Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00232

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

 Нэхэмжлэгч: **********хот, ********* дүүрэг, 1***дүгээр хороо, *****тоотод байрлах, “******ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн ******** сум, *********тоотод оршин суух хаягтай, ******овогт Х.А********/********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,083,039.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч******, хариуцагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ***** нь манай компанитай 2023 оны 10 сарын 24-ний өдөр өдөр ****** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ******* зээлийн дансны дугаартай, 3,869,000.00 /гурван сая найман зуун жаран есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот Дансанд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ****** зээлийн дансны дугаартай, 3,000,000.00 /гурван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн  банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт Өөрийн Сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Нийт 10,083,039.76 /арван сая наян гурван мянга гучин есөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,083,039.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *****нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эвлэрэх хүсэлттэй байна. 4 сарыг 6 сар болгон эвлэрэх хүсэлттэй байна. Учир нь өнгөрсөн хугацаанд манай үйлдвэр одоогоор сул зогсолтод орсон байсан, энэ 7 хоногоос сэлбэг материал ирээд үйл ажиллагаа нь эхлэхээр байгаа. Миний өөрийн цалингийн зээл бас хугацаа хэтэрсэн байдалтай байгаа. 8 сарын цалин орохоор бүгдийг нь банк татчих байх. 2025 оны 09 дүгээр сарын 15-аас эхлэн сар бүр тогтмол төлөлтөөр 6 сарын хугацаанд 1,680,507 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.  Эвлэрэх хүсэлтэй байна...” гэв.

     Иймд Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Нэхэмжлэгч “********ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 176,279 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу  88,139.5 төгрөгийг хариуцагч ******улсын орлогоос 88,139.5 төгрөгийг тус тус  гаргуулж “*******ХХК-д олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нэхэмжлэгч *********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,083,039.76 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ********нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 06 сарын хугацаанд сар бүр 1,680,507 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч *******ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 176,279 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу  88,139.5 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос 88,139.5 төгрөгийг тус тус  гаргуулж “*********” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

          

                

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА