2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05267

 

 

 

 

 

2025 оны 06 сарын *******0 өдөр

Дугаар *******9*******/ШШ2025/05267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:55*******933/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* ******* тоот хаягт оршин суух, *******гийн /РД:ИЮ80*******0462/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт *******0,86*******,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь ******* Живаа ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр *******5,000,000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн үндсэн төлбөрт 8,897,974 төгрөг, зээлийн хүүд 2,977,026 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, зурвас илгээдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон.

Хариуцагч нь Сандэй худалдааны төвд бэлэн хувцасны лангууны наймаа эрхэлдэг байхдаа манай ажлын байранд ирж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж зээл авсан. Хуурамч баримт бүрдүүлсэн гэж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй. Би *******,8*******,000 төгрөгийг дансны хуулганаасаа шүүж үзэхэд зээлийн хүүд 900,000 төгрөгийг 2022 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны ******* дүгээр сарын *******2-ны өдөр 900,000 төгрөг төлсөн байна. Хариуцагчийг зээл авсан гэдэг нь миний дансны хуулга болон Д.ийн дансны хуулгаар нотлогдож байна. Одоо үндсэн зээлийн төлбөрт 6,*******02,026 төгрөг, зээлийн хүү 4,*******9,580 төгрөг, нийт *******0,86*******,606 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. миний бие ******* ******* ХХК-тай ямар нэгэн мөнгө төгрөг авсан зээлсэн асуудал байхгүй, тус байгууллагын бүрдүүлсэн материал хуурамч, нотариатын бичиг баримт хийгээгүй. Тус байгууллагатай хийсэн нотариатын гарын үсэг минийх биш. 20*******9 оноос 2023 оны 4 сар хүртэл Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сандэй плаза худалдааны төвд лангуу түрээслэж ажиллуулж байсан. хувиараа өдрийн 6 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж, зээлсэн мөнгө өдөрт орсон орлогоос тус хүний данс руу шижлүүлсэн. Зээлсэн мөнгөө цаг тухайд нь төлж байсан. энэ хүнээс хамгийн сүүлд 2022 оны 8 сарын 25-ны өдөр *******5 сая төгрөг зээлсэн. ийн хувийн дансаас Д. миний дансанд *******4,850,000 төгрөг мөнгө зээлсэн шимтгэл ******* хувь *******50,000 төгрөг аваад шилжүүлсэн байдаг. Тус мөнгө өдөр болгоны орлогоос ийн дансанд шилжүүлсэн гүйлгээг дансны хуулгаар баталгаажуулах боломжтой. Д. би зээлсэн мөнгөө төлсөн тул төлөх төлбөргүй гэжээ.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 8 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, ******* ******* ХХК-ийн санхүүгийн баримт, нэхэмжлэлийн тооцооллын хуудас, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хариуцагчийн оршин суугаа газрын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 036*******6 дугаартай захирамж,

хариуцагчаас, Д.ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт *******0,86*******,606 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 8,897,974 төгрөг, хүүгийн төлбөрт 2,977,026 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 286 дугаар зүйлийг 286.*******-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан.

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №2*******9 дугаартай зээлийн гэрээ, *******5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар санхүүгийн баримтаар нэхэмжлэгчээс *******5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй хуулийн этгээд байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.******* дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагчаас дээрх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.*******. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

3.Хариуцагчаас зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ханган шийдвэрлэсэн боловч гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг шинжилгээний шаардлага хангахуйц байдаар ирүүлээгүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан байна.

Шүүхээс хариуцагч Д.т энэ талаар мэдэгдэж, гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвараа өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох зээлийн гэрээгээр хариуцагчаас *******5 сая төгрөгийг, нэг сарын 6 хувийн хүүтэй, ******* жилийн хугацаатай буцаан төлөх үүргийг хүлээж, гэрээний төлбөр төлөх хуваарь дахь хэсэгт 900,000 төгрөгийн хүүг *******2 сарын хугацаатай төлөх графикийг тохиролцсон байх тул энэ үйл баримтаас дүгнэхэд хариуцагчаас нийт хүүгийн төлбөр *******0,800,000 төгрөг, үндсэн зээл *******5,000,000 сая төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт *******,8*******,000 төгрөг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 8,897,974 төгрөг, хүүгийн төлбөрт 2,977,026 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбарыг хариуцагчаас няцаасан тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарын хүрээнд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 6,*******02,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна

5.Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг хүүгийн төлбөрт 2,977,026 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс 2023 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,*******02,026 төгрөгөөс 6 хувийн хүү тооцож нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.*******-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

Хариуцагчаас хүүгийн төлбөрт 2,977,026 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны 8 сарын хүүгийн төлбөрийг сарын 6 хувиар тооцож байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хугацааны хүүгийн төлбөрийг сарын 6 хувиар тооцож 2,928,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад 2024 оны 0******* дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.*******., 28******* дүгээр зүйлийн 28*******.*******. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.ээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,*******02,026 төгрөг, хүүгийн төлбөрт 2,928,972 төгрөг нийт 9,030,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,830,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2., *******6 дугаар зүйл, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******., 286 дугаар зүйлийн 286.*******.-д заасныг баримтлан хариуцагч Д.ээс 9,030,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,830,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******88,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.ээс *******6,252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргнах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА