Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/034

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Оюунбат, Б.Бат-Оргил

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн чгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгнээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ............тоотод оршин суудаг, ******* овогт ******* *******, /РД: *******/,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, .......... тоотод оршин суудаг,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №100 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт ийн , /РД: /,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд чигдсэнээр/ гэмт хэрэгт  холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэгт:

Шүүгдэгч ******* овогт ийн , ******* овогт ******* ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийн , ******* овогт ******* ******* нарыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1,000,000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь шүүхэ оногдуулсан торгох ялыг елүүлээгүй бол шүүх елэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан иргэний нэхэмжлэгч ын 16-70 улсын дугаартай экскаватор 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн 60-93 УНУ улсын дугаартай авто машин 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай авто машин 1 ширхэг зэргийг түүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техник эд зүйлсийг иргэний нэхэмжлэгч , , а нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, усан бууг устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5-т заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан  16-70 улсын дугаартай экскаватор 1 ширхэг үнэ 25.000.000 төгрөг  дизель мотор 1 ширхэг үнэ 5.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн 60-93 УНУ улсын дугаартай авто машин 1 ширхэг үнэ 8.000.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай авто машин үнэ 9.200.000 төгрөг нийт 47.200.000 төгрөгийг шүүгдэгч *******э гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 ... Хэргийн бодит байдал нь 2020 оны 08 сард гэгч нь *******тэй уулзаж Заг сумын Түүхий хөндий гэх газар чил уурхайн журмаар ашигт малтмал олборлоход хамтарч ажиллая чамд тоног төхөөрөмж байна уу гний дагуу тэр ******* болон холбогдох хүмүүстэй уулзаж ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байсан. гийн сумын засаг даргатай ярилцаж тохирсны дагуу 2020 оны 09 сарын 04 ний өдөр ******* , Түвшинжаргал нар Заг сумын Засаг дарга н.Мөнхнасантай өөрийн "Бэгс тана” нөхөрлөлийн гэрчилгээг авч очиж Түүхий хөндий гэх газар чил уурхайн журмаар ажиллахаар гэрээ байгуулсан. *******ийн эгчийн е муудсан учраас гэрээ байгуулахад болон тоног төхөөрөмж байрлуулахад байгаагүй. Харин *******ийн д буруу газар тоног төхөөрөмж байрлуулсан байна гэхэд нь ******* наад газар чинь дэнд зааж өгсөн газар ш байна, хэн ч тэр талбай дээр ажиллаж болохгүй, нэг ч машин техник ажиллуулж болохгүй гэдгийг анхааруулсан. Заг сумын Засаг даргатай гэрээ байгуулснаас хойш *******ийн нэр дээр байсан нөхөрлөлийг *******ийн нэр дээр шилжүүлэхээр холбогдох чиг баримтыг бүрдүүлж явсан. ******* ч тэнд байсан хүмүүст дний ажиллах талбай ш шүү ажиллаж болохгүй шүү гээд явсан хойгуур нь Нягтбаяр гэх хуний авчирсан экскаваторын болон самосвалын жолооч Жамъяндорж, Гантулга, Очироо гэх хүмүүс тухайн газрыг хөндөж шороо болон нуур гаргаж газрын хэвлийд халдсанаар энэ гэмт хэрэг төгссөн

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар ...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн оролцогчийг зөв тодорхойлж тогтоож чадаагүй.

2-р хавтаст хэргийн 5 дугаар  талд Түвшинжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө: манай техникийн хүмүүс талбай дээр усан буу байрлуулж, экскаватороор газар ухаж нуур гаргаж байхад нь аймгаас шалгалт ирсэн гэдэг. гэгч нь Заг сумын Засаг даргатай гэрээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлсэн, санаачилсан, Нягтбаяр гэх хүний авчирсан экскаваторын болон самосвалын жолооч Жамъяндорж, Гантулга, Очироо гэх хүмүүс тухайн газрыг хөндөж шороо болон нуур гаргаж газрын хэвлийд халдсан. Энэ талаар 2-р хавтаст хэргийн 51 дүгээр талд Түвшинжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө: манай техникийн хүмүүс талбай дээр усан буу байрлуулж, экскаватороор газар ухаж нуур гаргаж байхад нь аймгаас шалгалт ирсэн гэдэг.

Газрын хэвлийд өөр хүмүүс санаатайгаар халдаж гэмт хэрэг үйлдсэн байхад огт шалгахгүй орхигдуулж гэмт хэрэг гарчих вий гэхэ урьдчилан сэргийлж энэ талбайд ажиллаж болохгүй гэж анхааруулж байсан гэм буруугүй хүмүүст ял халдааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг алдагдуулж байна.

2. ******* Бэгс тана гэх нөхөрлөлтэй газар тариалан эрхлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй хуулийн этгээдийн бүртгэлтэй аж ахуйн нэгжийг удирдаж байсан. Энэ хэрэг бол тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан газрын хэвлийд халдсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг.

гийн Заг сумын Засаг даргатай ярилцаж тохирсны дагуу 2020 оны 09 сарын 4 ний өдөр Б *******, Түвшинжаргал нар Заг сумын Засаг дарга н.Мөнхнасантай өөрийн "Бэгс тана” нөхөрлөлийн гэрчилгээг авч очиж Түүхий хөндий гэх газар чил уурхайн журмаар ажиллахаар гэрээ байгуулсан.                      *******ийн эгчийн е муудсан учраас гэрээ байгуулахад болон тоног төхөөрөмж байрлуулахад байгаагүй. Харин *******ийн д буруу газар тоног төхөөрөмж байрлуулсан байна гэхэд нь ******* наад газар чинь дэнд зааж өгсөн газар ш байна, хэн ч тэр талбай дээр ажиллаж болохгүй, нэг ч машин техник ажиллуулж болохгүй гэдгийг анхааруулсан. Заг сумын Засаг даргатай гэрээ байгуулснаас хойш *******ийн нэр дээр байсан нөхөрлөлийг *******ийн нэр дээр шилжүүлэхээр холбогдох чиг баримтыг бүрдүүлж явсан. ******* ч тэнд байсан хүмүүст дний ажиллах талбай ш шүү, ажиллаж болохгүй шүү гээд явсан хойгуур нь Заг сумын Засаг даргатай гэрээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлсэн санаачилсан одоо өөр хэрэгт яллах дүгнэлттэй шүүхэд хэрэг нь шилжсэн энэ хэрэгт оролцсон, газрын хэвлийд өөр хүмүүс санаатайгаар өөрсдийнхөө техник хэрэгслээр халдаж гэмт хэрэг үйлдсэн байхад огт шалгахгүй орхигдуулж гэмт хэрэг гарчих вий гэхэ урьдчилан сэргийлж энэ талбайд ажиллаж болохгүй гэж анхааруулж байсан гэм буруугүй хүмүүст ял халдааж , бусдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг *******ээр төлүүлэхээр шийдвэрлэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг алдагдуулж байна.

3. Ажилгүйдлийг бууруулах зорилгоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр журмаар зохицуулсан. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар чил уурхай эрхлэгч нь 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн, Тухайн аймаг нийслэлд оршин суугчаар бүтгүүлсэн, нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн байна. Мөн иргэний хуулийн 35.1, 36.4-д зааснаар хуулийн этгээдийн хэлбэрийг заасан байна.

Шүүгдэгч нарыг буруутгахдаа Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан чил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн үү, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлгүүдэд заасан ямар заалтыг зөрчсөн ямар үйлдэл байгааг тодорхойлж чадаагүй.

4. Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заанаар хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаж хянах үүргээ елүүлээгүйгэ хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх үндлэл бүхий дүгнэлт хийлгүйгээр гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

5. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч чил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг үндлэн гэрээ байгуулсан гэж бодож байсан төдийгүй төрийн албан хаагчийн буруутай үйлдэл байхад гэм буруугүй иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор М.Оюунбат, Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоогдсон.

Анхан шатны шүүхэ шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндлэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн.       Харин шийтгэх тогтоолын тогтоох хэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “усан буу” г усгахаар шийдвэрлэн нь үндлэлгүй, эзэмшигч нь тодорхой байх тул усан бууг  эзэмшигчид нь буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын үндлэлийг дэмжиж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү..гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар ...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн оролцогчийг зөв тодорхойлж тогтоож чадаагүй.

Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугүй хүмүүсийг яллагдагчаар татаж, анхан шатны шүүх ял шийтгэн нь үндлэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндлэл бүхий гараагүй тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү..гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндлэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндлэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхэ хууль ёсны үндлэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндлэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд

1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан 175-176, 2 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар талд тус тус авагдсан “... Би Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Түүхий хөндий гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Заг сумын засаг даргатай дүгнэлттэй талбай дээр гэрээ хийж тухайн өдөр Түүхий хөндий гэх газар 1 экскаватор, 1 усан буу, 2 шороо зөөдөг сонсмол аваачсан юм. Надад хариуцсан дүгнэлттэй талбай байхгүй харин Заг сумаас надад Түүхий хөндий гэх газар очиж ажиллаж болно гэн гэрээ хийж өгсөн. Надад уул нь засаг дарга дүгнэлттэй талбай дээрээ техникийн хүчин чадал хэтрүүлэхгүй байх талаар хэлсэн юм өөрөө техникийн хүчин чадал хэтрүүлэн аваачсан юм. 1 Экскаватор, 1 усан буу, манай гэх найзынхан найзын техник, нэрийн мэдэхгүй байна. Хоёр шороо зөөдөг самсовол ч мөн адил мэдэж байгаа зөвхөн гэрээ хийж өгсөн тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө тухайн газар 4 ажилчин үлдээчхээд ирсэн юм уул нь ажилчдаа газар ухаж болохгүй шүү гэж хэлж захичхаад ирсэн юм намайг аймаг явсан хойгуур техник хөдөлгөсөн юм шиг байна өөр мэдэх зүйл байхгүй байна...Надад Заг сумын Түүхий хөндий гэх газар ямар нэгэн дүгнэлт байхгүй засаг даргатай гэрээ хийсэн чиг байгаа Түүхий хөндий гэх газар андууран дүгнэлтгүй талбай дээр очиж техникээ байрлуулсан байна. Энэ миний буруу...” гэх шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан “...Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед чиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү чиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрэийн тээврийн хэрэгсэл, түрэний гэрээ байгаа. Экскаваторыг түрэийн гэрээ хийсэн, үлдсэн хоёр Хоовог ажил эхэлсний дараа гэрээ нь хийсэн гэж авч ирсэн юм. Бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан. Буцаагаад ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй эвдрэлтэй газар байсан... Би техник хэрэгсэл буулгасан гэх Заг сумын “Түүхийн хөндий” гэх газарт очоод хамт ажиллахаар ирсэн хүмүүс дээ техник хэрэгслээ хөдөлгөж болохгүй буруу талбай байна гээд Заг сумын захиргаатай уулзахаар явсан. Намайг Заг сумын төвд очих үед Засаг дарга Мөнхнасан гэх хүн нь байхгүй байсан. Тэгэхээр нь надад энэ ажлыг санал болгож Мөнхнасан даргатай холбож өгсөн Азбаясгалан гэх дүү рүүгээ 88027875 гэх дугаар луу нь залгаж ярьсан. Азбаясгалан руу залгаад миний ирж үзсэн талбай ш байна ш дээ цэг солцолтой дүгнэлттэй талбай нь өөр газар байна гэж хэлсэн чинь Азбаясгалан за одоо яриадахъя  гэн. Тэгээд над руу буцааж залгаад дүгнэлттэй талбай чинь таны буусан газраас өөр газар байна гэн.Таны буусан газар чинь ш юм байна гэн. Тэгэхээр нь Азбаясгаланд хандан буусан газраа ажиллана өөр газар бол ажиллахгүй гэн чинь Азбаясгалан надад хандан наана байж бай над газрыг асуудлыг чинь зохицуулалтын гэн. Тэгэхээр нь энэ талбай дээр ш бол өөр талбай дээр орохгүй гэн. Азбаясгалан хотод ажилтай байна очиж байгаад шийдэж өгий гэн. Би тэгэхээр нь баримт нь бэлэн болтол д нар буцлаа шүү гэн, тэгээд д нар Заг сумын “Түүхийн хөндий” гэх газраар дайраад техникийн жолооч нарт ямар ч хөдөлгөөн хийж болохгүй д нар яваад чиг баримтаа шийдээд ир гэж хэлээд аймгийн төв рүү шууд ирсэн...” гэх шүүгдэгч  *******ийн  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал 2 дугаар хавтаст хэргийн 55-56 дугаар талд тус тус авагдсан “...******* гэх хүн нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын засаг даргатай гэрээ хийсэн гэн. Манай сумын засаг дарга ******* гэх хүн нь гэрээ хийсэн талбайг нь хэмжиж өгөөд хатуу цэгийг нь тогтоож өгчихөөд ир гэж байгаль орчны байцаагч д 2 очиж Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч хатуу цэгийг тогтоож өгсөн. ******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна д нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан.  ******* гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан газар дээрээ очиж үзчихээд аймаг руу буцаад явсан тухайн гэрээ байгуулсан газраа огт ажиллаагүй. Гэрээ хийсэн талбай дээр бол цэг соллцил тогтоож өгсөн. Манай сумын “Түүхий хөндий”  гэх газар нь Түүхий хөндий 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09  дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал гарын тосны газрын 7/6104 дугаартай албан чгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан. Тухайн ******* гэх хүн бол гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,

“...Би тухайн үед буюу гэрээ хийхэд нь байгаагүй. Сүүлд гэрээ хийсэн талбай дээр нь хэмжилт хийж өгөх гэж очсон. “Түүхий хөндий” гэх дүгнэлтэй талбай байдаг гэхдээ *******, ******* нар нь гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан байсан, сүүлд цагдаа нарт баригдсан байна. Байгаль экологийн болон тухайн газарт нөхөн сэргээлт хийх төлбөр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байна учраас төлбөрийг орон нутгийн санд тушаалгуулж хохирлыг барагдуулах шаардлагатай. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “Түүхий хөндий” гэх газар нь өмнө нь эвдрэлтэй газар байсан учраас мэдүүлэг өгсөн. *******, ******* нар нь гэрээ хийсэн газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлйн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай байна ...” гэх иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан “... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээнд гаргая гэж ярьсан. Тэгээд 2020 оны 8  дугаар сарын 30-нд хотоос 65-12 УБТ sinotrok маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын түүхийн хөндий гэх газар руу дагуулж явсан. Түүхий хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...” гэх иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан “... Би өөрийн эзэмшлийн 16-70 УБ улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 33,000,000 төгрөгөөр түрэлэхээр тохиролцсон. Түрэийн гэрээний урьдчилгаа гэж надад ******* 10,000,000 төгрөг өгсөн тэрнэ хойш түрэийн мөнгө өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан гэн...Би ******* гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж манай найз Гантулга, Баярсайхан хоёрын 65-12 УБТ, 60-93 УНУ гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн. н.Гантулга, н.Баярсайхан хоёр бол техникийн түрэээ очоод хийнэ гэж хэлээд манай хоёр найзыг техниктэй хамт аваад явсан. Тэр хоёр бол одоо байгуулсан гэрээ баримт чиг байхгүй. Тухайн хоёр хүн надад итгээд очоод гэрээ хийнэ гэхээр нь уурхай дээрээ төв рүү орж ирж амжаагүй байх үед техникээ хураалгасан ...” гэх иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн “... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 сарын 30-нд хотоос 60-93 УНУ Hyundai маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын Түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхийн хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...” гэх иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “...Би Улаанбаатар хотод байдаг юм манай найз экскаваторын жолооч хийдэг юм надад манай найз Очироо түрэээр Баянхонгор аймаг явж ажил хийх үү гэж надад хэлсэн юм. Би тэгье гэж хэлээд Очироо, Гантулга д гурав нэг экскаватор, хоёр сонсмол Howo техниктэй 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос гараад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт ирээд шууд Заг сум руу явсан аймгаас ******* гэх залуу дагуулан Байдрагийн гүүр хүртэл дагуулан явж байгаад буцаад Баянхонгор аймаг явсан д нар цааш Заг сумын Түүхий хөндий гэх газар очиж гэрээ барьж тэндээ техникээ байршуулсан. Очироо гэх залуу Баянхонгор аймагт ирэх санааг надад анх хэлсэн өөрөө мэдэх зүйл байхгүй. Миний 1 Ноwo шороо зөөдөг сонсмол байгаа Очироо миний машиныг сарын 7 саяар ажиллуулахаар ирсэн тухайн газар нь дүгнэлтгүй газар гэдгийн мэдсэн Улаанбаатар хотоос түрэийн машинтай ирсэн. Заг сумын Түүхий хөндий гэх газар д нар ямар нэгэн шороо угаасан зүйл байхгүй д нар очсон өдрийн хоёр өдрийн дараа нь нутгийн иргэн д нар дээр ирээд нэрийн мэдэхгүй ах ирээд шороо зөөгөөд өгөөч оюутан хүүхэдтэй мөнгө хэрэг болоод байна гэж хэлэхэд нь манай нөгөө жолооч а, Очироо хоёр яваад нэг машин шороо буулагчихаад ирлээ гэж байсан. Хаанаас шороо ачиж зөөсөн талаар мэдээгүй тухайн үед гэртээ байж байсан...” гэх иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар талд тус тус авагдсан “...Би анх ******* ах дээр Хургаа гэх хүний дугаарыг асуух гэж очсон юм. Би чил уурхайгаар үйл ажиллагаа явуулах эрхтэй нөхөрлөлтэй хүн хайж явж байна. Дүгнэлттэй чил уурхайгаар үйл явуулах зөвшөөрөлтэй дүгнэлттэй талбай байгаа юм гэн чинь ******* ах надад манай найз нөхөрлөлтэй ах нь наад талбай  дээр чинь гэрээ хийгээд ажиллавал яасан юм гэж асуусан. Би ******* ахад йм хүн байгаа бол шаардлагатай чиг баримтыг нь бүрдүүлээд гэрээ байгуулж болох юм байна гэж хэлсэн. ******* ах миний ярьж байсан газар дээр найзынхаа нөхөрлөлөөр Заг сумтай гэрээ байгуулсан гэн. Гэрээ байгуулах гэж Заг сум дээр очсон байхдаа над руу залгаж ярьсан. Би  гэрээ байгуулах гэж байгаа юм чинь цэг солцолоо сайн заалгуулж аваарай гэж хэлсэн. Заг сумын холбогдох албан тушаалтнууд нь надаас ******* ахыг чиний явуулсан хүмүүс мөн үү гэж надаас асуусан. Би мөн наад хүмүүстээ холбогдох бүх баримт чиг материалыг бүрдүүлж байж гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Би *******, ******* ах нартай хамт Заг сумтай гэрээ байгуулах гэж очоогүй. Би тухайн үед хотод байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан “...*******, ******* гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын үеэр гэрээ байгуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэрээ байгуулснаа нарийн сайн санахгүй байгаа юм. гэх залуу надтай утсаар ярьсан зүйл байгаа. *******, ******* хоёр хамт ирсэн, тухайн үед ирээгүй. *******, ******* нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон миний е нараас өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон Заг сумын газрын даамал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан “Би Улаанбаатар хотоос 2020 оны 09 дүгээр сарын Баянхонгор аймагт ирсэн аймагт 8-9 хоночихоод Баянхонгор аймгийн Заг сумын Мөнхнасан гэх хүнтэй уулзаж чил уурхай ажиллуулахаар дүгнэлтэй талбай дээр гэрээ хийлгэн сумын байгаль орчны байцаагч Заг сумын “Түүхийн хөндий” гэх газар зааж өгөөд координат тогтоож өгсөн юм.Түүнэ хойш тухайн талбай дээр дахин очоогүй, манай техникийн хүмүүс сумаас зааж өгсөн талбай дээр усан буугаа байрлуулан экскаватороор  нуур ухаж байхад нь аймгаас шалгалт очиж манай байгаа газар дүгнэлтгүй гээд гэрээ хийсэн манай уурхайд экскаватор 1 ширхэг, дугуйтай экскаватор 1 ширхэг, шороо угаадаг усан буу 1 ширхэг, байсан. Би Заг сумд “Түүхий хөндий”  гэх газар гэрээ хийхдээ сумд 2.700.000 төгрөг сумын төрийн сангийн дансанд хийсэн.

Бид нар эрүүл газар ухсан юм байхгүй, дөнгөж очоод усан буугаа байрлуулаад усан бууны хажуу талд нуур гаргаж байтал цагдаа ирсэн гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар талд авагдан “...Уг хэмжилйн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна...” гэх  “ ” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай  дүгнэлт болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 02-06/, эд хөрөнгө түүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 143-149/, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан чиг /3-р хх-ийн 113/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 10/44 дүгээр албан чиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт зөв дүгнэлт хийж, сэргээн тогтоосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдийг хангаж байгаад хууль зүйн дүгнэлт хийж, гэм бурууг шийдвэрлэдэг болно.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч *******, ******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын буюу Цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосны улмаас гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэн гэж үзэх үндлэл болжээ.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

 Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах ойлголт нь обьекв шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын обьектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой лээ. 

Шүүгдэгч нарын хувьд“...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан...” гэмт хэрэг нь бүрэн төгссөн тэдний хууль бус үйлдэл нь шууд санаатайгаар, газрын хэвлий түүний бүрэлдэхүүн хэгт хууль бусаар халдаж, хохирол учруулсан, гэм буруутай үйлдэл  бөгөөд …шүүгдэгч *******ийн танил гэх гаас авсан мэдээлэл, дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Заг сумын түүхийн хөндий гэх газарт чил уурхайгаар ашигт малтмал олборлохоор Заг сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллахаар тохирсон ч ашигт малтмал эрэн хайх, олборлох талаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, нөхөрлөлгүй атлаа Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжуудаар тогтоосон хязгаарлалтуудыг зөрчин нэр бүхий иргэдэ машин, механизм түрэлэн авч зөвшөөрөгдөөгүй талбайд, дур мэдэн ашигт малтмал эрэн хайх, олборлох үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэгт зааснаар чил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон болно.

Тухайн цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай 355 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг журамд ... Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээн үүргээ елүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, чил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд чил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт...Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эхэд байнгын хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх талаар шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг эрх бүхий албан тушаалтнуудад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Эндэ үзвэл Заг сумын Засаг дарга болон шүүгдэгч нар нь чил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг өөр хоорондоо байгуулах эрхгүй байсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1.4-т “..Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, 36 дугаар зүйлийн 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна..гэж журамласан. 

Гэтэл шүүгдэгч *******ийн ахлаж байсан 000138827 дугаартай “Бэгс тана” гэх нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн нөхөрлөл нь “..газар тариалан..” чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх бөгөөд чил уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй, зөвшөөрөлгүй үедээ 98 57 40.5 46 43 45.3 98 57 40.9 46 43 44.8 98 57 40.6 46 43 44.5 98 57 40.3 46 43 44.7 98 57 40.5 46 43 40.3 гэн цэг соллцол бүхий талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч нар нь энэ хэрэгт оролцоогүй, гэрээ байгуулах газраас өөр газарт андуурч техник хэрэгслээ байрлуулсан байх үед түрэийн гэрээгээр ажиллахаар ирсэн жолооч нар нь газрын хэвлийд дур мэдэн халдсан тул нэр бүхий жолооч нар болох Жамъяндорж, Гантулга, Очироо нарын хууль бус үйлдлийг шалган тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эхийг шийдвэрлэх ёстой..” гэн агуулгаар чсэн гомдлыг хангах боломжгүй юм.       

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана..гэн дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Нөгөө талаар 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 07 дугаар түрэийн гэрээгээр түрэлүүлэгч нь 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл *******д машин механизм түрэлэх гэрээ байгуулан ын 16-70 улсын дугаартай экскаватор 1 ширхэг, ы эзэмшлийн 60-93 УНУ улсын дугаартай авто машин 1 ширхэг, ын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай авто машин 1 ширхэг зэргийг жолооч нарын хамт гэрээний үүргийн дагуу ажиллуулахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд түрэлэгч ******* нь 10,000,000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагджээ.

Эндэ үзвэл шүүгдэгч ******* болон гэрч , , а нарын хооронд машин техник түрэлэх, түрэлүүлэх тухай иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ харилцааг гэмт хэрэг үйлдэхээр бүлэглэн, нэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл түрэлүүлэгч нь түрэлэгчийн хүсэлт, зөвшөөрөлгүйгээр гэрээнд заагдаагүй үйл ажиллагааг дур мэдэн хийх боломжгүй бөгөөд гэрч ы “…жолооч а, Очироо нар нь нутгийн хүн гуйгаад байхаар нь нэг тэвш шороо ачиж өгсөн гэн..” гэх мэдүүлэг нь …хэргийн газрын үзлэг, гэрэл зураг бусад нотлох баримтуудаар хэрэг гарсан гэх газрын талбай их хэмжээгээр эвдэгдсэн, шороог овоолон ашигт малтмал олборлох зорилгоор й болгосон, улмаар шороог угааж байсан зэрэг үйл баримтуудаар үгүйсгэгдсэн байна.           

Дээрх үндлэлүүдээр шүүгдэгч *******, ******* нар нь Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зэргийг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал эрэн, хайх, олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон, төгссөн гэмт хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хгийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.        

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэн, эрх зүйн шинэ ойлголт, хүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснэ хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ч.БАЯРЦЭНГЭЛ

         ШҮҮГЧИД                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                          Т.ГАНЧИМЭГ