Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2025/00239

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нэхэмжлэгч: ********* хот, ****** дүүрэг, ********байрлах ******ББСБ ХХК /РД*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********аймгийн ******сум, 1-р баг, ********тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, *******хот ******дүүрэг, *****тоотод түр оршин суух, *****овогт О.Г******/РД:**********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,868,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч ********ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн *******нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан телех нехцелийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч ****нь "******* дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 10,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь **********-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд: Худалдан авалтын дугаар 779980, худалдан авалтын огноо 2023.09.21 11:58:54, худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар Zary.mn, худалдан авалтын дүн 255,000 төгрөг, төлбөр төлөх сүүлийн хугацаа 2023.11.05 нийт төлсөн төлбөр 637,500 төгрөг, үндсэн төлбөр 1,912,500, үлдэглэл төлбөр торгууль 60,000 төгрөг, алданги 896,250 төгрөг, нийт 2,868,750 төгрөг. Иймд хариуцагчаас "******"-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 2,868,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********ХХК нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,868,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *********нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,868,750 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Манай ******ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********/РД:*******/-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *****би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч О.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 2,868,750 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч ********ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,868,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 30,425 төгрөгийг хариуцагч******, улсын орлогоос  30,425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,868,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 30,425 төгрөгийг хариуцагч*******, улсын орлогоос  30,425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

             ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА