| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00355/И |
| Дугаар | 318/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00496
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: М ХК-ийн,
Хариуцагч: Ц. Н-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 33,945,575.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Н нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6000346591 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6000347273 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000346591 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 94 хоног, 6000347273 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 84 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000346591 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 6000347273 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000346591 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 28,246,434.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,611,317.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,310.58 төгрөг, 6000347273 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,788,243 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 240,777.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,492.90 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрө, нийт 33,945,575.21 төгрөгийг зээлдэгч Ц.Н-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц овогтой Н бие энэхүү нэхэмжлэл дэх мөнгөн дүнг хүлээн авсан үнэн бөгөөд тус мөнгийг шууд бэлэн төлөхөд боломжгүй байгаа тул илүү төлөлтөөр буюу сар бүр 2 сая төгрөг төлөх хүсэлт гаргаж байна. Эхний төлөлт 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлнө гэжээ.
Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сар бүр 2,000,000 төгрөгийн төлөлт хийхээр тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Ц.Н нь М Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,105,665.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн, сар бүрийн 25-нд 2,000,000 төгрөг төлөхөөр тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 33,945,575.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Ц.Н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,677 / гурван зуун хорин долоо мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийн тал хувь болох 163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг, хариуцагч Ц.Н-с 6163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, М Банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 33,945,575.21 төгрөгийг хариуцагч Ц.Н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн, сар бүрийн 25-нд 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,677 / гурван зуун хорин долоо мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийн тал хувь болох 163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг, хариуцагч Ц.Н-с 6163,839 /нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, М Банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА