Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00508

 

                                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Х банк ХК-ийн,

Хариуцагч: Э.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 15,115,970.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны ХК-ийн Увс салбарын захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Х банкны Увс салбарын Өндөрхангай тооцооны төвөөс ЗГ/53091712 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 13,989,402.38 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлдэж авсан. БГХ52091712 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2025 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээл 452 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэний хэрэг хянан тухай хуулийн 751 дүгээр зүйл/Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ", "751.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ" гэж хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав гэжээ.

Хариуцагч Э.Э гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Х банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 12 сараас сар бүр 660,000 төгрөгийн төлөлт хийнэ. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х банкны ХК-ийн Увс салбарын захирал Х.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э хариу тайлбартай танилцсан ба төлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Э.Э нь Х банкны ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,105,665.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 12 сараас сар бүр 660,000 төгрөгийн төлөлт хийх тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Х банкны ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 15,115,970.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Э.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,530 / хоёр зуун гучин гурван мянга таван зуун гуч/ төгрөгийн тал хувь болох 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг, хариуцагч Э.Э-с 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Хаан банкны ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,115,970.57 төгрөгийг хариуцагч Э.Энх-Од 2025 оны 10 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт, 2025 оны 12 сараас сар бүр 660,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,530 / хоёр зуун гучин гурван мянга таван зуун гуч/ төгрөгийн тал хувь болох 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг, хариуцагч Э.Э-с 116,765 /нэг зуун арван зургаа мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА