Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нэхэмжлэгч: *******аймаг***** сум ******тоотод оршин суух хаягтай, А.А**** /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймаг******** сум ********тоотод оршин суух хаягтай, М.Н**** /РД:*****/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*****, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр болох *****2009 оны 10 сарын 21-нд гэр бүл болж 2010 онд ******хүүтэй болсон. Бид хоёр анх амьдрал эхлэхдээ өмссөн хувцастайгаа гэр бүл болж өдий энэ амьдралыг босгосон. 2016 оноос *******Ө****** аймгийн *******тээврийн жолоочоор ажиллахаар явсан. Ажиллах хугацаанд эхний 2-3 жил цалин мөнгөө явуулж ааш зан гайгүй байсан. Хэрэгцээний мөнгө явуулдаг ч утсаар ар гэрийнхэнтэйгээ ярьдаггүй, яаралтай үед утсаа авдаггүй утсаар тоглоод гэх шалтгаан хэлээд авдаггүй, хүүхдүүддээ анхаарал огт тавьдаггүй, хэддүгээр ангид ангид сурдгийг, ангийн багш нь ямар хүн байдгийг ч мэддэггүй тийм л аав. Ажилдаа яваад 2-3 сар болоод ирдэг. Ирэхдээ замдаа таксинд суугаад архи уугаад согтуу ирдэг. Ирээд 7 хоновол 5 өдөр нь согтуу 2 өдөр нь шартаж хэвтээд бид гуравт цаг зав гаргаж халуун дулаан уур амьсгал төрүүлдэггүй. Гэр орноо хүүхдүүдээ тоосонгүй хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал болж байна гэртээ ирсэн хугацаанд бид хэдтэй цагийн гоё өнгөрүүлээч гэж хэлэхэд буруугаа хүлээлгүй бөөн хэрүүл болж хоёр хүүхдийнхээ хажууд хэлэх хэлэхгүй үгээр харааж доромжилж, гутааж хоёр хүүг минь ээжийгээ буруугаар ойлгогдохоор сэтгэгдэл төрүүлдэг. Хүндлэл насанд хүрээгүй хүүхэд гэж боддоггүй. Сүүлийн үед бүр гарч хүрч зоддог боллоо. Зодож байхдаа ингээд чамайг дуусгаад өгье гэх мэтээр орилж хашхичиж хоёр хүү боль гэхээр гурвуулааг чинь ална гэж дарамталдаг. Энэ бол гэр бүлийн эрхийг дэндүү зөрчиж байна. Хоёр хүүхэд маань сэтгэл санааны хувьд айдас түгшүүртэй ээжийгээ хамгаалах бодол байсан ч аавынхаа хүчийг барахгүй гэдгээ мэдээд чичирч зогсох хоёр хүү минь өрөвдөлтэй байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаатай хүнтэй арав гаруй жил болж байгаа. Би мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад л харин энэ хоёр хүн салж хагацаж чадахгүй байнга холбоотой бас ******нэг биш нэлээд хэдэн хүүхэнтэй гэр бүлээс гадуурх холбоо тогтоох гэж санаархаж байгаад баригдаж биеэ үнэлэгч нартай хүртэл харилцдаг би одоо энэ хүний заваан доромжилж ханахгүй гаж үйлдлүүдээс залхаж байна. Цаг үе өвчин зовлон тархаж байгаа үед өөрийнхөө биеийг ч хамгаалмаар байна. Одоо хоёр хүүхэд маань ч том болж юмны учрыг ойлгодог болсон учраас ийм садар хүнтэй амьдарч хоёр хүүхдэд муу нөлөө үзүүлэх вий гэхээс санаа зовж байна. М**** нь сүүлийн хэдэн жил огт бид гуравт ар гэртээ мөнгө төгрөг өгөхөө больж өөрөө санхүү мөнгөө барьж сард хэдэн төгрөг олдгийг мэдэхээ байгаад удаж байна. Нэгэнт л энэ хүн бүх юмаа тусгаарлаад өөрийн зан мөрөө хайж байгаа бол цуг амьдрах хүсэлгүй байна. Энэ амьдралыг би босгосон, би л мөнгө олдог гээд бүх юмыг мөнгөтэй зүйрлээд ааш авир нь дийлдэхгүй, мөнгө олж байгаа нь үнэн ч гэлээ анх том тэрэг авахад нь би бизнесийн авч тус нэмэр оруулж ажилдаа явсан хойгуур ч гэлтгүй бүх үед би ар гэрээ зохицуулж хоёр хүүхдээ өдий зэрэгтэй авч явж бүх юмаа өөрөө хийж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар ирсэн. Ингэж явааг минь ойлгохгүй мөнгө олоод л болчихдог юм шиг ярьдаг. ****** гэр бүлээс гадуурх харилцааны талаарх нотлох баримтууд байгаа. Энэ бүх үйлдлийг олон жил тэссэн. Одоо цаашид халамжгүй, гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, хэнэггүй, завхай хүнтэй амьдарч сэтгэл санаа болон бие махбодоор хохирч амьдармааргүй байна. Мөн хоёр хүүгээ архигүй хэрүүл маргаангүй тайван орчинд өсгөж хүмүүжүүлмээр байна. Эхнэр нөхөр гэхэд дотно сексийн хувьд ямар ч харилцаагүй хөндий болоод удаж байгаа. Амьд харилцаа байхгүй утсаар тоглоом тоглон хоёр хүүгээ уруу татаж тоглуулж эсвэл утсаа маажаад чихэвч зүүгээд хэвтчихдэг. Үүнийг минь хоёр хүүхэд аавыгаа ирсэн үед утсанд донтож ангийн багш нь над руу хүүхэд чинь ангидаа ирээд унтаад байна гэх мэтчилэн шаардлага тавьдаг. ****** гэж хүнтэй ерөөсөө ойлголцохгүй үнэхээр хэцүү байна. Би уг нь эр нөхөр минь гээд хүндлээд 15 жил амьдрахдаа ууж идсэн аяга таваг угаалгах нь байтугай хураалгаж үзээгүй тэгж л хүндэлж хайрласан. Бид хоёр эд хөрөнгийн маргаантай цуг ажиллаж хөдөлмөрлөж энэ амьдралыг босгосон. миний бие ******* гэр бүл цуцлуулж бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч М.Н******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрсэн байна.
Уг эвлэрлийн гэрээгээр:
Нэхэмжлэгч А.А****, хариуцагч М.Н******** нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцан бие биеэ ойлгох, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлж амьдрахаар, мөн талууд хэн хэн нь өөрсдийн алдааг засаж, гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож талууд эхний уулзалтаараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.А*****, хариуцагч М.Н******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцан бие биеэ ойлгох, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлж амьдрахаар, мөн талууд хэн хэн нь өөрсдийн алдааг засаж, гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА