| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00203/и |
| Дугаар | 150/шш2025/00237 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2025/00237
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нэхэмжлэгч: *******аймгийн ***** сумын *****талд байрлах *******ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********аймаг*********** сумын ******тоотод оршин суух, ******овогт ********/РД:********/-д
Зээлийн гэрээний үүрэгт 18,496,067.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******нар нь нэхэмжлэгч ****** Банк ХК-тай 2024 оны 08 дүгээр сарын 30-ны өдөр ***тоот Зээлийн гэрээ байгуулж 21,346,500 / хорин нэгэн сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,594,075.94 төгрөг, зээлийн хүү 2,201,819.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190.35 төгрөг, нийт 5,797,085.49 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 55 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025 оны 05 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1.Үндсэн зээлийн төлбөр 17,752,424.06 төгрөг, 2.Зээлийн хүү735,656 төгрөг, 3.Нэмэгдүүлсэн хүү 7,987 төгрөг. Нийт 18,496,067.06 төгрөг гаргуулах... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,496,067.06 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “…12 сарын хугацаатай зээлийг хэсэгчлэн төлөхөөр эвлэрэх хүсэлттэй байна. Хариуцагчийн гаргаж байгаа шаардлагад үндэслэн 2025 оны 08 сараас эхлээд 12 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр тэнцүү төлөлттэй тогтмол дүнгээр төлүүлэх саналтай байна. Хариуцагч одоо *******улсад ажиллаж байгаа түүний цалин хөлсний орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэх тайлбарыг гаргажээ.
Хариуцагч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…2025 оны 08 сараас эхлэн сар бүр тогтмол төлөлтөөр 12 сарын хугацаанд 1,541,339 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******сургуульд ажиллаж байгаад албан ёсоор чөлөөлөгдсөн. Цаашид *******улсад удаан хугацаагаар байхаар болсон. Цалингаасаа зээлийн үүргийн гүйцэтгэлийг төлнө гэв...” гэжээ.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 250,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 250,430 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,496,067.06 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ********нь 2025 оны 08 дугаар сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 1,541,339 төгрөгийг тус тус төлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу цалингийн орлогоос төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА