Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 150/шш2025/00227

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                                                                                                                  

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

       Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух А.Г********/РД:*****/-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч:******* тоотод оршин суух Э.Э*** /РД:********/-д холбогдох,

   Гэм хорын хохиролд 5,240,000 төгрөг гаргуулах, автомашиныг журмын хашаанаас гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, нэхэмжлэгч А.Г****, хариуцагч Э.Э******** нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие 2025 оны 03 сарын 02-нд өөрийн өмчлөлийн ******Honda insight  маркийн суудлын авто машиныг Ц******* үлдээж түүний *****Toyota prius 20 маркийн авто машинаар********* хот руу явсан. 2025 оны 03 сарын 04-нд иргэн Э.Э******** миний *********дугаартай автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр надаас асуулгүйгээр *********авч яваад *******автомашиныг араас нь мөргөж, эсрэг урсгалруу даран орж ********улсын дугаартай prius 20 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. ********осол гаргасан дараа надад машин авч явснаа мэдэгдсэн. 2025 оны 03 сарын 04-ны орой 17 цаг орчимд Цагдаагийн байгууллагад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийн иргэн Э.Э***** буруутай нь тогтоогдсон. Э.Э******** нь хохирлын үнэлгээг “******” ХХК-иар хийлгэхэд 4,085,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд миний хохирлыг барагдуулахгүй 3 сар болох гэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөнд хохирол учруулсан буруутай нь тогтоогдсон хариуцагч Э.Э********* хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4,085,000 төгрөг, осол гарснаас хойш төлсөн Банк бусын 3 сарын төлөлт  болох 1,155,00 төгрөг, нийт 5,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн миний автомашиныг журмын хашаанаас гаргуулж өгнө үү…,

“…Төлбөр мөнгийг төлөх боломжгүй байгаа. Уг тээврийн хэрэгсэл банк бусын нэр дээр байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл 5 сарын хугацаанд зээлээ өөрөө төлөөд явж байгаа. Хохирлыг нөхөн төлөх юм бол эвлэрэх боломжтой...” гэв.

Хариуцагч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Авто машины мөнгийг  өгөөгүй байгаа. Авто тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа. Төлбөр мөнгийг төлөх боломжгүй байгаа тул өнөөдрийг хүрсэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч А.Г***** нь хариуцагч  Э.Э******** холбогдуулан гэм хорын хохиролд 5,240,000 төгрөг гаргуулах, автомашиныг журмын хашаанаас гаргуулахаар шаардсан ба зохигч шүүх хуралдааны шатанд эвлэрэн хэлэлцэж хариуцагч:

1.Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5,240,000 төгрөгийг хариуцагч Э.Э****** нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар,  

2.Дээрх тохирсон хугацаанд хариуцагч 5,240,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх,  

3.******* маркийн тээврийн хэрэгслийг ******Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг төлж, гаргаж өгөхөөр тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч А.Г******* нь улсын тэмдэгтийн хураамжид 98,000 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 49,000 төгрөгийг хариуцагч Э.Э*****, улсын орлогоос 49,000 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч А.Г********* олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь

            1.Нэхэмжлэгч А.Г****** нэхэмжлэлтэй хариуцагч  Э.Э***** холбогдох гэм хорын хохиролд 5,240,000 төгрөг гаргуулах, автомашиныг журмын хашаанаас гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Э****** нь:

 -Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5,240,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах,

 -Дээрх тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх,

 ********маркийн тээврийн хэрэгслийг ********хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг төлж, гаргаж өгөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э******* 49,000 төгрөгийг, улсын орлогоос 49,000 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч А.Г******** олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                      

                     

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА