоёр зуун нэг мянга хоёр зуун зургаан төгрөг/ төгрөгийг гаргуулах…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С******** ББСБ” ХК нь хариуцагч Э.Д****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,097,231.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Э.Д****** нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ***** нь С***** ББСБ-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 5,097,231.34 төгрөгийг 8 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг,2026 оны 02 дугаар 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөгийг тус тус төлөхөөр хүсэлт гаргаж байна...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: хариуцагч Э.Д****** 8 сарын хугацаанд хувааж өтлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг,2026 оны 02 дугаар 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөгийг тус тус төлөхөөр болсон.Энэ хүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “**** ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,097,231.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,253 төгрөгийг хариуцагч Э.Д*******, улсын орлогоос 48,253 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “***** ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 5,097,231.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Д****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 02 дугаар 25-ны өдөр 636,528.918 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 636,528.918 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэлтэй ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,253 төгрөгийг хариуцагч Э.Д*********, улсын орлогоос 48,253 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА