Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00236

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Г.Алгирмаа би,

   Нэхэмжлэгч: ******** хот, ********* дүүрэг, *****т байрлах “***** ББСБ” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ***** аймгийн ******* сумын **** тоотод оршин суух ****овогтой ****** холбогдох,

   Зээлийн гэрээний үүрэгт 690,516.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:    

 Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-04-03-ны өдөр *** тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 497,469.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд **** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: **** тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 456,398.89 төгрөг, үндсэн хүүнд 227,081.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,036.02 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 690,516.65 төгрөгийг хариуцагч ****гаргуулах... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК нь  хариуцагч ***** холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 690,516.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      Нэхэмжлэгч **** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...**** ХХК-иас авсан зээлээ 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 690,516.65 төгрөг тушаалсан болно…” гэх тайлбарыг, баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т****** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...“******* ББСБ” ХХК нь  хариуцагч *********нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

     Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

    Иймд “******* ББСБ” ХХК нь  хариуцагч Б.Ш******** холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 690,516.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “****** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,122 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 10,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “*****ББСБ” ХХК-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтлэй  хариуцагч ****** холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 690,516.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “**** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,122 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, улсын орлогоос 10,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “**** ББСБ” ХХК-д олгосугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА