| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00227/и |
| Дугаар | 150/шш2025/00238 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 150/шш2025/00238
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *******хот, ****дүүрэг, ********байрлах ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********аймгийн ******сум, ******* тоотод оршин суух ******овогтой /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,668,744.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“********ББСБ” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******** тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,599,910 /Гурван сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун арван/ төгрөгийг сарын 3.0% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр *********" ХХК-иас Samsung S21 Ultra загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг " ******ХХК-ийн Хаан банкин дахь тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 1,074,800 /Нэг сая далан дөрвөн мянга найман зуун төгрөг/ төлсөн ба 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлөлтийн 1,026 хоногийн хугацаа хэтрэлттэй болно. Зээлийн гэрээний 3.2-т ноцтой зөрчил гэж Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.12, 4.2.13, 4.2.14 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.Тиймээс дээрх төлбөр болох нийт 6,668,744.04 /Зургаан сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг 04 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,649.92 /Нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг 92 мөнгө/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******ХХК нь хариуцагч ********холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,668,744.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *********нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ********1976 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. *********ББСБ” ХХК-ийн нэхэмжлэл болох 6,668,744.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өвдөж явж чадахаа болоод удаан хугацаанд эмнэлгээр явж ажил төрөлгүй байсан. Одоогоор мөнгийг төлж чадахгүй учир график гаргаж төлөх хүсэлтэй байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 868,744,04 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ХХК-ийн төлөөлөгч *****миний бие нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тухай ********хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа болно. Төлбөр хийх хуваарийг дараах байдлаар хариуцан тохиролцов. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 868,744,04 төгрөг...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч **********ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,668,744.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,824,96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 60,824,96 төгрөгийг хариуцагч*********, улсын орлогоос 60,824,96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,668,744.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **********нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 868,744,04 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,824,96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 60,824,96 төгрөгийг хариуцагч ***********улсын орлогоос 60,824,96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА