Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 150/шш2025/00228

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ********хот********** дүүрэг, 8 дугаар хороо, **********тоотод байрлах, “*******ББСБ” ХХК /******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****аймгийн ********сум, *****тоотод оршин суух *****овогтой ***** /РД:********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,012,979,07  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай харилцагч ******нь 2023 оны 07 сарын 11-ны өдөр 3,878,000 төгрөгийн зээл авсан. ******нь зээлийн гэрээг 285 хоног хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 07 сарын 11-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэл гаргасан. Нийт 4,012,979.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс үндсэн зээлд 3,275,377 төгрөг 6 мөнгө, үндсэн хүүд 666,147 төгрөг 8 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 56,454 төгрөг 21 мөнгө, нотариатын үйлчилгээний төлбөр 15,000 төгрөг  нэхэмжилж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч ********ББСБ” ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,012,979,07  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,012,979,07  төгрөгийг гаргуулна гэж тайлбарлана.

Хариуцагч *******2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Мөн хариуцагчид 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаан эхэлснээс хойш хариуцагч хойш буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 19 минутад хариуцагч ***нь хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Тус хариу тайлбарт “... миний бие ***ББСБ ХХК-иас зээл авсан. Уг зээл 4,012,979  төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн цалин буухаар сар бүрийн 08-ны өдөр 500,000 төгрөгрөөр төлж 2026 оны 03 дугаар сар гэхэд төлж дуусгана…” гэжээ.

Талууд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр  тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 3,870,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй зээлж авсан байх ба 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн үүргийн гүйцэтгэлд сар бүр 379,563 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.  

Хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хариуцагч *****хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,012,979.07 төгрөг гаргуулж ********ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,150  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********улсын тэмдэгтийн хураамжид 79,150 төгрөг гаргуулан ****** ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *********зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,012,979.07 төгрөг гаргуулж ********ББСБ” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,150  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********улсын тэмдэгтийн хураамжид 79,150 төгрөг гаргуулан *******ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА