| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00460/И |
| Дугаар | 318/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2025/00506
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Б.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 6,595,909.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хэрлэгчийн тооцооны хэлтсийн менежер Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. Д нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-09-24-ны өдөр 3Г2024092437669 TOOT гэрээний дагуу IPhone 15ProMax256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000.0 төгрөгийн зээлээр 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 6,595,909.94 төгрөгийг хариуцагч Б. Д-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Д миний бие Т ББСБ ХХК-аас авсан лизинг буюу (IPhone 15 Pro Max) гар утасны мөнгөн дүн болох 6,595,909.94 төгрөгийг 6 сарын дотор төлнө. Ингэхдээ эхний ээлжинд 1,000,000 төгрөг төлнө. Үлдсэн 5,595,909.94 төгрөгийг сар бүрийн 30-нд төлнө.
| Сар
| Төлөх дүн
| Үлдэгдэл
|
| 7 | 932,651 | 4,663,268 |
| 8 | 932,651 | 3,730,617 |
| 9 | 932,651 | 2,797,956 |
| 10 | 932,651 | 1,865,305 |
| 11 | 932,651 | 932,654 |
| 12 | 932,654 | 0 |
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т ББСБ ХХК-ийн нэхэжлэлтэй, Б овогтой Д-ын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарын хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 6,595,909.94 төгрөгийг эхний ээлжинд 1,000,000 төгрөг төлж , 2025 оны 7 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 8 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сард 932,654 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Б.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,485 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийн тавин хувь болох 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөг, хариуцагч Б.Д-с 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,595,909.94 төгрөгийг хариуцагч Б.Д эхний ээлжинд 1,000,000 төгрөг төлж , 2025 оны 7 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 8 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сард 932,651 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сард 932,654 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,485 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийн тавин хувь болох 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөг, хариуцагч Б.Д-с 60,243 /жаран мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА