Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0784

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “******* п Ү” ХХК,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Б.А, Ш.И, 

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ц,

Маргааны төрөл: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “******* п Ү” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дт холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай гомдол гаргажээ.
  2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт Ц.Э, С.Д нар 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тухай тогтоолоор “”******* п Ү” ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон байна. “******* п Ү” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн уди үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүний төлөөлж ажиллах зохицуулагдсан. Гэвч “******* п Ү” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/01с дугаартай “Хөрөнгө итгэмжлэн уди гэрээ”-г “Ө М Ж******* Ин Х Компани”-тай, мөн 10 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай “Хөрөнгө итгэмжлэн уди гэрээ”-г “******* п Ү” ХХК-тай буюу өөрөө өөртэйгөө тус тус байгуулсан байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Фина системд “******* п Ү” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн нийт хөрөнгийг 105 тэрбум төгрөг гэж тайлагнасан бөгөөд үүнээс нийт хөрөнгийн хэдэн төгрөгийг “******* п Ү” ХХК өмчилж байгаа, хэдэн төгрөгийг бусад этгээдүүд өмчилж байгаа зэргийг ялгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Энэ нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй байна.  Тус компани нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Фина системд 105 тэрбум төгрөг, Сангийн яамны И-балансад 93 тэрбум төгрөг, “Ц******* к а*******” ХХК-аас “******* п Ү” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн а*******ын тайланд 89 тэрбум гэж тус тус эрс зөрүүтэй тайлагнасан байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг зөрчиж үнэн зөв тайлагнаагүй байж болзошгүй байна. Мөн “******* п Ү” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээгдсэн Зөрчлийн 2501000028 дугаартай хэрэг бүртгэлтэд авагдсан тус компанийн “Г б*******” ХК-д бүртгэлтэй 45- МNТ данснаас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Н э” ХХК-ийн 47 дансанд 200 сая төгрөгийг “санхүүжилт” гэх утгатай шилжүүлсэн байх бөгөөд “Н э” ХХК-аас “******* п Ү” ХХК-руу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр 200 сая төгрөгийг үндсэн зээл, 10-15 сая төгрөгийг “хүү” гэх утгатай буцаан шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй байна.” гэж үзэн “******* п Ү” ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.26 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дах хэсгийн 3.2 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 13.4 дэхь хэсэгт, 11.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт, 11.34 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна.
  3. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “******* п Ү” ХХК-ийг 50,000,000 төгрөгөөр торгожээ.
  4. “******* п Ү” ХХК-ийг дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
  5. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: ““******* п Ү” ХХК нь 2016 оны 05-р сарын 26-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд юм.

“******* п Ү” ХХК-д 2017 оны 10-р сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хугацаанаас эхлэн “******* п Ү” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан аливаа шаардлагыг биелүүлсээр ирсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан/ахлах мэргэжилтэн С.Д, хянан шалгагч О.Н******* нар 2025 оны 05-р сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “******* п Ү” ХХК-д холбогдуулан 2501000028 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн ч Улсын Ерөнхий Прокурор 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3/ дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан/ахлах референт Ц.Э, ахлах мэргэжилтэн С.Д нар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь хэсэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг тус тус зөрчсөн байж болзошгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 11, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж “******* п Ү” ХХК-д холбогдуулан 2025 оны 07-р сарын 30-ны өдөр 25 дугаартай зөрчлийн хэрэг дахин нээж, эрх бүхий албан тушаалтны тогтоол гаргасан.

“******* п Ү” ХХК нь 2025 оны 08-р сарын 06-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан уг зөрчлийн хэрэг нээсэн тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолыг эс зөвшөөрч, харьяаллын дагуу хяналтын прокурорт буюу Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол гаргасан.

Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.У******* нь гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар 2024 оны 08-р сарын 15-ны өдрийн 4/ тоот хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

2025 оны 08-р сарын 22-ны өдөр манай компанийн өмгөөлөгч хяналтын прокурор С.У******* шийдвэрийг эс зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхий прокурор-т хандан гомдол гаргасан боловч уг гомдлын хариу гараагүй байхад буюу 2025 оны 08-р сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д №01 дугаартай “******* п Ү” ХХК-д оногдуулсан Шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн.

Харин Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдлын хариу 2025 оны 08-р сарын 29-ний өдөр гарсан бөгөөд уг хариугаар “...2025 оны 08-р сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 50,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12- дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасан тул таны гомдлыг прокуророос хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй" гэх үзэж гомдлыг хянан шийдвэрлээгүй.

Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэн гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д №01 дугаартай “******* п Ү” ХХК-д оногдуулсан Шийтгэлийн хуудас үйлдэж, “******* п Ү” ХХК-ийн гаргасан гомдлоо хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхэд халдсан.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь Шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжийг бүрэн тодорхойлоогүй нь хууль бус, шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд “******* п Ү” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль, зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэргээр хуульд заасан бусад эрхийг эдлэхээр зохицуулсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь манай компанийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан.

Түүнчлэн, “******* п Ү” ХХК-д холбогдуулан 25 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн: зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн, эсвэл байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно гэж хуульчилсан.

Гэтэл дээрх нөхцөлүүдээс аль нь ч бүрдээгүй. Хянан шалгагч ахлах референт Ц.Э, ахлах мэргэжилтэн С.Д нарын хэлж б*******гаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн гэдэг. Ахлах мэргэжилтэн С.Дийн үйлдсэн Шийтгэлийн хуудсанд “******* п Ү” ХХК-г Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн 46.1.8-д заасны дагуу өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэсэн гэжээ. Гэвч манай компанид өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын сан байхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын санг байгуулахаар 2022 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаа бөгөөд СЗХ-ны ажилтнуудын ажлын уялдаа холбоогүй байдал, шаардаж авсан бичгээ дахин дахин шаардаж авдаг байдал, нэмэлт баримт бичиг хүргүүлснээс хойш ямар ч хариу байхгүйгээр гэнэт огт дурдагдаж байгаагүй баримт бичгийг олон удаа шаа гэх мэтээр албан бичигт тусгаж, ойлгомжгүй байдлыг бий болгосоор ирсэн. Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанаас шалтгаалж “******* п” ХХК-ийн хувийн хөрөнгө оруулалтын сан (“ХХОС”) байгуулах хугацааг хойшлуулсаар байна. 2025 оны 07-р сарын 24-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “******* п Ү” ХХК-д ХХОС-ын зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэх байсан ч СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газар буюу ахлах мэргэжилтэн С.Д нь 2501000028 дугаартай зөрчлийн хэрэг хаагдаагүй мэтээр санаатайгаар худал мэдээлэл хуралд оролцогчдод өгч, уг асуудлыг хэлэлцүүлээгүй дахин хойшлуулсан.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан. Уг зүйлийн 85.2.5-д зааснаар Санхүүгийн  зохицуулах хорооны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг баталснаар улсын байцаагч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах эрх үүснэ. Дээр дурдсан хуулийн 85.3-т “Хянан шалгагч нь хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийх бөгөөд удирдамжийг зохицуулалттай хуулийн этгээд болон үнэт цаас гаргагчид урьдчилан танилцуулна" гэж заасан бөгөөд улсын байцаагч уг хяналт шалгалтыг огт явуулаагүй атлаа зөрчлийн хэрэг нээсэн нь хууль бус үйлдэл юм. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85.1.13-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” бүрэн эрхийг улсын байцаагчид олгосон боловч ахлах мэргэжилтэн С.Д нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хяналт шалгалтын ажиллагааг хуулийн дагуу огт явуулаагүй байж зөрчлийн хэрэг нээж Шийтгэлийн хуудас үйлдсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд улсын байцаагчийн бүрэн эрхийг тодорхой зааж, ахлах мэргэжилтэн С.Д нь уг бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг огт явуулаагүй, нотлох баримтгүйгээр “******* п Ү” ХХК-г зөрчил үйлдсэн гэж буруутгаж байна.

Мөн ахлах референт Ц.Э, ахлах мэргэжилтэн С.Д нь Эрх бүхий албан тушаалтны тогтоол дээрээ СЗХ-ны 134 дугаартай мэдээллийг шалгасан гэх боловч энэ талаар компанид мэдээлж байгаагүй болно.

Дээрхээс дүгнэвэл, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь үндэслэлгүйгээр Зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хааж, аливаа нотлох баримтгүйгээр буруутган “******* п Ү” ХХК-д Шийтгэл оногдуулж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хөндсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Дийн 2025 оны 08-р сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны дугаар тогтоолоор “******* п Ү” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байдаг.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-д заасны дагуу тус Хорооноос зохицуулалттай салбарын мэдээллийг нэгтгэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хүргүүлэх явцад “******* п Ү” ХХК-ийн нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсөж 105.0 тэрбум төгрөг болж огцом өсөж, бусад хөрөнгө оруулалтын менежментийн компаниудтай харьцуулахад анхаарал татах*******ц нөхцөл байдал үүссэн тус компанийн нийт хөрөнгийн онц их хэмжээний өсөлт нь эдийн засгийн үндэслэлтэй эсэх, тус компани хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж үйл ажиллагаа эрхэлж б******* эсэхийг нягтлан шалгах үндэслэл болсон. /Жич: Хорооны “Фина” системд “******* п Ү” ХХК 2024 оны жилийн эцсийн нийт хөрөнгө 105 тэрбум төгрөг гэж тайлагнасан/. Мөн “******* п Ү” ХХК нь хөрөнгө оруулалтын сан байгуулсан тухай бүртгэл мэдээлэл олдоогүй.

Иймд “******* п Ү” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн байж болзошгүй байсан тул 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн 2501000028 дугаартай хэрэг бүртгэлт нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчлийн хэрэгт холбогдогч “******* п Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус хэрэг бүртгэлттэй холбоотой мэдүүлэг авахад тус компанийн нийт хөрөнгийн өсөлт нь үнэт цаас борлуулалтын орлого, зөвлөх үйлчилгээ, тусгай нөхцөлтэй санхүүжилт гэсэн гурван эх үүсвэрээс бүрдсэн, Хөрөнгө оруулалтын сан байгуулахад бичиг баримт бүрдүүлэх зорилгоор “******* п Ү” ХХК нь өөрөө өөртэйгөө хөрөнгө итгэмжлэн уди гэрээ хийсэн зэрэг тайлбарыг өгсөн бөгөөд хөрөнгийн гарал, эх үүсвэрийг нотлох баримтыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөхөөс эрс татгалзаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар /цаашид “УЕПГ” гэх/-т зөрчлийн хэрэг нээсэнтэй холбоотой гомдол гаргаж байгаа тухай аман байдлаар мэдэгдсэн.

Тус компанийн өмгөөлөгч Б.Сос 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25/05 дугаартай албан бичгээр гаргасан “...“******* п Ү” ХХК-тай холбоотой зөрчлийн хэрэг нээсэн тогтоол хүчингүй болгож өгнө үү...” гэх утгатай гомдлыг УЕПГ-ын хяналтын прокурор С.У******* 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” байна гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байдаг.

Дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг дагуу эрх бүхий албан тушаалтны 14 хоног, уди эрх бүхий албан тушаалтны 14 хоногт тус тус шалгасан бөгөөд зөрчлийн хэрэгт холбогдогчоос нэмэлт тайлбар мэдүүлэг авах, холбогдох нэмэлт шалгалтын ажиллагаа хийх нэмэлт 30 хоног шаардлагатай байх тул УЕПГ-ын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.У*******д 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэргийн хугацааг 30 хоногоор сунгах санал гаргасан боловч хэргийн холбогдогчдоос мэдүүлэг авсан, б*******ны дансны хуулгыг авч шалгалтын ажиллагаа явуулсан байх тул хугацаа сунгах үндэслэлгүй гэж үзэн С.У******* прокурор 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хугацаа сунгах саналыг хүлээж авахаас татгалзсан.

Өмгөөлөгч Б.Сос гаргасан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/06 дугаартай “... зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”  гэх гомдлыг УЕПГ-ын Ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Б******* хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “... Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчилсан ба 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйл “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа"-г хүчингүй болгожээ. Иймд ...” гэж үзэн гомдлыг хүлээн авч Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, мөн прокурор С.У******* гомдол хүлээн авахаас татгалзсан тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Тодруулбал, дээрх УЕПГ-ын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоол нь“******* п Ү” ХХК зөрчил үйлдсэн, эсхүл үйлдээгүй талаарх үндэслэлээр биш, харин Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүчингүй болсон заалтыг үндэслэсэн байна гэж үзэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Улмаар “******* п Ү” ХХК-д холбогдуулан шалгасан зөрчлийн хэрэг бүртгэлтэд авагдсан нотлох баримтаар тус компани нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын сан байгуулалгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 24/01с дугаартай “Хөрөнгө итгэмжлэн уди гэрээ”-г “Өм Жи Ин Х компани”-тай байгуулж 16'756'091'372 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 дугаартай "Хөрөнгө итгэмжлэн уди гэрээ”-г “******* п Ү” ХХК нь өөрөө өөртэйгөө байгуулж 12'278'355'995 төгрөгийг тус тус татан төвлөрүүлсэн, хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө ба “******* п” ХХК-ийн хөрөнгийн өмчлөх эрхийг ялгах боломжгүй байдал бий болгосон байж болзошгүй, зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тус тус үүссэн.

Иймд “******* п Ү” ХХК-д холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн 25 дугаартай хэрэг бүртгэлтийг нээж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт Ц.Э 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр холбогдогч “******* п Ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх захирал Б.Эд зөрчлийн хэрэг бүртгэлт нээгдсэн тухай мэдэгдэж, холбогдох тайлбар мэдүүлэг, тайлбар авах тухай мэдэгдсэн. “******* п Ү” ХХК-ийн зүгээс УЕПГ-т гомдол гаргасан гэх шалтгаанаар зөрчлийн хэрэг бүртгэлтэд мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан.

Өмгөөлөгч Б.С 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 25/07 дугаартай албан бичгээр гаргасан “...зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх утгатай гомдлыг УЕПГ-ын хяналтын прокурор С.У******* нь 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн гэдэг нь зөвхөн удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд зөрчил илрүүлсэн гэж хязгаарлагдахгүй... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 4.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна..” гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт Ц.Э 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр холбогдогч “******* п Ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх захирал Б.Эд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгагдсан тухай мэдэгдсэн, мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтэд мэдүүлэг, тайлбар авахаар Б.Эыг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан, мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “дуудах хуудас”-ыг Б.Эд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсөн.

“******* п Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нь 2025 оны 08 дугаар 1 сарын 26-ны өдрийн 14 цагт Санхүүгийн зохицуулах хорооны 304 тоот өрөөнд хүрэлцэн ирж мэдүүлэг өгсөн.

Дээр дурдсанчлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэгт холбогдогчийг зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой ажиллагаанд өөрийгөө өмгөөлөгч, холбогдсон хэрэг бүртгэлттэй холбоотой асуудлаар холбогдох тайлбар мэдүүлэг өгөх боломжоор удаа дараа хангасан байхад “******* п Ү” ХХК-ийн гомдолд дурдсан “... хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан...” гэсэн нь үндэслэлгүй болно.

“******* п Ү” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн а*******лагдсан санхүүгийн тайланд нийт урт хугацаат хөрөнгө оруулалт 15.5 тэрбум төгрөг, нийт дансны өглөг 67.0 тэрбум төгрөг, нийт бусад богино хугацаат өр төлбөрийн дүн 8.5 тэрбум төгрөг, нийт бусад урт хугацаат өр төлбөр 11.1 тэрбум гэж тус тус бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө нь“******* п Ү” ХХК-ийн хувьд өглөг байдлаар санхүүгийн тайланд бүртгэгдсэн байх бөгөөд хөрөнгө оруулагчийн хөрөнгө болон “******* п Ү” ХХК-ийн хөрөнгийг тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг бий болгосон байна. Дээрх үйлдэл нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д “өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэх" гэж заасныг илтэд зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т "хориглосон үйл ажиллагаа явуулсан ... бол... хуулийн этгээдийг тавин м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу 50,000 нэгж буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 01 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан болно.

Иймд “******* п Ү” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч товлосон цагт ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хоцорч ирсэн төлөөлөгчийг хуралд оролцуулах боломжгүй талаар шүүх хурал дээр илэрхийлж, хариуцагч төлөөлөгчгүй оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэх боломжтой талаараа илэрхийлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. 
  2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл  Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч О.Н*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0014024 дүгээр шийтгэлийн хуудсаар “******* п У” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж байжээ.
  3. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч О.Н*******, ахлах улсын байцаагч С.Д нар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “******* п Ү” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсаар байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2501000028 дугаар зөрчлийн хэрэг нээсэн боловч өмгөөлөгч Б.Сос гаргасан гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорт хандаж 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор эрх бүхий албан тушаалтан О.Н*******, С.Д нарын тогтоолыг хүчингүй болгосон байна. 
  4. Прокурорын дээрх тогтоолын дараа энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан хариуцагч “******* п Ү” ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 11.10 дугаар зүйлийн 13.4, 11.26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.2, 11.34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн нээж, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шийтгэл оногдуулж, бусад зөрчлийг нотлогдоогүй гэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзжээ.
  5. Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3.”Хуульд заасныг зөрчиж: … 3.2.хориглосон үйл ажиллагаа явуулсан;”, 3.10.”….бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.”Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн уди үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна.”, 46 дугаар зүйлийн 46.1.“Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, албан тушаалтанд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 46.1.8.“өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэх;” гэж заажээ.
  6. Хуулийн зохицуулалтаас үзвэл хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын санг байгуулсны дараа өөрийн хөрөнгө болон сангийн хөрөнгийг тусгаарлан ялгахаар байх бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах эрхтэй компанийн хөрөнгө оруулалтын сан байгуулсан тохиолдолд өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлах, ялгах үүрэгтэй гэж үзэхээр байна. 
  7. “******* п Ү” ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “******* п Ү” ХХК хөрөнгө оруулалтын сан байгуулах хүсэлтээ гаргасан боловч Санхүүгийн зохицуулах хороо хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа болох нь тогтоогдож байна. 
  8. Гэтэл хариуцагч нь хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй “******* п Ү” ХХК-ийг өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. 
  9. Өөрөөр хэлбэл “******* п Ү” ХХК байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөөс ялгаж бүртгэх боломжгүй юм.
  10. Иймд “******* п Ү” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасныг баримтлан “******* п Ү” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу “******* п Ү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дээс 70,200 төгрөг гаргуулан “******* п Ү” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН