Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 150/шш2025/00229

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

             Нэхэмжлэгч: ******* хот, ***** дүүрэг, ******байрлах, *******ХК /РД:******/-ийн  нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: ******аймгийн ****** сумын *********тоотод оршин суух хаягтай, ***овогт К.А****** /РД:*********/-д холбогдох

 

      Зээлийн гэрээний үүрэгт 20,427,075.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****нь харилцагч ****цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9. дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08-р сарын 15-ны өдөр ***** дугаартай Зээлийн гэрээ байгуулан ******** тоот дансанд 24,330,000 төгрөгийг шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,892,889.82 төгрөг, зээлийн χγγ 2,438,537.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,523.09 төгрөг төлсөн. ********нь ******* дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 3 сарын 2-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 05 сарын 28-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 87 Зээлийн үлдэгдэл: 19,437,110.18 төгрөг, Χγγ: 969,942.73 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 20,023.04 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 20,427,075.95 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 20,427,075.95 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “******” ХК нь хариуцагч К.А***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,427,075,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч К.А****** нь 2025 оны 07 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: …Миний бие К.А******* нь *****банкнаас 2024 оны 08 дугаар сард 24,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ төлж байгаад 2025 оны 02 дугаар сараас өвчний улмаас төлж чадаагүйн улмаас алданги гарсан. Иймд миний уг асуудлыг харгалзан үзэж цаашдаа хуваарийн дагуу төлж байх хүсэлтийг минь харгалзан үзнэ үү. Хуваарь 12 сараар хувааж төлөх болно. 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөх. 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрийн хооронд 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг тус төлөлтөөр 2027 оны 08 дугаар сарыг болтол төлөх хүсэлттэй байгаа. Хүсэлтийг минь харгалзан  үзнэ үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******ХК-ийн нэхэмжлэлтэй ********холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

     Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч *****ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 362,499 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 181,249.5 төгрөгийг хариуцагчаас, улсын орлогоос 181,249.5 төгрөгийг тус тус  гаргуулж ******ХК-д олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч К.А***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,427,075,95 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч К.А***** нь  2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрийн хооронд 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг тус төлөлтөөр 2027 оны 08 дугаар сарыг хүртэл тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,042.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.А***** 130,042.5 төгрөгийг, улсын орлогоос 130,042.5 төгрөгийг тус тус гаргуулан *****  ХК-д олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

                        

                     

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА