Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 150/шш2025/00222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

       Хүсэлт гаргагч: ***** хот ******** дүүргийн ******* хороо *******тоотод түр оршин суух,

 Бүртгэлтэй хаяг: ******аймгийн ******* сумын******* багт оршин суух, хаягтай Ч.П /РД:****/-ийн хүсэлттэй,

        Улсад ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, гэрч*****, шүүх нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.П******** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие *** онд 8 дугаар ангиа төгсөөд ЗХУ-ын ТМС-д эрчим хүчний шугамаар 3 жил суралцаж, 1989 онд төгсөж ирээд *****аймгийн нэгдсэн үйлдвэрт хуваарилагдан С******** О****** сумын ******* станцад ажилчнаар анх ажилд орсон. 1989 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 оны 09 дүгээр сарын 21-нд халагдаж ирээд эргээд ******* станцад гагнуурчнаар ажилд орж, 2006 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед эхнэрийн бие тааруу байсан тул Улаанбаатар хот руу шилжсэн. Тухайн дулааны станцад 1995 он хүртэл ажиллаж байсан тухай нотлох баримт байхгүй тул шүүхэд хүсэлт гаргасан...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.П****** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай *******дулааны станцын даргын тушаал/хавсралт/хх-ийн 4-5/,

2.1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай *******эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын “Ажилд авах, өөрчлөх, чөлөөлөх тухай” тушаал/хх-ийн 6/,

3.2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *********даргын тамгын газар архивын тасгийн 155 дугаартай “Архивын тодорхойлолт”/хх-ийн 24/,

4.Гэрч ****** 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 18-21/,  

5.Гэрч *******1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 12-23/ зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагчийн **********станцад ажилд авсан, ажлаас чөлөөлөгдсөн, ажиллаж байх үеийн холбогдох тушаал архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *********тамгын газар архивын тасгийн 155 дугаартай “Архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Мөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ****** ********станцад 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай *********дулааны станцын даргын тушаал/хавсралт/, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай *********** эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын “Ажилд авах, өөрчлөх, чөлөөлөх тухай” тушаал, гэрч ***********нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр **********нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь **********станцад ажиллаж байсан тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

         Иймд хүсэлт гаргагч Ч.П********* С***** сумын ****** станцад 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.П****************** станцад 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.П******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА